автомашин байна.

Өнөөдөр: 10 Долоо хоногт: 85

Хишиг Арвин Мастер Кросс 2011

 
Нийтлэгч
Moto.mn
  • Нийтлэл:
  • Авсан Баярлалаа!:205
  • Мото Оноо:45
DSC_05552011 оны 9-р сарын 11-ний Ням гаригт Морингийн даваанд "Авто Мастеруудын Холбоо", "Хишиг Арвин Индустриал" компани хамтран "Хишиг Арвин Мастер Кросс" тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд 30 гаруй тамирчид оролцсон бөгөөд бүгд тусгай тоноглосон УАЗ-469 автомашинаар уралдсан юм.

Уралдаан нь Морингийн даваанд тусгай зассан шороон зам дээр болсон бөгөөд Хишиг Арвин компани нь уул уурхайн компани байсан тул хүнд машин механизм ашиглан замыг тусгайлан зассан нь уралдаан онц сонирхолтой болоход нөлөөлсөн юм. Тэр тусмаа харайлтын хэсэг бий болгосон юм.

Уралдаанд оролцсон тамирчдын нэрс:
1-р хэсэг
Овог нэр Хувийн дугаар Цол зэрэг Ивээн тэтгэгч байгууллага Сугалаа №
1-р ХЭСЭГ
1 Ц.Батбаатар 40 Бумба Алмаз ХХК
2 Баатаржав Дашдаваа 66 Авзага Баянбэрх ХХК
3 Дамдинбалжир Жаргалсайхан 42 Петровис
4 Дэмбэрэл Дамдиндорж 57 Алтайн бугат ХХК
5 Ю.Отгонтөмөр 17 Отгон тайж ХХК
6 Ганболд Эрдэнэ-Очир 32 Онги Хайрхан ХХК
7 Баатарсүрэн Өсөхбаяр 45 Баянхөндий ХХК
8 Лоосов Гантулга 47 ИНЕГазар
9 Мөнх-Оргил 83 Эвт .. ХХК
2-р ХЭСЭГ
10 Чунаг Дагвасүрэн 25 ИНЕГазар
11 Лхагвасүрэн Ариунболд 36 СДМ Шинэ барилга ХХК
12 Дамдинсүрэн Батнасан 22 СДМ ТМ Телевиз
13 Алтангэрэл Энхбат 29 Төгс зам ХХК
14 Энхтайван Батнайрамдал 50 СДМ Төмөрт Транс ХХК
15 Бөөдийхүү Бямбадэлгэр 63 СДМ Мэдээлэл Холбоо Сүлжээ ТӨХК
16 Б.Баяраа 80 Авто Ундрал ХХК
17 Сүхбаатар Баянмөнх 31 Төв Заамар сум
18 Г.Бат-Орших 37 Говь.. ХХК
3-р ХЭСЭГ
19 Шатарбал Энхбаатар 19 Сувд Хонгох ХХК
20 Шархүү Гансүх 46 ОУХМ Алтайн бугат ХХК
21 Дамдинхорлоо Болдбаатар 24 ОУХМ Доктор Авто Сүлжээ ХХК
22 Б.Цэрэндаваа 64 Норд Бенз ХХК
23 Ёндон Батхүү 13 Кингдом Инвест ХХК
24 Хүрэлбаатар Улам-Өрнөх 35 СДМ ТВ5 телевиз, Хас Суудал бүрээс
25 Цэгмид Батдорж 51 Төмөрт Транс ХХК
26 Шархүү Гомбодорж 68 СМ Хишин Арвин Индустриал ХХК
27 Эрдэнэцогт 85 Алтан Удам ХХК

DSC_0415
Уул уурхайн зориулалттай хэд хэдэн машин механизм ашиглан тайз зассан байв. Хүнд даацын автомашин, хоёр талд нь өргөгч байрлуулжээ.

DSC_0418
Өргөгчийн гол үүрэг нь туг намируулах явдал юм.

DSC_0424
Морингийн даваанд болдог уралдааны гол хэсгийг харж байна. Уралдаан нь тойрог замаар явагддаг бөгөөд үзэгчид уралдааныг бүхэлд нь харахад тохиромжтой хонхор газар болдог ажээ. Уг хонхор газрыг тойрон үзэгчид автомашинтайгаа жигд таран байрладаг.

DSC_0430
Hummer H1 автомашин тойрог зам танилцуулах, гол зочдыг зөөвөрлөх, үзэгчдийг хөгжөөх гэх мэт зорилгоор ашиглагдаж байв.

DSC_0434
Аяллын зориулалттай бүрэн тоноглосон Ford автомашинд Хишиг Арвин компанийнхан байрлаж байлаа.

DSC_0439
Хуурай шороо уралдааны үед тэнгэр бүрхтэл босож байсан тул урьдчилан ус цацаж норгох автомашин бэлтгэж ашиглаж байлаа.

DSC_0449
Финалын уралдааны өмнө азтай үзэгч шалгаруулж том шампаньск, зурагт хуудас, мөнгөн шагнал гардуулсан. Үзэгчид талбайд орохдоо 2500 төгрөгийг тасалбар авсан ба түүн дээрх дугаараар азтай үзэгчийг шалгаруулсан юм. Супер азтан нь 100 000 төгрөг гардсан.

DSC_0461
Азтанууд

DSC_0465
Зарим азтануудыг уралдааны 69-ээр талбайг тойруулсан юм.

DSC_0469
Финалын уралдааны өмнө. Эхний гараануудаас шалгарсан 15 автомашин байраа эзэлж байгаа нь.

DSC_0473
Гараан дээрх автомашинуудыг тэгшилж байна.

DSC_0479
Шийдвэрлэх гараа болохоор тамирчид тайван бус байлаа.

DSC_0489
Уралдаан болох арай болоогүй тул тамирчид эхнээсээ машинаасаа гарч ярилцах, тамхилсан юм. Харин зарим машинуудын хаалга онгойдоггүй бололтой шууд цонхоороо гарч байв.

DSC_0490
Уралдахаар бэлтгэсэн 69 нь битүү төмөр хамгаалалттай, тав тух гэсэн ойлголт огт байхгүй юм. Зарим 69-үүдийн цонх нь зүгээр л гялгар уут байлаа.

DSC_0498
Мэдээж явах эд ангийг дээд зэргээр янзлах нь лав. Энэ уралдаанд харайлттай хэсэг байсан нь машинуудын амартизатор, нумны чанарыг шалгасан нь лавтай.

DSC_0499
Бараг бүх машинууд ардаа Пикап маягийн хоосон тэвштэй. Тэвшин дээр аккумулятор, бензин бак зэрэг юмнууд байрласан байна. Зарим нь хов хоосон ч байна.

DSC_0516
Өмнөх гараануудын үеэр гэмтэл авсан машинууд. Ялангуяа харайх хэсгийн хажууд гэмтсэн байгаа юм.

DSC_0524
Автомашинуудыг харайх бүрд үзэгчид уухайлан хашгирч, дуу алдаж байсан нь хамгийн кайфтай хэсэг байлаа.

DSC_0532
Тэмцээний аварга Гомбодорж

DSC_0579
6-р байр: Мөнх-Оргил
5-р байр: Ариунболд
4-р байр: Дашдаваа

Хүрэл медаль: Болдбаатар
Мөнгөн медаль: Гансүх
АВАРГА: Гомбодорж


DSC_0599
Тэмцээний үеэр сумын наадам шиг хөөрхөн арга хэмжээ болдог юм байна. Зарим хүмүүс аяллын сандал, хоол ундтайгаа ирчихсэн тун тухтай тэмцээнийг үзэж байсан нь гэр бүлийн хүмүүст амралт ч болчихдог, агаарч ч гарчихдаг, тэмцээнээ үзээд кайф ч авчихдаг ажээ.

{yoogallery src=[/images/stories/gallery/events/master_cross_2011]}

Таалагдав уу?

Таалагдсан бол “Баярлалаа!” өгнө үү.
Зөвхөн Мото Гишүүд "Баярлалаа!" өгдөг. Та энд дарж гишүүн болно уу.


Сэтгэгдэл

Энэхүү мэдээ/нийтлэл нь тухайн нийтлэгчийн өмч, бүрэн хариуцлага юм. Хүн болгон өөр өөрийн үзэл бодол, хандлагатай байдаг бөгөөд Moto.mn сайт энэхүү хэрэгцээ шаардлагыг үргэлж хүндэтгэн үзнэ.
Мэдээ/Нийтлэлд орчуулга, хэлзүй, найруулгын болон бусад ямар нэгэн алдаа гарахыг үгүйсгэхгүй бөгөөд ийм тохиолдолд мэдээлж, засуулах зэргээр зөвхөн бичлэгийн агуулгатай холбоотой санал, сэтгэгдлийг талархан хүлээж авна.
Харин нийтлэл эрхлэгчийн үзэл бодол зэрэг хувийн чанартай асуудлуудыг хөндөж, шүүхийг оролдсон, элдвээр зааж зааварласан, олон нийтийн ёс зүйд харшлах үг хэллэг, агуулга бүхий сэтгэгдлийг анхааруулга, тайлбаргүйгээр устгах болно.
Ямар ч тохиолдолд энэхүү Нийтлэл/Мэдээ нь багагүй цаг хугацаа, хүч хөлс зарцуулан танд хүрч байгаа гэдгийг анхааран үзэхийг хүсье.
    Зурагт харагдаж байгаа нууц кодыг оруулна уу.
 
 

Хишиг Арвин Мастер Кросс 2011 2012-10-22 10:09:25 Зочин
Зочин - 2012.10.22

A prfeect reply! Thanks for taking the trouble.


Хишиг Арвин Мастер Кросс 2011 2012-10-23 14:05:45 Зочин
Зочин - 2012.10.23

u2XTir dvlmcrurxnzt


Хишиг Арвин Мастер Кросс 2011 2012-10-24 02:27:33 Зочин
Зочин - 2012.10.24

6cgDbG elzzzfwzmkxj

 


Авто салон

Ямар нэгэн зүйл олдсонгүй

Бусад Мэдээ/Нийтлэл

Энэ сарын хит

VIP Drift Show 2014 шоу Хүй  худагт боллоо
2014.04.20 - Уншсан: 317 - Fantastic
F1 2014 - Мерседесийн давхар цохилт
2014.04.01 - Уншсан: 253 - Fantastic
Гарааш зарна. 88113826