Туршилтын хувилбар ажиллаж байна.

Нисгэгчгүй онгоц жилд 35 тэрбум ам. доллар хэмнэнэ

  • Төрөл:Гадаад Мэдээ
  • Мото ID:1502246381513700
  • Нийтлэгч: Moto Expert
  • Огноо:2017.08.09
  • Сэтгэгдэл:0
  • Уншсан:14
  • Facebook:0
  • Баярлалаа:0

Нисгэгчийн бүхээг нь эзгүй онгоц хэрэглээнд нэвтэрэхэд нислэгийн компаниуд олон тэрбум доллар хэмнэж чадна. Гэвч тасалбар авах хүн олдох болов уу?

UBS-ийн судалгаагаар иргэний агаарын тээврийн салбар нисгэгчгүй онгоцыг хэрэглээнд нэвтрүүлснээр жилд 35 тэрбум ам. доллар хэмнэнэ гэж тооцоолжээ. Харин нийт зорчигчдын ердөө 17 хувь нь л ийм онгоцоор зорчино гэсэн байна. Тэдний тооцоогоор 2025 он гэхэд иргэний агаарын тээврийн онгоцыг алсаас удирдах технологи бий болж, 2030 он гэхэд бүрэн автомат нисэх онгоц, нисдэг тэрэг хэрэглээнд нэвтрэх боломжтой гэжээ.

Одоо зорчигч тээврийн салбарт ашиглаж буй онгоцнууд бүгд газардах үедээ нисгэгчид туслах системийг ашиглаж байгаа бөгөөд үндсэндээ нисгэгчид тун бага хугацааг онгоцыг жолоодоход зарцуулдаг аж. Гэхдээ онгоц бүрэн автомат жолоодлогод шилжсэн үед ч гэсэн нисгэгч нар бүх систем хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгаж, удирдлагын төвтэй байнгын холбоотой ажилладаг. Тиймээс UBS-ийн шинжээчид нисгэгчгүй онгоц хэрэглээнд нэвтрэх гэж илүү урт хугацаа зарцуулна гэж үзжээ. Хамгийн түрүүнд ачаа тээврийн онгоцууд шинэ технологийг нэвтрүүлэх бол зорчигч тээврийн онгоц хамгийн сүүлд нисгэгчгүй болох аж.

Агаарын тээврийн компаниуд дунджаар нэг онгоц бүрт 10 нисгэгчийг ажлын байраар хангадаг бөгөөд нисгэгчийн тоог бууруулснаар сургалт, цалин болон бусад ажилчдын зардлыг ихээр танах боломжтой болно. Түүнчлэн ирэх жилүүдэд нисгэгчийн хомсдолд орох таамаг гарсан учраас онгоц нисгэгчгүй болох зайлшгүй шаардлага бий. Боинг компани өнгөрсөн сард дэлхийн агаарын тээврийн компаниуд 2017-2036 оны хооронд ачаа тээвэр болон зорчигч тээврийн 41 мянган шинэ онгоц худалдан авна гэж тооцоолжээ. Энэ нь шинэ онгоцнуудыг нисгэх 637 мянган шинэ нисгэгчийн хэрэгцээ гарна гэсэн үг. Агаарын тээврийн хэрэглээ эрчимтэй нэмэгдэж буй Ойрхи Дорнодын орнууд болон БНХАУ илүү олон нисгэгчтэй болохын тулд өндөр цалин амлах болсон бөгөөд АНУ-д ч энэ хандлага нэмэгдсэн байна.

Нисгэгчгүй онгоц ашиглаж эхэлснээр салбарын ашиг орлого өснө. Хэрвээ бүх хэмнэлтийг зорчигчийн тасалбарын үнийг бууруулахад зориулна гэж үзвэл дунджаар 11 хувиар хямдрах аж. Гэхдээ нөгөө талаас эзэнгүй нисгэгчийн бүхээгтэй онгоцоор нисэх хүсэл зорчигчдод байхгүй. UBS нийт 8000 хүнээс авсан судалгаагаар 54 хувь нь нисгэгчгүй онгоцонд огт суухгүй гэсэн бол ердөө 17 хувь нь л тасалбар худалдан авна гэжээ. Түүнчлэн өнөөдөр ихэнх орны агаарын тээврийн хуулиар нисгэгчийн бүхээгт “дөрвөн нүд байх ёстой” гэсэн зарчим үйлчилдэг. Нислэгийн турш хоёр нисгэгч тасралтгүй хянаж байх ёстой бөгөөд хэрвээ аль нэг нь суудлаа орхиж явах шаардлагатай бол нислэгийн багийн өөр нэг гишүүн түүнийг орлох ёстой.

Эх сурвалж: CNN, gogo.mn


Сэтгэгдэл


Салон Шинэ автомашин

2016 Toyota Land Cruiser VX

Autoblog хэвлэл шинэ генерацийн Volvo XC90 жийпний туршилтын хувилбарын зургуудыг

2016 Nissan Teana CVT

The Nissan Teana provides a lot of surprises. Firstly in terms of overall quality, the Teana feels comfortable, spacious and has that tinge of class in it’s interior design. Mind you, its no Rolls Royce but it sits in a market dominated by the Toyota Camry.

Volvo XC90 загварын прототипын зургийг анх удаагаа авчээ

Autoblog хэвлэл шинэ генерацийн Volvo XC90 жийпний туршилтын хувилбарын зургуудыг нийтэлжээ.

Harley-Davidson цахилгаан мотоцикль туршиж байна

2014 оны 6 сарын 18-нд Harley-Davidson-ы цахилгаан мотоциклын зураг олон нийтэд анх тарсан юм.

Range Rover Sport: Манай эриний хамгийн “универсал” жийпийн тест-драйв

Айхтар мушгирсан засмалаар давхиж, 250 км/ц хүртэл хурдлаж, хайргатай өгсүүр замаар өгсөж, харин дараа нь гол руу “пал” хийтэл ороод бараг

Outdoor Adventurers Wanted: Land Rover Offers the Ultimate Off-Road Adventure to Enthusiasts in Off-Road Paradise - Moab, Utah

420,000 units of the Range Rover Sport have been sold to the world since its launch in 2005. India may not have had played any part for it to get to this position, but with its Evoque-inspired..