Туршилтын хувилбар ажиллаж байна.

Орос улсад Euro-5-аас доош стандарттай шатахууныг хориглолоо

  • Төрөл:Гадаад Мэдээ
  • Мото ID:1502450230101188
  • Нийтлэгч: Moto Expert
  • Огноо:2017.08.11
  • Сэтгэгдэл:0
  • Уншсан:2
  • Facebook:0
  • Баярлалаа:0

Орос улс Euro-5 стандартаас доош үзүүлэлттэй дизель түлшийг энэ оны эхээр хориглосон билээ. Гэтэл Euro-5 стандартаас доош үзүүлэлттэй бензин борлуулахыг 7 сарын 1-нээс албан ёсоор хориглов.

Ийнхүү 2011 оноос эхэлсэн Euro-5 стандарттай шатахуунд шилжих ажиллагаа тус улсад бүрэн хэрэгжиж дууслаа. ОХУ-ын чанарын хяналтын Росстандарт, техникийн хяналтын Ростехнадзор, Монополийн эсрэг холбооны алба болон газрын тос боловсруулах компаниуд 2011 онд тохиролцсон хэлэлцээрээр тус улс Euro-5 стандартад бүрэн шилжихээр шийдвэрлэсэн юм. ОХУ нь хүрээлэн буй орчинд “бохир” шатахууны үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулахаар сүүлийн хэдэн жилд илүү цэвэр шатахуунд шилжих үе шаттай арга хэмжээг шуурхай авч эхэлжээ.

Euro-3 стандартаас доош үзүүлэлттэй бензин болон дизель түлшийг 2013 онд хориглосон тус улс төд удалгүй Euro-4 стандартад шилжсэн юм. Евразийн эдийн засгийн холбооны Гаалийн холбоо 2016 оноос гишүүн улсуудад Euro-5-аас доош стандарттай шатахуун хэрэглэхийг хориглоод байгаа. Хүрээлэн буй орчинд үзүүлж буй ноцтой сөрөг нөлөөг харгалзан Европын холбоо тус тивд чанар муу шатахууны хэрэглээг хориглон 2009 оноос Euro-5, 2014 оноос Euro-6 стандарт нэвтрүүлж эхэлсэн. ОХУ-ын компаниудын ихэнх нь Euro-5 стандартад заасан хугацаанаас өмнө шилжсэн.

“Лукойл” 2012 онд, “Роснефть”, “Газпром нефть” 2015 онд уг стандартад бүрэн шилжжээ.

Евро стандартын шатахуун хэрэглэсэн автомашины ялгаруулах хорт утаа

ОХУ-ын статистикийн албаны тооцоогоор 2017 оны эхнээс 7 сарын 20 хүртэлх хугацаанд тус улсад бензиний үнэ дунджаар 1.9 хувь өсөж, дизелийн түлш 0.4 хувиар хямдарчээ. Шатахуун дахь хүхрийн агуулгыг Euro-4-өөс 5 дахин бууруулсан шинэ стандарт нь автомашины хорт ялгарлын хэмжээг мэдэгдэхүйц багасгаж өгнө. Шинэ стандартын шатахуун хэрэглэснээр автомашины утаа, шаталтаас ялгардаг бичил хатуу хэсэг, азот болон устөрөгчийн исэл, дутуу шатсан нүүрс-устөрөгчийн хэмжээ буурна. Мөн шатах үйл явц бүрэн явагдаж, хөдөлгүүрийн вибрац, дуу чимээ багасан, шатахуун зарцуулалт сайжрах ба үүний дүнд хөдөлгүүрийн элэгдэл багасаж, ашиглалтын хугацаа уртасдаг байна.


Сэтгэгдэл


Салон Шинэ автомашин

2016 Toyota Land Cruiser VX

Autoblog хэвлэл шинэ генерацийн Volvo XC90 жийпний туршилтын хувилбарын зургуудыг

2016 Nissan Teana CVT

The Nissan Teana provides a lot of surprises. Firstly in terms of overall quality, the Teana feels comfortable, spacious and has that tinge of class in it’s interior design. Mind you, its no Rolls Royce but it sits in a market dominated by the Toyota Camry.

Volvo XC90 загварын прототипын зургийг анх удаагаа авчээ

Autoblog хэвлэл шинэ генерацийн Volvo XC90 жийпний туршилтын хувилбарын зургуудыг нийтэлжээ.

Harley-Davidson цахилгаан мотоцикль туршиж байна

2014 оны 6 сарын 18-нд Harley-Davidson-ы цахилгаан мотоциклын зураг олон нийтэд анх тарсан юм.

Range Rover Sport: Манай эриний хамгийн “универсал” жийпийн тест-драйв

Айхтар мушгирсан засмалаар давхиж, 250 км/ц хүртэл хурдлаж, хайргатай өгсүүр замаар өгсөж, харин дараа нь гол руу “пал” хийтэл ороод бараг

Outdoor Adventurers Wanted: Land Rover Offers the Ultimate Off-Road Adventure to Enthusiasts in Off-Road Paradise - Moab, Utah

420,000 units of the Range Rover Sport have been sold to the world since its launch in 2005. India may not have had played any part for it to get to this position, but with its Evoque-inspired..