Нөхцөлийг хүлээн зөвшөөрөх
Moto.mn нь танд дараахь нөхцөлийн дагуу үйлчлэх бөгөөд Moto.mn -ээр үйлчлүүлэгчид энэхүү үйлчилгээний нөхцөлийг баримтлан үйлчлүүлнэ.Бүртгэлийн зарчим
Гишүүн нь Moto.mn- ийн үйлчилгээг хэрэглэхээр бүртгүүлэхдээ Moto.mn бүртгэлийн хуудас болон Профайл хэсэгт өөрийн тухай үнэн зөв мэдээллийг оруулж өгч тэдгээрийн өөрчлөлтийг цаг тухай бүрд нь хийж байх үүрэгтэй. Хэн нэгэн гишүүний оруулсан шаардлагатай мэдээлэл ямар нэгэн байдлаар худлаа байх эсвэл бид таны мэдээллийг худлаа гэдгийг шалтгаантайгаар сэжиглэвэл Moto.mn нь тухайн гишүүний бүртгэлийг хасах түүнд цаашид үйлчилгээ үзүүлэхээ татгалзах эрхтэй.Гишүүний бүртгэл түүний аюулгүй байдал
Та Moto.mn-д бүртгүүлснээр өөрийн сонгосон давхардаагүй гишүүний нэр болон нууц үгийг үүсгэнэ. Та өөрийн гишүүний нэр нууц үгийг бүрэн хариуцах бөгөөд таны бүртгэлээс хийгдсэн бүхий л үйлдэлд та эзэн болох болно. Та Moto.mn-ээр үйлчлүүлж байх явцад сүлжээгээр таны мэдээлэл аюулгүй дамжуулагдан мэдээллийн баазад хадгалагах болно. Иймээс аль болох гишүүний нэр нууц үгээ дамжуулахгүй байж хэрэглэснийхээ дараа бүртгэлээ хааж байна уу! Хэн нэгэн танд мэдэгдэлгүйгээр таны бүртгэлийг хэрэглэсэн байж болох сэжиг илэрвэл бидэнд яаралтай мэдэгдэнэ үү!Гишүүний хариуцлага
Гишүүний оруулсан зар мэдээлэл, өөрийн бичсэн бичлэг, зурвас, танилцуулга, үйлчилгээ зэрэг бүхий л хувийн болон олон нийтэд зориулсан мэдээ, текст, зураг, видео болон бусад зүйлс нь дан ганц тухайн гишүүний хариуцлага юм. Moto.mn нь гишүүний үйлдэлд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй бөгөөд тухайн гишүүн гуравдагч этгээдэд болон Moto.mn сүлжээнд учруулсан ямар нэгэн хохиролыг зохих хууль дүрмийн дагуу барагдуулах үүрэгтэй. Moto.mn-ийн гишүүн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчсөн үйлдэл гаргасан тохиолдолд Moto.mn нь тухайн үйлдэлийн таслан зогсоох эрхтэй хэдий ч энэ нь заавал гүйцэтгэх үүрэг биш болно.Moto.mn гишүүн, үйлчлүүлэгчдэд дараах зүйлсийг хориглоно.
- Улс төрийн сурталчилгаа хийх
- Бусдийг айлган сүрдүүлэх
- Аллага хүчирхийлэлийг дэмжих
- Бусдын нэр хүнд хувийн нууцад халдах
- Ялгаварлан гадуурхах, дайрч доромжилох
- Хувийн болон албаны нууц баримтыг олонд дэлгэх
- Зохиогчийн эрх зөрчих
- Зөвшөөрөгдөөгүй зар сурталчилгааны зорилгоор бөөн Спам илгээх
- Бусдад хохирол үзүүлэх зорилгоор вирус болон бусад кодыг илгээх
- Санаатай болон санамсаргүйгээр бүхий л төрлийн хууль дүрмийг зөрчих зэрэгт ашиглах хориотой!
Үйлчилгээнд өөрчлөлт оруулах
Moto.mn нь үзүүлж байгаа үйлчилгээгээ бүхлээр буюу хэсэгчилэн ямаг нэг анхааруулгатай болон анхааруулгагүйгээр өөрчлөх эрхтэй!Холбоос болон сурталчилгаа
Moto.mn үйлчилгээгээр үйлчлүүлэх явцад таньд тохиолдож болох Moto.mn түншүүдийн төлбөрт сурталчилгаанд энэхүү үйлчилгээний нөхцөл хамаарахгүй бөгөөд тухайн сурталчилагч болон гишүүн таны хоорондох харилцаанд Moto.mn хариуцлага хүлээхгүй. Мөн Moto.mn үйлчилгээг хэрэглэх явцад болон бусад байдлаар таны олж авсан холбоосуудад бид ямар нэг хариуцлага хүлээхгүй.Moto.mn-ний өмчлөгчийн эрх
Moto.mn-ний үйлчилгээнд зориулан хэрэглэгдэж байгаа програм хангамж худалдааны тэмдэг, эмблем, лого бусад холбогдох баримтууд нь зохиогчийн эрхийн болон бусад холбогдох хууль тогтоомжоор хамгаалагдсан бөгөөд зөвшөөрөлгүй ашиг олох зэрэг зорилгоор хуулбарлан ашиглах хориотой.Эдгээр үйлчилгээнийн нөхцөлийг ямар нэгэн байдлаар зөрчсөн тохиолдол илэрвэл бидэнд Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар яаралтай мэдэгдэнэ үү!
Moto.mn ерөнхий нөхцөлүүд
- Moto.mn нь олон нийтийн цахим хэрэглээнд нийцсэн үйлчилгээ явуулахыг эрмэлзэх тул хэн нэгний хувийн сонирхлыг илэрхийлэх, бусдыг дайрч доромжлох зорилгоор ашиглахгүй байхыг хүсье. Бусдын эрх ашгийг хүндэтгэх үүднээс илт бусдыг дайрч доромжилсон, бусдын хувийн мэдээллийг тараасан зэрэг үйлдэл илэрсэн тохиолдолд тус сайтын admin-ийн зүгээс тухайн бичлэгийг устгах эрхтэй юм.
- Гэхдээ хэрэглэгчийн санал сэтгэгдлээс үүдсэн ямар нэг хохирол, санал гомдлыг барагдуулах үүрэг хүлээхгүй.
- Moto.mn- д байршсан бүх үйлчилгээг хэрэглэгч та зөвхөн хувийн хэрэгцээнд ашиглах бөгөөд зөвшөөрөлгүйгээр хувилан тараах, худалдахыг хатуу хориглоно. Энэ төрлийн зөрчлийг Монгол Улсын Зохиогчийн Эрхийн Хуулийн дагуу зохицуулна.
- Манайд байршуулсан зар сурталчилгаа, рекламны бодит үнэнийг зарлуулсан хувь хүн, албан байгууллага бүрэн хариуцна.
- Гишүүд болон зочдын оруулсан форумын бичлэг, зарын мэдээлэл зэргээс түүж аван "Moto.mn" сонин дээр хэвлэх эрхтэй. Хэрвээ тухайн гишүүн нь сонин дээр хэвлүүлэх хүсэлгүй бол түүнийгээ бичлэгийн төгсгөлд тэмдэглэх ёстой.