Туршилтын хувилбар ажиллаж байна.

Ikon.mn: Tesla Model 3-ын тухай сонирхолтой баримтууд

  • Төрөл:Авто Тойм
  • Мото ID:1502521023769559
  • Нийтлэгч: Moto Expert
  • Огноо:2017.08.12
  • Сэтгэгдэл:0
  • Уншсан:0
  • Facebook:0
  • Баярлалаа:0

Цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэгч Tesla өнгөрсөн долоо хоногт анхны масс зах зээлд зориулсан Model 3 загвараа үйлдвэрлэж эхэлсэн билээ. Үүнийг зарим мэргэжилтнүүд автомашины салбарын iPhone хэмээн нэрлэж, хувьсгал хийх бүтээгдэхүүн гэж онцолж байгаа.

Таван суудалтай, $35,000-ын үнэтэй уг машины тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

Model 3 нь түлхүүргүй

Уламжлалт түлхүүрний оронд түүнийг ухаалаг гар утаснаасаа нээж, асааж болно. Сүүлийн 3 жилд үйлдвэрлэгдсэн ихэнх ухаалаг гар утас нь Model 3-тай Bluetooth технологиор холбогдож ажилладаг.

Үүнээс гадна хэтэвчинд багтахуйц нимгэн NFC технологитой картыг ашиглаж болно. Түүнийг суудал хооронд байрлах цэгт ойртуулахад л машин асах юм.

Хоёр хувилбартай

Model 3 нь баттерейн багтаамжаас хамаарсан хоёр хувилбартай. $35,000-ын үнэтэй нь нэг цэнэглэлтээр 350 км зам туулах бол $44,000-ын үнэтэй нь 500 км зам туулна. Хямд хувилбарын Model 3-ыг 210 км туулах хэмжээнд цэнэглэхийн тулд зориулалтын цэнэглэгч станцад 30 минут зарцуулдаг.

Харин гэрийн 240 вольтын эх үүсвэрт залгавал 30 минут тутамд 50 км туулах хэмжээнд цэнэглэгдэнэ.

Үүнээс илүү үзүүлэлттэй Model 3 ирэх оны дундуур гарах сурагтай.

Хянах самбаргүй

Жолоочийн урдаас харсан ямар ч хянах самбар байхгүй, харин оронд нь 15 инчийн нэг дэлгэц байдаг. Энэ дэлгэцээс бүх хэрэглээг удирдаж болох аж.

Сайжруулсан автомат жолоодлого

Model 3 нь маш олон мэдрэгчүүдтэй. Урд талдаа радарын системтэй, тал тал руу харсан долоон камертай, 12 хэт авианы мэдрэгч, Nvidia Drive PX2 график процессортой юм.

Нэмэлт $5,000-ын багц авснаар Enhanced Autopilot горимыг идэвхжүүлж, хурдыг нийт замын урсгалын хурдтай ижил барих, эгнээний цагаан шугамыг дагах, зогсоолд байрлах, зогсоолоос гарах гэсэн автомат үйлдлүүдийг гүйцэтгэдэг болох ажээ.

Өөрийгөө жолоодох

Бүрэн автомат жолоодлогын горим буюу жолоочгүй зорчих горимыг Tesla компани Model 3-т зориулан хөгжүүлж байгаа. Систем бэлэн болоогүй байгаагаас гадна, АНУ, Британи зэрэг гол зах зээлүүдийн эрх зүйн орчин бүрдээгүй байгаа юм. Хэрвээ дээрх асуудлууд шийдэгдвэл $3,000 нэмж төлөн програмыг нь шинэчилснээр бүрэн автомат жолоодлоготой машинтай болох боломжтой.

Хар өнгө стандарт

Model 3 загвар нь үндсэн үнээрээ хар өнгөтэй гардаг. Харин $1,000 нэмж төлөөд метал мөнгөлөг, хөх, саарал, цагаан, улаан өнгөнөөс сонгож болно. Мөн 18 инчийн хайлшин обудын стандарт сонголттой бол нэмж $1,500 төлөөд 19 инч болгох боломжтой гэнэ.

Дотор нь унтаж болно

Арын суудлыг нь эвхээд Model 3 дотроо ор засан унтах боломжтой. Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар ингэж дэлгэсэн ор нь 206 см өндөртэй хүнийг ч багтаах чадвартай гэнэ.

Эх сурвалж: The Guardian, Ikon.mn


Сэтгэгдэл


Салон Шинэ автомашин

2016 Toyota Land Cruiser VX

Autoblog хэвлэл шинэ генерацийн Volvo XC90 жийпний туршилтын хувилбарын зургуудыг

2016 Nissan Teana CVT

The Nissan Teana provides a lot of surprises. Firstly in terms of overall quality, the Teana feels comfortable, spacious and has that tinge of class in it’s interior design. Mind you, its no Rolls Royce but it sits in a market dominated by the Toyota Camry.

Volvo XC90 загварын прототипын зургийг анх удаагаа авчээ

Autoblog хэвлэл шинэ генерацийн Volvo XC90 жийпний туршилтын хувилбарын зургуудыг нийтэлжээ.

Harley-Davidson цахилгаан мотоцикль туршиж байна

2014 оны 6 сарын 18-нд Harley-Davidson-ы цахилгаан мотоциклын зураг олон нийтэд анх тарсан юм.

Range Rover Sport: Манай эриний хамгийн “универсал” жийпийн тест-драйв

Айхтар мушгирсан засмалаар давхиж, 250 км/ц хүртэл хурдлаж, хайргатай өгсүүр замаар өгсөж, харин дараа нь гол руу “пал” хийтэл ороод бараг

Outdoor Adventurers Wanted: Land Rover Offers the Ultimate Off-Road Adventure to Enthusiasts in Off-Road Paradise - Moab, Utah

420,000 units of the Range Rover Sport have been sold to the world since its launch in 2005. India may not have had played any part for it to get to this position, but with its Evoque-inspired..