Туршилтын хувилбар ажиллаж байна.

LADA Vesta SW Cross, 10-11-р сард худалдаанд гарна

  • Төрөл:Авто Тойм
  • Мото ID:1501844523391298
  • Нийтлэгч: Moto Expert
  • Огноо:2017.08.04
  • Сэтгэгдэл:0
  • Уншсан:3
  • Facebook:0
  • Баярлалаа:0

ВАЗ үйлдвэрийн LADA Vesta SW Cross шинэ загварын суудлын машин энэ оны намар буюу 2017 оны 10-11-р сард худалдаанд гарна гэж “АвтоВАЗ-ын Нээлттэй хаалганы өдөр"-ийн үеэр тус концерны ерөнхийлөгч Николь Мор зарлажээ.

Lada Vesta Cross

Lada Vesta Cross - Дотор салон

Lada Vesta SW Cross загварын автомашин нь бартаат замын машины шинжүүдийг гоёмсог загвартай хослуулсан ба кузовын загварын үндсэн эх суурь нь 2015 онд бартаат замын машины олон улсын “Moscow Off-Road Show” үзэсгэлэнгийн үеэр танилцуулсан Cross Concept машинаас өвлөгдсөн байна.

Moscow Offroad Show 2016-2017 шоуны үеэр танилцуулсан Lada Vesta Cross Concept

Том дугуй, дүүжингийн өвөрмөц тохиргоо нь Lada Vesta SW Cross-ийн дугуй хоорондын зайг 203 мм болгон ихэсгэх боломжийг олгожээ. Дугуй хоорондын ийм зай нь голчлон сонгодог бартаат замын машинуудад байдаг. Lada Vesta загварыг Renault-Nissan-ы мэргэжилтнүүдийн оролцоотойгоор “АвтоВАЗ”-ын инженерүүдийн зохион бүтээсэн Lada B/C-гийн суурин дээр зохион бүтээжээ.

Lada Vesta сэданыг 2015 оны 9 дүгээр сараас эхлэн Ижевск хотын автомашины үйлдвэрт үйлдвэрлэж эхэлсэн бол ердөө нэг жилийн дараа гэхэд 50,000 дахь Lada Vesta тус үйлдвэрийн дамжлагаас гарсан байна. Энэ хугацаанд уг машин Оросын зах зээл дээр хамгийн их борлуулалттай машинуудын тоонд оржээ. 2016 оны 12 дугаар сарын 9-нд LADA Vesta-г Казахстаны “Ази Авто” үйлдвэрт үйлдвэрлэж эхэлсэн байна.

Lada Vesta сэдан

Сэтгэгдэл


Салон Шинэ автомашин

2016 Toyota Land Cruiser VX

Autoblog хэвлэл шинэ генерацийн Volvo XC90 жийпний туршилтын хувилбарын зургуудыг

2016 Nissan Teana CVT

The Nissan Teana provides a lot of surprises. Firstly in terms of overall quality, the Teana feels comfortable, spacious and has that tinge of class in it’s interior design. Mind you, its no Rolls Royce but it sits in a market dominated by the Toyota Camry.

Volvo XC90 загварын прототипын зургийг анх удаагаа авчээ

Autoblog хэвлэл шинэ генерацийн Volvo XC90 жийпний туршилтын хувилбарын зургуудыг нийтэлжээ.

Harley-Davidson цахилгаан мотоцикль туршиж байна

2014 оны 6 сарын 18-нд Harley-Davidson-ы цахилгаан мотоциклын зураг олон нийтэд анх тарсан юм.

Range Rover Sport: Манай эриний хамгийн “универсал” жийпийн тест-драйв

Айхтар мушгирсан засмалаар давхиж, 250 км/ц хүртэл хурдлаж, хайргатай өгсүүр замаар өгсөж, харин дараа нь гол руу “пал” хийтэл ороод бараг

Outdoor Adventurers Wanted: Land Rover Offers the Ultimate Off-Road Adventure to Enthusiasts in Off-Road Paradise - Moab, Utah

420,000 units of the Range Rover Sport have been sold to the world since its launch in 2005. India may not have had played any part for it to get to this position, but with its Evoque-inspired..