Машины үзүүлэлтүүдийг чагтлах зөвлөмж

И-мэйл Хэвлэх PDF
Машины зараа оруулахдаа та зарим үзүүлэлтийг ойлгохгүй байж магадгүй юм. Тэгвэл танд зургаар тайлбарлаж өгье. Ер нь бол машиныхаа бүх үзүүлэлтийг дэлгэрэнгүй оруулах тусмаа л таны машиныг сонирхох хүмүүсийн тоо олшрох болно. Хайлтад ч сайн гарч ирдэг. Жишээ нь зарим хүмүүс зөвхөн хормойтой машинуудыг ялгаж үзэж болох юм. Гэтэл таны машин хормойтой боловч та уг үзүүлэлтийг чагтлаагүй бол тэгээд л хайлтад гарахгүй гэсэн үг.

Ингээд танд үзүүлэлтүүд ямар учиртай болохыг хэлж өгье.

moto_tutorial_data_01
Тусгай тэмдэглэгээ үзүүлэлт дээр машины Trim буюу нэмэлт маркийг бичдэг. Жишээ нь зураг дээр харагдаж байгаа Land Cruiser 100 машин нь гаднаасаа ялгагдах юмгүй боловч ар дээрээ нэг нь VX нөгөө нь GX-R гэсэн тэмдэглэгээтэй. Тэгэхээр VX нь 8 цилиндр бүхий V8 маягийн 4700cc мотортой байдаг. Харин GX-R нь 6 цилиндр бүхий V6 маягийн 4500cc мотортой. Энэ болон бусад олон жижиг ялгаанууд байж болно. Үүнд аюулгүйн дэрний тоо, дотоод тохижилт гэх мэтийн дурдаж болох юм

moto_tutorial_data_02
Зарим машиныг маш сайхан тоноглосон байдаг. Хүмүүс ч иймэрхүү тоноглолтой машиныг авах дуртай байдаг билээ. Хэрвээ таны машинд тоноглолууд байгаа бол тэр бүгдийгээ орхилгүй оруулахыг хичээгээрэй. Сайн тоноглолууд нь дангаараа л хэдэн саяын өртөгтэй болох нь ч бий.


moto_tutorial_data_03
Ачааны мөр хэмээх үзүүлэлтийг сайн хараарай. Хэдийгээр анзаарамгүй мэт боловч амьдралд ихээхэн хэрэг болдог тоног байгаа юм. Жип болон Van маягийн машинуудад түгээмэл байдаг. Арын цонх арчигч нь сүүлийн үед түгээмэл болоод байгаа. Цас, бороотой үед их хэрэг болдог.

moto_tutorial_data_04
Далавч, хормой зэрэг тоноглолуудыг залуус маш их сонирхдог. Таны машин иймэрхүү зүйлстэй бол зарагдахад нэг их зовохгүй болов уу даа.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах