Зураг оруулах зөвлөмж

И-мэйл Хэвлэх PDF
Зарын системд машинаа худалдах зараа оруулахдаа зургийг нь оруулах нь маш чухал ач холбогдолтой. Зураггүй машиныг хүмүүс сонирхох нь эрс багасдаг. Яагаад гэвэл хүн нүдэндээ маш их итгэдэг. Тэгээд ч зураг нь мянган үгээс илүү мэдээллийг хүнд шууд өгдөг. Өнгө, үзэмж, дугуй, эдэлгээний байдал гээд олон зүйлийг хүн зурган дээрээс шууд харж чаддаг байна л даа. Тэгээд ч зураг бүхий өчнөөн машины зарууд байхад таны зураггүй зарыг сонирхох болов уу даа.

Тэгэхээр та яаж ийгээд өөрийн машиныхаа зургийг авахыг хичээх хэрэгтэй.
1. Фото аппаратаар зураг авах
Орчин үед жижигхэн дижитал аппарат элбэг болсон шүү дээ. Танд байхгүй бол ойр дотныхоо хэн нэгнээс гуйгаад авахуулчихыг бодоорой. Яг цагаа тулахаар нэг их цаг орохгүй дээ. Тэгээд л flash, дискэн дээр бичээд авчихад л болно.
2. Гар утсаараа зураг авах
Сүүлийн үеийн гар утасны камерууд тун дажгүй болсон шүү дээ. Зургийн чанар муухан байх нь яахав дээ, хүмүүс тэрнийг нэг их тоохгүй, харин таны зарах гэж байгаа машины тань зураг байж байна гэдэг чинь их чухал юм. Хэдэн хүн харлаа, тэгээд л авах эзэн нь тодрох болно. Харин зураггүй зарыг хүмүүс алгасаад л байх магадлалтай.
3. Биднээр авахуулах
Хэрвээ танд бүр боломж байхгүй бол машинаа аваад бидэн дээр хүрээд ир. Бид мэргэжлийн фото аппаратаар зургийг тань аваад өгч болох юм. Та утсаар ярьж байгаад Нисора Цамхаг барилгын өмнө хүрээд ирэхэд л болно. Манай утас: 70161176. Танд туслахдаа бид баяртай байх болно.
4. Зураг хайж олох
Танд дээрх бүхэн боломжгүй байгаа бол ядаад ойролцоо машины зураг олоод тавьчих. Мэдээж та зар оруулж байгаа юм чинь интернэттэй л байж таараа. Интернэтээс зураг хайж олох бяцхан боловч үр дүн ихтэй аргыг танд зааж өгье.

Google.com сайт руу орно. Хайлт хийх нүдэнд машиныхаа маркийг бүрэн гүйцэд бичээрэй. Enter дарснаар хайлтын үр дүн гарч ирнэ. Гэхдээ хайлтын үр дүнд зөвхөн вэбийн хаягууд гарч ирнэ. Харин та зураг хайж байгаа тул вэбийн зүүн дээд хэсэгт байгаа Зураг (Image) гэсэн линкийг дараарай.
moto_tutorial_01

Зураг линкэн дээр дарснаар хайлтын үр дүнд зөвхөн зургууд ялгаран гарч ирэх болно. Магадгүй таны машин тоноглол багатай бол яг таны машин гараад ирж ч болох юм. Эндээс харж байгаад аль өөрийн машиндаа таарах ойролцоо машины зургийг сонгоорой. Хэрвээ зураг байхгүй бол Хойших (Next) дарж дараагийн хуудас руу орж дахиад өөр зургууд харж болно. Хүссэн зургаа олсон бол түүн дээр дарна. Зургаа сонгохдоо бүдэг саарлаар бичигдсэн файлын хэмжээг хальт хараарай. Хэт жижиг зураг дэмий байдаг.
moto_tutorial_02

2 хэсэгт хуваагдсан хуудас гарч ирнэ. Доод хэсэг нь тухайн зураг байрлаж байгаа вэб хуудас бол дээдэх нь уг зургийг харуулах тусгай хэсэг юм. Бүтэн хэмжээгээрх зургийг харах гэсэн линкийг дарна.
moto_tutorial_03

Ингээд таны сонгосон зураг бүрэн хэмжээгээр гарч ирнэ.
moto_tutorial_04

Хулганын солгой товч дарж Save Image As гэсэн командыг өгөн компьютертаа уг зургийг хадгална.
moto_tutorial_05

Ингээд хадгалсан зургаа зараа өгөхдөө оруулаад л болоо.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах