Туршилтын хувилбар ажиллаж байна.

2023 он гэхэд нисдэг таксигаар зорчино

  • Төрөл:Гадаад Мэдээ
  • Мото ID:1501673721982059
  • Нийтлэгч: Moto expert
  • Огноо:2017.08.02
  • Сэтгэгдэл:0
  • Уншсан:5
  • Facebook:0
  • Баярлалаа:0

2020 он гэхэд жолоочгүй нисдэг таксийг зохион бүтээж, турших гэж байгаагаа Uber компани мэдэгдлээ. Тус компани агаарын таксийг Дубай болон Даллас хотуудад турших гэнэ.

Нисдэг цахилгаан автомашиныг зохион бүтээх ажил аль хэдийн эхэлсэн бөгөөд түүнд Embraer болон Bell Helicopter гэсэн 2 компани оролцож байна. Одоогоор ийм технологийг хэн ч туршиж үзээгүй байгаа боловч ирээдүйд нисдэг таксигаар зорчих нь ердийн автомашинаар зорчихтой адил өртөгтэй болно гэж Uber компанийн удирдлага үзэж байгаа аж. Шинэ системийг зохион бүтээх гэж байгаа талаар өнгөрсөн оны 10-р сараас эхлэн мэдээлэх болсон юм. Шинэ санаа сэдэгчдийн төсөөлж байгаагаар, агаарын такси нь нисдэг тэрэгтэй адил эгц дээшээ хөөрөх ба цахилгаан хөдөлгүүртэй байх учир дуу чимээ бараг гаргахгүй, хорт бодис огт ялгаруулахгүй гэнэ.

Bell Helicopter компанийн гүйцэтгэх захирал Mitch Snyder, өөрийнхөө бүтээж буй ирээдүйн загвар болох FCX-001-ийн өмнө зогсож байна. Uber-тай хоршиж байгаа.

Uber компанийн энэ шинэ санаа шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолыг санагдуулж байгаа боловч тус компанийнхан өөртөө тун итгэлтэй байна. Тэд агаарын таксины анхны загварыг (Uber Elevate Network) 2020 онд Дубай хотод болох Бүх дэлхийн үзэсгэлэнгийн үеэр дэлгэн үзүүлэхээр төлөвлөжээ. Харин үүнээс 3 жилийн дараа зорчигчид нисдэг таксигаар үйлчлүүлж эхлэх юм.

Шинэ технологийн талаар бичдэг Gizmodo цахим хуудасны редакторын үзэж байгаагаар, нисдэг автомашин зохион бүтээх санаа бүр 1920-иад оны үед анх гарч ирсэн бөгөөд түүнээс хойш XX зууны туршид янз бүрийн компаниуд “хоёрхон жилийн дотор нисдэг машин бий болно” амлаж байжээ. Харин хүн ам шигүү оршин суудаг газруудад нисдэг таксигаар зорчих нь маш аюултай бөгөөд АНУ-ын Иргэний агаарын тээврийн газраас лиценз авна гэдэг тун түвэгтэй асуудал юм. Лиценз авсан байлаа ч гэсэн ийм машиныг бүрэн төгс зохион бүтээж ашиглана гэдэг нь тун бүтэл муутай байгаа юм. Тухайлбал, Terrafugi компани 2010 онд ийм зөвшөөрөл авсан боловч нисдэг таксины сураг одоо хүртэл алга байна.


Сэтгэгдэл


Салон Шинэ автомашин

2016 Toyota Land Cruiser VX

Autoblog хэвлэл шинэ генерацийн Volvo XC90 жийпний туршилтын хувилбарын зургуудыг

2016 Nissan Teana CVT

The Nissan Teana provides a lot of surprises. Firstly in terms of overall quality, the Teana feels comfortable, spacious and has that tinge of class in it’s interior design. Mind you, its no Rolls Royce but it sits in a market dominated by the Toyota Camry.

Volvo XC90 загварын прототипын зургийг анх удаагаа авчээ

Autoblog хэвлэл шинэ генерацийн Volvo XC90 жийпний туршилтын хувилбарын зургуудыг нийтэлжээ.

Harley-Davidson цахилгаан мотоцикль туршиж байна

2014 оны 6 сарын 18-нд Harley-Davidson-ы цахилгаан мотоциклын зураг олон нийтэд анх тарсан юм.

Range Rover Sport: Манай эриний хамгийн “универсал” жийпийн тест-драйв

Айхтар мушгирсан засмалаар давхиж, 250 км/ц хүртэл хурдлаж, хайргатай өгсүүр замаар өгсөж, харин дараа нь гол руу “пал” хийтэл ороод бараг

Outdoor Adventurers Wanted: Land Rover Offers the Ultimate Off-Road Adventure to Enthusiasts in Off-Road Paradise - Moab, Utah

420,000 units of the Range Rover Sport have been sold to the world since its launch in 2005. India may not have had played any part for it to get to this position, but with its Evoque-inspired..