Сурталчилгаа

Volkswagen

volkswagen-partsГерманы автомашин үйлдвэрлэгчдийн холбоо 1934 онд инженер Фердинанд Поршед ард түмэнд зориулсан дундаж үнэтэй автомашин зохион бүтээх үүрэг өгснөөр "Volks-wagen''-ы анхны загвар "VW-3" бүтээгдсэн түүхтэй. 1935 онд зохион бүтээсэн эл төмөр хүлгийг 990 маркаас өндөр үнээр зарж болохгүй гэсэн А.Хитлерийн шаардлагыг биелүүлнэ гэдэг түүхий эдийн хомсдол, хөрөнгө оруулалтын дутмаг байдлаас шалтгаалан амаргүй байсан гэдэг. Гэсэн ч бартаа саадыг амжилттай давж 1939 онд "Volkswagen" автомашины үйлдвэрээ албан ёсоор нээжээ. Дайны жилүүдэд тэд автомашины үйлдвэрлэлээс илүүтэй зэвсэг хийж байв. Гэхдээ 1945 оноос машинаа үйлдвэрлэж, нэг жилийн дотор 10000 ширхэг төмөр хөлөг бүтээсэн түүхтэй.

Дэлхийн хамгийн алдартай автомашин үйлдвэрлэгчдийн нэг "Volkswagen''-ы логог 1948 оны аравдугаар сарын 1-нд Мюнхен хотын патентын байгууллага бүртгэсэн байдаг аж. Энэ үйлдвэрийн нэр хүнд, авто машины тоо өдөр хоногоор нэмэгдсээр 1960 он гэхэд Германы хотын гудамжаар яваа хоёр автомашин тутмын нэг нь "Volkswagen" болсон байв. Улмаар 1968 онд "Herbie" нэртэй "VW Beetle" буюу цох загварын автомашин Холливуудын цуврал киногоор алдаршжээ. Энэ киноны хамгийн сүүлийн хувилбарт жүжигчин Линдсей Лохан, Майкл Киатон нар тоглож, "Herbie fully loaded" нэрээр 2005 онд дэлгэцээр гарчээ.

Өдгөө "Volkswagen" нь автомашин үйлдвэрлэгчдийн групп болон өргөжиж, эгнээндээ "Audi", "Bentley", "Bugatti", "Skoda", "Lamborghini", "Seat", "Sca¬nia", "Volkswagen", "Volks¬wagen Commercial Vehic¬les" зэрэг маркийг нэгтгэж, дэлхий даяар 370 мянга орчим ажиллагсадтай, жилийн 113,8 сая еврогийн борлуулалттай болжээ.

Хамгийн сүүлд гэхэд тэд Японы дөрөв дэх том автомашин үйлдвэрлэгч болох "Suzuki''-ийн нийт хувьцааны 20 хувийг худалдаж авснаар Энэтхэг, Азийн зах зээлд байр сууриа бататгах гараагаа амжилттай эхлүүлээд байна.
Нийт 18 зар мэдээлэл - яг одоо харагдаж байгаа нь 1 - 18
 Эрэмбэлэх
Орж ирсэн он Явсан км Үнэ
2003 оны Volkswagen Touareg
2012 90,000 км 32,000,000 төг

2005 оны Volkswagen Touareg V6
2012 75,000 км 33,500,000 төг

2004 оны Volkswagen Touareg lx
2012 65,000 км 34,000,000 төг

2001 оны Volkswagen Polo Hatchback
2010 59,000 км 6,500,000 төг

2001 оны Volkswagen Polo Combi
2010 59,000 км 6,500,000 төг

2004 оны Volkswagen Touareg LX
2012 65,000 км 34,000,000 төг

2004 оны Volkswagen Touareg
2012 65,000 км 34,000,000 төг

2009 оны Volkswagen Touareg Full Option
2012 70,000 км 55,000,000 төг

2012 оны Volkswagen Touareg lx
2012 65,000 км 34,000,000 төг

2004 оны Volkswagen Touareg lx
2012 65,000 км 35,000,000 төг

2003 оны Volkswagen Polo
2012 65,000 км 9,000,000 төг

2011 оны Volkswagen Polo шинэ
2011 450 км 28,000,000 төг

2004 оны Volkswagen Touareg LX
­­— 65 км 37,800,000 төг

2011 оны Volkswagen Tiguan TSI
2011 6,850 км 55,000,000 төг

2002 оны Volkswagen Polo
2011 34,000 км 8,800,000 төг

2004 оны Volkswagen Touareg LX
2012 68 км 42,500,000 төг

2009 оны Volkswagen Eos Coupe
2009 14,500 км 55,000,000 төг

2005 оны Volkswagen Touareg
2011 ­­— 23,000,000 төг

 
Нийт 18 зар мэдээлэл - яг одоо харагдаж байгаа нь 1 - 18 Хуудсанд харагдах тоо: