Туршилтын хувилбар ажиллаж байна.

Цахилгаан хөдөлгүүртэй автомашины хувьсгал эхэлнэ

  • Төрөл:Авто Тойм
  • Мото ID:1502444973237033
  • Нийтлэгч: Dolgormaa Btkhu
  • Огноо:2017.08.11
  • Сэтгэгдэл:0
  • Уншсан:3
  • Facebook:1
  • Баярлалаа:1

Цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэгч Тесла компани масс зах зээлд зориулсан анхны бүтээгдэхүүн болох Model 3 загвараа 2017 оны 07-р сарын 7-нос үйлдвэрлэж эхлэхээ зарлажээ.

Энэ өдрөөс эхлэх үйлдвэрлэл эрчимжсээр ирэх арванхоёрдугаар сард сар бүр 20,000 автомашин гаргах чадалтай болох гэнэ. Ингэснээр 2018 онд нийтдээ 500,000 автомашин үйлдвэрлэж гаргах юм.

Model 3 загварын урьдчилсан захиалгыг бүр ноднин жилээс эхэлсэн ба одоогоор 400,000 хүний захиалга аваад байгаа гэж шинжээчид үзэж байна. Харьцуулбал Форд компани одоо сард хамгийн багадаа 200,000 машин борлуулдаг юм.

Model 3-ын салон

Model 3-ийн суурь үнэ $35,000-аас эхэлж байгаа. Хэрвээ Autopilot буюу автомат жолоодлогын систем нэмбэл үүнээс илүү үнэтэй болно. Гэхдээ цахилгаан машин худалдан авч байгаагийнхаа төлөө Америкчууд $7,500-ын хөнгөлөлт Засгийн газраасаа эдлэх ажээ. Муж улс тус бүр мөн урамшууллын бодлоготой.

Теслагийн гүйцэтгэх захирал Илон Маск өрх бүрийг нарны эрчим хүч хэрэглэдэг, гараашдаа цахилгаан машинтай болгох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Тэгвэл Model 3 загварын үйлдвэрлэл энэхүү амбицтай төлөвлөгөөнд хүрэх нэг том алхам болох юм.

Эх сурвалж: Quartz


Сэтгэгдэл


Салон Шинэ автомашин

2016 Toyota Land Cruiser VX

Autoblog хэвлэл шинэ генерацийн Volvo XC90 жийпний туршилтын хувилбарын зургуудыг

2016 Nissan Teana CVT

The Nissan Teana provides a lot of surprises. Firstly in terms of overall quality, the Teana feels comfortable, spacious and has that tinge of class in it’s interior design. Mind you, its no Rolls Royce but it sits in a market dominated by the Toyota Camry.

Volvo XC90 загварын прототипын зургийг анх удаагаа авчээ

Autoblog хэвлэл шинэ генерацийн Volvo XC90 жийпний туршилтын хувилбарын зургуудыг нийтэлжээ.

Harley-Davidson цахилгаан мотоцикль туршиж байна

2014 оны 6 сарын 18-нд Harley-Davidson-ы цахилгаан мотоциклын зураг олон нийтэд анх тарсан юм.

Range Rover Sport: Манай эриний хамгийн “универсал” жийпийн тест-драйв

Айхтар мушгирсан засмалаар давхиж, 250 км/ц хүртэл хурдлаж, хайргатай өгсүүр замаар өгсөж, харин дараа нь гол руу “пал” хийтэл ороод бараг

Outdoor Adventurers Wanted: Land Rover Offers the Ultimate Off-Road Adventure to Enthusiasts in Off-Road Paradise - Moab, Utah

420,000 units of the Range Rover Sport have been sold to the world since its launch in 2005. India may not have had played any part for it to get to this position, but with its Evoque-inspired..