Туршилтын хувилбар ажиллаж байна.

Тусгай сонирхлын аялал ба эрсдэл - Extreme tour

  • Төрөл:Moto.mn
  • Мото ID:1502524562242555
  • Нийтлэгч: Moto Expert
  • Огноо:2017.08.12
  • Сэтгэгдэл:0
  • Уншсан:1
  • Facebook:1
  • Баярлалаа:1

Нэлээд орой утас дуугарлаа. Аялал жуулчлалын салбарын мундаг боловсон хүчин гэж дотроо ихэд үнэлдэг нэг дүү маань залгаж байна. Сандруу байртай “UTV байна уу? Өдрийн түрээс хэд вэ?” гэж асуулаа. UTV, ATV, motorcycle snowmobile уудыг төдий сайн мэдэхгүй, бараг мордож ч үзээгүй хүн маань хэн нэгнээс тийм унаа түрээслээд бас хэн нэгэнд унуулаад аялал зохион байгуулах бололтой аж.

Залуус аа, иймэрхүү хөнгөн хуумгай байдлаар хандаж болохгүй ээ!

Каяак завь, уулын болон хадны авиралт, морин аялал, шүхэр болон агаарын спорт, машин өөрөө жолоодох, мотоциклийн аялал гэх мэт эрсдэл өндөртэй аяллуудыг хэн нэгэн хүн зүгээр сонирхоод хийчихэж болдоггүй зүйл. 

Морин аялал

Мотоциклийн аялал

Хэрэв үнэхээр хүсч байгаа бол эхлээд өөрийгөө боловсруулж, мэдлэгтэй, туршилгатай болсныхоо дараа ийм аяллуудыг зохион байгуул. 

Өнөөдрийн ашиг орлогыг бодож зохион байгуулсан тэр аялал чинь их олон сөрөг хүчин зүйлийг дагуулдаг. 1-т үйлчилгээний чанарыг гадаад ертөнцөд тааруухнаар таниулдаг. Жуулчин сэтгэл ханамжгүй байхын зэрэгцээ тэдний амь нас, эрүүл мэнд баталгаагүй нөхцөл байдал үүсдэг.

Холбоо, мэргэжлийн байгууллага нь ч залуусаа дэмжээд тусгай сонирхлын аяллуудыг мэргэшсэн, дадлага туршлагатай хүмүүстэй нь холбож өгөөд уулзалт, сургалтуудыг зохион байгуулдаг байвал үр дүнтэй болов уу. Манай тур операторуудын нийтлэг нэг дутагдал байдаг. Бүгдээрээ л бүх аяллын төрлийг хийж чадна гэж үйлчлүүлэгчдэдээ ханддаг. Эцсийн үр дүнд өөх ч биш, булчирхай ч биш болж аяллын үнэ болоод чанарыг унагаад дуусдаг. Тиймээс та хийж чадах аяллаа л хий, өөрт болоод өрөөлд эрсдэл дагуулж туршилга дадлагагүй зүйлээр бүү оролд.

Нэг жуулчин сансарт нисмээр байна гэвэл бид пуужин хайгаад манаргахтай адил зүйл шүү. Шинэ зүйлд хүч сорьж, бизнесээ өргөжүүлэх нь буруу зүйл биш. Гэхдээ аялал гэдэг гар хурууны үзүүрээр хийчихдэг тоглоом төдий зүйл биш. Ялангуяа тусгай сонирхлын аялал.

Эцэст нь мэргэшсэн чадварлаг боловсон хүчин болон хөгжиж дэвжихийг залуусдаа хүсье.

Нийтлэгч: Ijilmurun Batbayar


Сэтгэгдэл


Салон Шинэ автомашин

2016 Toyota Land Cruiser VX

Autoblog хэвлэл шинэ генерацийн Volvo XC90 жийпний туршилтын хувилбарын зургуудыг

2016 Nissan Teana CVT

The Nissan Teana provides a lot of surprises. Firstly in terms of overall quality, the Teana feels comfortable, spacious and has that tinge of class in it’s interior design. Mind you, its no Rolls Royce but it sits in a market dominated by the Toyota Camry.

Volvo XC90 загварын прототипын зургийг анх удаагаа авчээ

Autoblog хэвлэл шинэ генерацийн Volvo XC90 жийпний туршилтын хувилбарын зургуудыг нийтэлжээ.

Harley-Davidson цахилгаан мотоцикль туршиж байна

2014 оны 6 сарын 18-нд Harley-Davidson-ы цахилгаан мотоциклын зураг олон нийтэд анх тарсан юм.

Range Rover Sport: Манай эриний хамгийн “универсал” жийпийн тест-драйв

Айхтар мушгирсан засмалаар давхиж, 250 км/ц хүртэл хурдлаж, хайргатай өгсүүр замаар өгсөж, харин дараа нь гол руу “пал” хийтэл ороод бараг

Outdoor Adventurers Wanted: Land Rover Offers the Ultimate Off-Road Adventure to Enthusiasts in Off-Road Paradise - Moab, Utah

420,000 units of the Range Rover Sport have been sold to the world since its launch in 2005. India may not have had played any part for it to get to this position, but with its Evoque-inspired..