автомашин байна.

Өнөөдөр: 0 Долоо хоногт: 74

Та автомашиндаа хаан шиг байя гэвэл “Хаан суудал”-г зориорой

 
Нийтлэгч
Moto.mn
  • Нийтлэл:
  • Авсан Баярлалаа!:205
  • Мото Оноо:45
suudliin_burees._xsТакси барихаар гар өргөлөө. Ажилдаа яарсан болохоор ирж зогссон таксируу шуудхан л ороод суучихав. Харин хүйтэн суудал хайрч, жихүүдэс хүрч даарлаа. Ямар хүйтэн юм бэ? гэхэд жолооч санаа нь зовсон бололтой, дөнгөж сая асаасан юм халж амжаагүй байна уучлаарай гэж байна. Ингээд автомашиндаа хаан шиг байя гэвэл ямар үйлчилгээ авч болохыг сонирхлоо.

Хэрэгцээ, шаардлагаа дагаад автомашины хэрэглэгчдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа билээ. Хүмүүс машиныг зүгээр нэг бариад явах бус гадаад дотоод засал, өнгө үзэмж тэр тусмаа суудлын бүрээсэндээ ч ихээхэн анхаарах болж. Энэ удаагийн дугаарт "Хаан суудал" компаниар зочиллоо.

"Хаан суудал" компани 2005 оноос эхлэн автомашины суудлын бүрээсийг захиалгаар хийж эхэлжээ. Монголд анхдагч гэдгээрээ араасаа энэ төрлийн үйлчилгээ эрхэлдэг олон газрыг төрүүлж. Анхны гэдгээрээ "Хаан суудал" компанийн эрэлт хэрэгцээ захиалга жилээс жилд нэмэгдэж одоо зургаан салбарт 30 гаруй ажиллагсадтай болж хүрээгээ тэлсэн байна. Бидний хамгийн түрүүнд уулзсан хүн "Хаан суудал" компанийн менежер Ө.Тулгаатай ярилцсан юм.
Үйлчлүүлэгчийн захиалгыг ямар хугацаанд гаргаж байна. Ачаалал их байна уу?
- Манайх өнөөдрийн захиалгыг маргааш нь гаргах зорилт тавьж байна. Өвлийн цагт үстэй зузаан материалаар суудлын бүрээс хийлгэх захиалга эрс нэмэгддэг. Өдрөөс өдөрт хүйтний эрч чангарч байгаа болохоор захиалагчдад чирэгдэлгүй хурдан шуурхай үйлчлэх нь өрсөлдөгчдөөсөө ялгарах манай давуу тал.
Чанар, өнгө үзэмжийг хэрэглэгчид илүүд үздэг. Хэрэглэгчийнхээ шаардлагыг бүрэн хангаж чадах уу?
- Манай оёдол хатгамлынхан хоёр ээлжээр ажилладаг. Зөвхөн төвд гэхэд өдөрт дунджаар 10 орчим захиалга орж ирдэг. Дан суудлын бүрээсээр дагнадаг учраас амжуулахыг хичээдэг. Чанарын хувьд төрөл бүрийн машины бүрээсийн загвар бэлэн байдаг тул эсгүүр л хурдан бол манай оёдолчид шаламгай шүү.
Танайд материалын сонголт өргөн үү?
- Өвлийн нэхий, даавуу, хагас үслэг, хилэн, илэг, битүү үслэг, зуны гээд 100 гаруй төрлийн өнгөний сонголттой материал бий. Үйлчлүүлэгчийн хүссэн хэмжээ загвар, байгууллагын лого, эмблемийг зориулалтын хатгамалын машинд оёж үйлчилнэ.
Ямар үнэтэй вэ, үнэ тарифаа танилцуулаач?
-Зузаан үсээр урд хоёр суудлыг бүрхэд " Автоплаза", "Зиг Заг" компани 150.000 төгрөг гэдэг бол манайх зузаан үсээр комоор нь бүрэхэд жижиг тэрэг 120.000 мянга, том машин 150,000 мянган төгрөг байдаг. Манайх бусад газруудаас үнийн хувьд уяан хатан бодлого барьдаг. Машины хучлага ч ялгаагүй дээрх үнийн хоорондхэлбэлздэг.
Сүүлийн үед суудлын бүрээсэн дээр хатгамал оёулдаг болжээ.Захиалагчийн хүссэн загвараар хийх үү?
- Тэгэлгүй яахав компанийн лого, өөрсдийнх нь гаргасан макет загварыг авч хатгамалын программдаа оруулж шивэхэд бэлэн болгоно. Эх бэлтгэл эхний удаад 15000 төгрөг. Компанийн логог жижгээр хийлгэхэд 2000 , томоор хийлгэвэл 5000 төгрөг. Хэдийг ч хэвлүүлж болно.
Өөрийнхөө хайртай амьтан болох нохой, морийг хатгамлаар хийлгэж болох уу?
- Бололгүй яахав." Нийгмийн хонгор" гэдэг алдартай морийг нэг хүн хийлгэсэн. Улсын Тод Манлай алдарт уяач Д. Онон, мөн н.Алгаа /Александар/ гэдэг уяачид манайхаар баяр наадмын үер байнга үйлчлүүлдэг. Морины хийморийн дарцаг, бурханы тахилга гээд морьтой холбоотой захиалга их ирдэг.
Тухайн хүний морины дүр төрхийг тодорхой гаргаж чадах уу?
- Морины хэлбэр дүрс өнгөний зохицол зэргийг харахаас гадна хурдан морины чихний омог, хамрын самсаа зэргийг нарийн гаргаж болно. Манайд байгаа хилэнц, бар, барби, эрвээхэй гээд олон амьтны дүрс бүх байгууллагын логоны загварыг сонгож хатгуулж болно.
Танайд олны танил хүмүүсээс үйлчлүүлдэг үү?-
- Олимпийн аваргууд Т.Сэрдамба, Э.Бадар-Ууган, УИХ-ийн гишүүн Ш. Сайхансамбуугийн хүү байнга ирж үйлчлүүдэг.
Суудлын бүрээсээ угаах үйлчилгээ үзүүлэх үү?
- Цэвэрлэнэ. Хоёрхон цагийн дотор жижиг тэрэгнийн бүрээсийг 3000, том тэрэгнийхийг 5000 төгрөгөөр угааж хатааж өгнө.
Шинээр ямар бүтээгдэхүүн хийж байна?
- Албан байгууллага, айл өрхийн диван креслийг бүрж байна. Бүрж болох юу л байна бүгдийг бүрнэ. Манайх Мобиком, Голомт банкуудтай байнгын гэрээтэй хамтран ажилладаг.
Хүний хөрөг хатгадаг уу?
-Хүний хөрөг дүр төрхийг гаргахад хэцүү. Зурахад ямар хэцүү билээ, хатгана гэдэг бүр ч хэцүү шүү дээ.

Өвөл цагт дулаан явбал мянган лан гэдэг. Хаан суудлынхан хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжинд нийцсэн чанартай суудлын бүрээсээр Монголын нийт хэрэглэгчдийг хангахаар зорилт тавин ажиллаж байна. "Хаан суудал" компани суудлын бүрээсийн зах зээлд өөрийн байр суурийг бий болгож чадсан манай үндэсний брэнд үйлдвэрлэгч юм.
Бүх төрлийн автомашины суудлын бүрээс, ажлын хувцас, малгай зэргийг давуун дээр байгууллага хувь хүний захиалгаар хүссэн загвар хэмжээгээр хатгамлын машинаар шивж, оёж, хатгаж, бүрж үйлчилдэг юм байна.

Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: Зууны мэдээ

Таалагдав уу?

Таалагдсан бол “Баярлалаа!” өгнө үү.
Зөвхөн Мото Гишүүд "Баярлалаа!" өгдөг. Та энд дарж гишүүн болно уу.


Сэтгэгдэл

Энэхүү мэдээ/нийтлэл нь тухайн нийтлэгчийн өмч, бүрэн хариуцлага юм. Хүн болгон өөр өөрийн үзэл бодол, хандлагатай байдаг бөгөөд Moto.mn сайт энэхүү хэрэгцээ шаардлагыг үргэлж хүндэтгэн үзнэ.
Мэдээ/Нийтлэлд орчуулга, хэлзүй, найруулгын болон бусад ямар нэгэн алдаа гарахыг үгүйсгэхгүй бөгөөд ийм тохиолдолд мэдээлж, засуулах зэргээр зөвхөн бичлэгийн агуулгатай холбоотой санал, сэтгэгдлийг талархан хүлээж авна.
Харин нийтлэл эрхлэгчийн үзэл бодол зэрэг хувийн чанартай асуудлуудыг хөндөж, шүүхийг оролдсон, элдвээр зааж зааварласан, олон нийтийн ёс зүйд харшлах үг хэллэг, агуулга бүхий сэтгэгдлийг анхааруулга, тайлбаргүйгээр устгах болно.
Ямар ч тохиолдолд энэхүү Нийтлэл/Мэдээ нь багагүй цаг хугацаа, хүч хөлс зарцуулан танд хүрч байгаа гэдгийг анхааран үзэхийг хүсье.
    Зурагт харагдаж байгаа нууц кодыг оруулна уу.
 
 

Та автомашиндаа хаан шиг байя гэвэл “Хаан суудал”-г зориорой 2014-02-25 05:45:31 Зочин
Зочин - 2014.02.25

үйлдвэр нь хаана байдаг вэ. захиалга авах гээд, Pruis 20-h ямар үнээр гарах вэ / зуны материалтай

 


Авто салон

Ямар нэгэн зүйл олдсонгүй

Энэ сарын хит

Гарааш зарна. 88113826