автомашин байна.

Өнөөдөр: 9 Долоо хоногт: 79

Игорь Нищев: 1984 УАЗ - 469

 
Нийтлэгч
Endon
  • Нийтлэл:
  • Авсан Баярлалаа!:394
  • Мото Оноо:980

Өөрийн гараар “Сайхан УАЗ” хийхийг үргэлж мөрөөддөг байлаа. Харин нэгэн сайхан өдөр аав маань дажгүй “санал” тавиж 1984 онд үйлдвэрлэгдсэн УАЗ олж өгсөн юм. Энэ автомашины хурдны хайрцаг, хүндрүүлэгч, дугуйны диск болон покрышкнууд бараг шинээрээ байсан. Харин үнэ нь хэд гэж бодож байна? Ердөө 10 мянган рубль (350$). Миний хувьд хамгийн гол хүчин зүйл нь рама болон чулакнууд (мост) “амидаараа” байсан явдал юм. Тэр үед унаж байсан автомашин маань ГАЗ-3110 Волга, бараг шинээрээ, “төгс” байдалтай. Түүнийгээ хөлөглөн, харин хажуугаар нь “шинэхэн” УАЗ-аа засварлаж эхэллээ. 3 сарын хугацаа зарцуулсан, 2012.05.13-нд эхэлж 2012.08.15-нд дуусгасан (өдөр болгон ажлын дараа, амралтын өдрүүдэд бүтэн ажилласан).

image

1 дүгээр үе шат

-          Автомашинаа бүхлээр нь задлах ажиллагаа. Рама болон их биеийг салгав.

Бүх ажлыг өөрийн биеэр ганцаар хийж байсан. 1500 кг даацтай цахилгаан өргөгч байсан нь сайн юм болсон шүү. Энэ үеийг 2 өдөрт дуусгасан. Салгасны дараа раман дахь зэвний эх үүсвэрүүд харагдлаа, гэхдээ автомашины насыг бодоод үзэхэд харьцангуй гайгүй, хэт их зэврээгүй байсан. Мөргөлдөөгүй, мушгираагүй, гажаагүй, ямар нэгэн засварын ажил шаардахааргүй рама – би ч их сэтгэл хангалуун байлаа. Хуучин эзэн нь нэг өвөө байсан, энэ автомашин нь цэргийн хувилбар байсан бөгөөд бүх эд ангиуд металл, хуучны бат бөх металл. Бүх эрэг гайкны холбоосууд ямар ч асуудалгүй тайлагдсан, гэхдээ мэдээж зарим нэг боолтнуудыг тасалж орхисон (орос техник шүү дээ, тийм юм байхгүй бол болохгүй). Их биеийг шууд бүхэл металл, “супер” загварынхаар солихоор шийдсэн. Энэ загвар тенттэй бөгөөд тэр нь нилээд “хэцүүдсэн” байсан.

image

image

-          Рамны цэвэрлэгээ болон будалт (2 давхар өнгө)

Хуучин өнгийг цэвэрлэхэд маш хялбар байсан, нэгхэн давхар, зэв бараг байхгүй. Жижиг хэмжээний тасдагчинд ширүүн металл шётка хийж цэвэрлэсэн юм. Будалтыг өөрөө хийсэн бөгөөд будагны буу болон бага хэмжээний компрессор ашигласан. Зэврэлтийн эсрэг тусгай будгаар 2 давхар будсан. Эхний давхаргыг будсаны дараа 3 цагийн хугацаанд 20 хэмийн гаражд хатаасан.

image

image

image

image

image

image

image

2 дугаар үе шат

-          Хөдөлгүүрийг салгасан.

-          Хөдөлгүүрийг задлан шинээр угсарсан (шинэ тахир гол, нударган гол, цилиндр болон поршень, Luc фирмын илүү бөх хурдны хайрцгын диск, жийрэгнүүд гэх мэт.)

-          ГАЗ-2410 автомашины хөдөлгүүрийн головкийг суурилуулсан. Ингэснээр хөдөлгүүрийн хүч ихэсч АИ-92 шатахуун ашиглах боломжтой болно.

image

image

image

image

image

image

image

Бүх эрэгнүүд хялбар автагдсан. Өөрийн хийсэн хөдөлгүүрийн суурь дээр байрлуулж засварыг хийснээр хөдөлгүүрийг нааш цааш эргүүлж, бүх ажил маш хурдацтай, хялбар хийгдсэн (суурийг зураг дээрээс хараарай). Худалдан авах үед автомашин маань асуудалгүй явах чадвартай байсан, гэхдээ надад хангалтгүй санагдаж бүх эд ангиудыг шинэчлэхээр шийдсэн нь энэ юм. Хамгийн энгийн хөдөлгүүр суурилуулагдсан байсан – УМЗ – 417, 2.5 эзлэхүүнтэй карбюратор хөдөлгүүр. 151-С маркын сайжруулсан карбюратор суурилуулсан, энэ нь Газель маркийн автомашинд стандартаар суурилуулагддаг юм. Хөдөлгүүрийн бага эргэлтээс эхлэн мушгих хүч их, хөдөлгүүрийн нормаль 450 эргэлт/минут болсон. Ганц сул тал нь энгийн УАЗ хөдөлгүүрээс 2 орчим литрээр илүү шатахуун зарцуулдаг болно, гэхдээ энэ бол сайн талын хажууд юу ч биш шүү. Шинэ хөдөлгүүрт хийх зориулалттай хагас синтетик тос хийсэн, ямар ч тос алдалт байхгүй. Дараа нь сайн чанарын бүтэн синтетик хийсэн. Нормальдах үед тосны даралт 2.5 кгс, 3000 эргэлттэй үед 4.5 кгс. Түүнээс хойш яваад байгаа 5000 км-т ер тос идээгүй.

3 дугаар үе шат

-          УАЗ Хантер автомашины кузов худалдаж авав, 2005 оны машиных, байдал сайн.

-          Шинэ их бие болон рама хоёрыг холбох ажил

-          Их биеийн эрэг болгоныг салгаж бүх эд ангиудыг мэргэжлийн авто засварт хар металлик өнгөөр будууллаа.

-          Кузовын дотор эд ангиудын дуу чимээ тусгаарлатыг сайжруулав.

Их биеийг харьцангуй хямд авсан гэж үзэж байгаа. Явж байсан УАЗ-аас авсан бөгөөд тэр УАЗ бүр шинэ кузов тависан юм. Осолд орж байгаагүй бололтой. Бага зэрэг зураас, хагархайнууд мэдээж байсан. Анх кузовын өнгө нэг тийм намган ногоон өнгөтэй байсныг би буудуулалгүй яахав. Их биеийг бүхэл салонтай нь хамт авсан бөгөөд салоны эд ангиуд “сайхнаараа” байсан. Кузов болон рамыг холбоход мэдээжийн хэрэг бүхий л зөөлөвчүүдийг солисон. Мөн нэмж 30мм зузаантай өндөрлөгөөг хооронд нь хийж суурилуулсан. Дэлгүүрт ийм өндөрлөгч 150$ орчим байдаг. Харин би өөртөө үнэгүй төмрөөр хийсэн. Эрэг боолтнуудыг ч урт болгож солисон энэ бүхэн илүү том радиустай дугуй суурилуулахын тулд хийгдсэн юм – 215/75R16 хэмжээтэйг 275/70/16 болгож өөрчилсөн.

image

image

image

image

image

image

image

image

image

4 дүгээр үе шат

-          Цахилгааны ажил

-          Салоныг суурилуулав

-          Гууперуудыг өөрчлөв

-          Амортизаторын өөрчлөлт (lift)

Цахилгааны эд ангиудыг бүгдийг өөрөө холбосон. Түлхүүрийн үүр шинийг хийсэн – өмнө нь байгаагүй. Нэмэлт товчлуурууд, гэрэл, энээ тэрээ...энэ бүгдийг анх удаа хийж байсан, гэхдээ дажгүй хурдан хийсэн шүү – 2 орой. Салоны доторлогоо бол бүр хялбар. Дэлгүүрт очоод “Дрожж авъя!” гэж хэлээд хүссэнээрээ авна. Авч ирээд шаландаа тааруулж дэвсээд л болох нь тэр. Дээвэр буюу таазыг хар өнгөтэй гялгар материалаар бүрсэн. Өөрийнхийг нь бодвол тоос бага татна, бас угааж цэвэрлэхэд хялбар байдаг юм.

УАЗ-469-ийн шинэ гуупер авч, манангийн гэрэл суурилуулах зорилгоор нэмэлт рама гагнасан. Харин гадуур нь УАЗ-Хантерийн пластик гуупер тааруулсан даа.

Хойд тэнхлэгт уртасгасан УАЗ-ын газан амортизатор, харин урдаа тосон амортизатор суурилуулсан – Ниссан Патрол Y61 автомашинаас “тоносон” зүйл байгаа юм. Үүний үр дүнд эргэлтэн дээр маш тэнцвэртэй болж, урд сууж буй “хүмүүсийн” тав тухын асуудал сайжирсан. Гэхдээ хойд хэсэг бага зэрэг “үсрээд” байгаа.

image

image

image

image

image

image

image

image

Мэдээж би ихэнх юмыг зөвхөн өөрийн сонирхлын дагуу хийсэн санагдаж магадгүй, гэхдээ тэр л миний хамгийн гол зорилго байсан юм. Өөрийн “үйлдвэрийн” УАЗ. Та бүхэнд сонирхолтой байсан гэж найдаж байна. Хамгийн сүүлийн зураг бол Миний УАЗ-ын одоогийн дүр төрх. Ийм их хэмжээний хөдөлмөр хийж, ийм үр дүнд хүрсэндээ би маш сэтгэл хангалуун байгаа.

Хөдөлгөөнд болгоомжтой оролцоорой. Замгүй тал газар байсан ч тэр. Бартаат зам ямар “бэлэг” өгөхийг та бидний хэн ч мэдэхгүй шүү дээ. Амжилт хүсье.

Игорь Нищев.

image

image

image

image

image

image

image

image

image

image

image

image

image

image

image


Таалагдав уу?

Таалагдсан бол “Баярлалаа!” өгнө үү.
Зөвхөн Мото Гишүүд "Баярлалаа!" өгдөг. Та энд дарж гишүүн болно уу.
Дараах гишүүд Баярлалаа! өгжээ.
  • Тулгаа хүү
  • tse
  • amk_mn
  • Batkhurel
  • bek
  • Анхбаяр
  • Adam
  • Bat
  • Tulga
  • windrider
  • batja
  • togtokhbayar
  • Rentsee


Сэтгэгдэл

Энэхүү мэдээ/нийтлэл нь тухайн нийтлэгчийн өмч, бүрэн хариуцлага юм. Хүн болгон өөр өөрийн үзэл бодол, хандлагатай байдаг бөгөөд Moto.mn сайт энэхүү хэрэгцээ шаардлагыг үргэлж хүндэтгэн үзнэ.
Мэдээ/Нийтлэлд орчуулга, хэлзүй, найруулгын болон бусад ямар нэгэн алдаа гарахыг үгүйсгэхгүй бөгөөд ийм тохиолдолд мэдээлж, засуулах зэргээр зөвхөн бичлэгийн агуулгатай холбоотой санал, сэтгэгдлийг талархан хүлээж авна.
Харин нийтлэл эрхлэгчийн үзэл бодол зэрэг хувийн чанартай асуудлуудыг хөндөж, шүүхийг оролдсон, элдвээр зааж зааварласан, олон нийтийн ёс зүйд харшлах үг хэллэг, агуулга бүхий сэтгэгдлийг анхааруулга, тайлбаргүйгээр устгах болно.
Ямар ч тохиолдолд энэхүү Нийтлэл/Мэдээ нь багагүй цаг хугацаа, хүч хөлс зарцуулан танд хүрч байгаа гэдгийг анхааран үзэхийг хүсье.
    Зурагт харагдаж байгаа нууц кодыг оруулна уу.
 
 

Игорь Нищев: 1984 УАЗ - 469 2013-03-11 08:41:05 Зочин
Зочин - 2013.03.11

Аймар аймар


Игорь Нищев: 1984 УАЗ - 469 2013-03-11 12:11:01 Зочин
Зочин - 2013.03.11

Хамаагүй царайлаг болжээ. Хөдөө гадаа их явдаг байсан бол нэг ийм машин босгохгүй юу :D


Игорь Нищев: 1984 УАЗ - 469 2013-03-11 12:45:32 Зочин
Зочин - 2013.03.11

g wagen yum bishuu...


Игорь Нищев: 1984 УАЗ - 469 2013-03-11 16:44:38 Batkhurel
Batkhurel Batkhurel - 2013.03.11

Manai uraldaanii 69d ch gesen saihan tonoglood uraldaj l bna. Uuriin Unaagaa uurtuu taaruulj buteevel goe doo.


Игорь Нищев: 1984 УАЗ - 469 2013-03-12 00:56:53 Tulga
Tulga Tulga - 2013.03.12

Мундаг залуу байна. Сайхан унаа шүү.


Игорь Нищев: 1984 УАЗ - 469 2013-03-12 01:37:22 Зочин
Зочин - 2013.03.12

saihan tereg bosgojee


Игорь Нищев: 1984 УАЗ - 469 2013-03-13 10:47:30 Зочин
Зочин - 2013.03.13

Manai mongolchuud bas ingej zasvar hiigeed undag shde. Zarim neg urchuud yamar mundag gej. Baidag l mashin bn


Игорь Нищев: 1984 УАЗ - 469 2013-12-16 03:38:43 Зочин
Зочин - 2013.12.16

Barag l G500 yum bishuu ain ta min e?

 


Авто салон

Ямар нэгэн зүйл олдсонгүй

Энэ сарын хит

Ямар нэгэн зүйл олдсонгүй
Гарааш зарна. 88113826