Туршилтын хувилбар ажиллаж байна.

Цахилгаан машинаа хүний ялгадсаар цэнэглэдэг болгож байна

  • Төрөл:Гадаад Мэдээ
  • Мото ID:1501919947937378
  • Нийтлэгч: Moto Expert
  • Огноо:2017.08.05
  • Сэтгэгдэл:0
  • Уншсан:5
  • Facebook:0
  • Баярлалаа:0

 

  Өнгөрсөн онд худалдаанд гаргасан Mirai цахилгаан хөдөлгүүрт машинаа Тоёота корпораци хүний ялгадаснаас гаргаж авсан устөрөгчөөр цэнэглэдэг болгож байна. Mirai автомашиныг хариуцсан ахлах инженер Ёшиказу Танака хүний ялгадасыг түлшинд ашигласнаар тус компанийн цахилгаан машин үйлдвэрлэлийн том асуудлыг шийднэ гэж ярьжээ. Устөрөгчөөр ажилладаг цахилгаан машиныг өргөн хэрэглээнд оруулахад түлшний хангамж, түгээлтийн асуудал гол саад болж байгаа юм. Одоо Тоёота нь Японы Фукуока хотын цэвэрлэх байгууламжид суурилсан туршилтын үйлдвэрлэл явуулж байгаа аж. Тэд эхлээд бохирыг шингэн ба бүхэл хэсгээр нь ангилдаг. Бүхэл хэсэг дээр тусгай бичил организм нэмж өгснөөр задарч 60 хувийн метан, 40 хувийн нүүрстөрөгчийн диоксид бүхий био хий гаргаж авдаг гэнэ. Үүнээс CO2-ийг ялган авч усны уур нэмснээр устөрөгч гаргаж авдаг ажээ. Фукуока дахь үйлдвэр одоогоор өдөрт 300 кг устөрөгч гаргаж байгаа нь 65 ширхэг Mirai машиныг цэнэглэх хүчин чадал юм. Хэрвээ бүрэн хүчин чадлаараа ажиллавал өдөрт 600 хүртэл машиныг цэнэглэх түлш үйлдвэрлэж чадна гэжээ. Үнэхээр хүний ялгадасыг автомашины түлшинд ашиглаж чадвал энэ нь байгаль орчинд хоргүйгээс гадна эдийн засгийн хувьд томоохон хэмнэлт авчрах юм. Mirai автомашин нь нэг бүрэн цэнэглэлтээр 500 гаруй километр зам туулах хүчин чадалтай.



Салон Шинэ автомашин

2016 Toyota Land Cruiser VX

Autoblog хэвлэл шинэ генерацийн Volvo XC90 жийпний туршилтын хувилбарын зургуудыг

2016 Nissan Teana CVT

The Nissan Teana provides a lot of surprises. Firstly in terms of overall quality, the Teana feels comfortable, spacious and has that tinge of class in it’s interior design. Mind you, its no Rolls Royce but it sits in a market dominated by the Toyota Camry.

Volvo XC90 загварын прототипын зургийг анх удаагаа авчээ

Autoblog хэвлэл шинэ генерацийн Volvo XC90 жийпний туршилтын хувилбарын зургуудыг нийтэлжээ.

Harley-Davidson цахилгаан мотоцикль туршиж байна

2014 оны 6 сарын 18-нд Harley-Davidson-ы цахилгаан мотоциклын зураг олон нийтэд анх тарсан юм.

Range Rover Sport: Манай эриний хамгийн “универсал” жийпийн тест-драйв

Айхтар мушгирсан засмалаар давхиж, 250 км/ц хүртэл хурдлаж, хайргатай өгсүүр замаар өгсөж, харин дараа нь гол руу “пал” хийтэл ороод бараг

Outdoor Adventurers Wanted: Land Rover Offers the Ultimate Off-Road Adventure to Enthusiasts in Off-Road Paradise - Moab, Utah

420,000 units of the Range Rover Sport have been sold to the world since its launch in 2005. India may not have had played any part for it to get to this position, but with its Evoque-inspired..