Юуны өмнө та өөрийн машинаа зах зээлд хэр эрэлттэй машин бэ гэдгийг бодож үз. Мэдээж таны машин эрэлттэй ихтэй, дизайн сайтай бол хурдан зарагдана. Харин хэрвээ таны машин нилээн хуучин бөгөөд эрэлт муутай машин бол та нилээд их тактиктай ажиллах хэрэг гарна.Нэрлэсэн үнээ тодорхойлох хэрэгтэй.
Таны хийх ёстой эхний алхам бол нэрлэсэн үнээ тодорхойлох ёстой юм. Үнээ тодорхойлохдоо дараах 3 зүлийг харгалзах ёстой юм.- Шатахуун зарцуулалт
- Машины эд анги
- Давуу талууд
- Гадаад үзэмж
- Хэр их явсан
- Машиндаа ямар нэг нэмэлт засвар хийж сайжруулсан эсэх
- Машины хаймар дугуйнууд шинэ, хуучин эсэх
Хаана зарах вэ?
Та бүх төрлийн эх үүсвэрүүдийг ашиглах хэрэгтэй. Эс тэгвээс зарагдах хугацаа нь уртсах болно. Гэхдээ мэдээж орчноо мэдэрч хаана зарагдаж болохыг бодолцож үзээрэй.Хэрвээ таны машин үнэтэй бол таны машиныг тань авж чадах хүнд л зарах гэж оролдох хэрэгтэй.
Мэдээж хамгийн амар арга бол машин зардаг дилерүүдээр заруулах юм. Гэхдээ та машинаа зараад оронд нь шинэ,өөр машин авах гэж буй бол шүүдээ. Энэ нь та хуучин машинаа дилерд өгөөд, оронд нь шинэ машин авах ба мөнгөнийх нь зөрүүг нь та төлөх ёстой юм. Энэ нь их амар арга. Гэхдээ нэг сул тал нь дилер таны зарж чадах байсан үнийн дүнд хүргэж чаддагүйд байгаа юм.
Харин та дахиж машин авахгүй, эсвэл нэг хэсэгтээ машин авахгүй гэж бодож байгаа бол өөрөө зарсан нь дээр. Энэ нь та өндөр үнээр зарах боломжтой ба хэрвээ дилерүүдэд өгөх аваас тэд их удах болно.
Бэлтгэл
Та машинаа зарахаасаа өмнө жижиг сажиг засвар хийж, сайтар цэвэрлэх нь танд маш их тус болно гэдгийг сайнаарай. Ямар ч хүмүүс 2 ижил машины аль цэвэрхэнийг нь сонгох нь мэдээжийн хэрэг юм. Тиймээс машинаа дотор гаднагүй сайхан угааж, өнгөлөх хэрэгтэй юм. Мөн машиныхаа тосыг нь сольж, хаймар дугуйныхаа даралтыг хэмжиж, сайхан үнэртүүлэгч өлгөх хэрэгтэй.Мөн хэн нэгэн таньдаг хүнээрээ машинаа бариулж үзэх хэрэгтэй. Энэ нь таны машинд байгаа ямар нэг доголдол ,дуу чимээг олоход маш хэрэгтэй байдаг. Яагаад гэвэл та өөрийн машиндаа дасчихсан байдаг учир жижиг сажиг зүйлсийг анзаарахаа байчихсан байдаг.
Зарах процесс
Хэрвээ та машинаа засаж янзалж дуусаад, одоо зарах гэж буй бол байршилаа сайн сонгох ёстой.Юуны өмнө таны машиныг тань үзэх гэж ирсэн хүмүүстэй эелдэг байх хэрэгтэй. Та хэрвээ ярихад дарамттай, хэцүү байх аваас хүмүүс тандээр ирэх ч үгүй.
Таны машин хэдий тийм гоё биш ч хэрвээ та эелдэг, харилцан ярилцахад амар байх аваас та тухайн хүнийг үгэндээ оруулж дөнгөх болно. Та хэрвээ үнэхээр машинаа зарахыг хүсэж буй бол идэвхтэй байж, хүний төлөө мэт байдал гаргаж болохгүй. Тиймээс та машиныг тань үзье гэсэн хүн болгонд боломж олгож, машиныг тань унаж үзэх боломж олгох хэрэгтэй.
Гэхдээ та мэдээж аюулгүй байдлыг хангаж, таны машиныг унаж үзэх гэж буй хүн тань жолооны үнэмлэхтэй эсэхийг нь шалгах хэрэгтэй юм. Мэдээж та хамт явах хэрэгтэй.
Туршлагатай бай
Худалдаж авах гэж буй хүн танаас мэдээж маш олон төрлийн асуултуудыг асуух болно. Та энэ үед нь маш итгэлтэйгээр, хурдан, бодох зүйлгүйгээр хариулах аваас хүмүүс танаас авахдаа айх зүйлгүй байх болно.Та өөрийн машинтайгаа адил машинуудыг судалж, ямар үнэтэй байгааг нь мэдэх хэрэгтэй. Хэрвээ таны нэрлэсэн үнэ бусад хүмүүсийн хэлж буй үнээс илүү үнэтэй байх аваас та мэдээж яагаад үнэтэй байгааг нь тодруулж, тодорхой болгох хэрэгтэй. Таны машин үнэхээр хэлсэн үнэндээ таарч байх аваас хүмүүс бага зэргийн үнэтэй байдлыг бараг тоодоггүй байна.
Мөн хэрвээ та машинаа зурагт, радиогоор сурталчилах гэж буй бол мэдээж юу гэж бичих вэ гэдэг маш чухал. Хэн нэгэн хүн автомат хөдөлгүүртэй машин хайж байлаа гэхэд танаас утасдаж асуух нь юу л бол. Харин та үүнийг өөрөө бичиж өгөх ёстой.
Хамгийн гол нь машиныг тань сонирхож байгаа хүнд ямар нэг эргэлзээтэй зүйлийг бий болгож болохгүй.
Процессыг дуусгах
Хэрвээ тухайн хүн машиныг тань худалдаж авахаар шийдсэн бол төлбөрийн нөхцөлийг та зөвхөн шийдэх эрхтэй (чекээр,бэлэн мөнгөөр гм) . Та анх машинаа унаж үзүүлэх үедээ л төлбөрийн нөхцөлийг тухайн хүнд сануулсан байх ёстой юм.Хэрвээ та энэ бүхнийг урьд нь ярьж тохироогүй бол одоо тохиролцох ёстой. Харилцан тохиролцоно гэдэг маш хэцүү байдаг. Та өөртөө ямар нэг байдлаар мөнгөний хамгийн доод хэмжээг гаргаж ирсэн байх ёстой. Тухайн сонирхож буй хүн таны машиныг авах цор ганц хүн биш гэдгийг санах хэрэгтэй. Хэрвээ тухайн хүн танд хэтэрхий бага үнийг санал болгох аваас цаг гаргасанд нь талархаад, тухайн хүнд өөрийхөө нэрийн хуудас, хаягийг өгөх хэрэгтэй. Магадгүй тэд дараа нь бодлоо өөрчилж болох юм. Мөн эхлээд хэтэрхий бага үнэ хэлэх нь таныг сорьж байгаа хэрэг байж болно. Та тухайн сорилтод нь бүдэрч болохгүй. Гэхдээ мэдээж 20000 төгрөгний төлөө худалдаагаа баллаж болохгүй шүү дээ.
Машинаараа зээл авсан хүмүүс машинаа зарах боломжтой юу?
Боломжтой. Харин та тухайн зээл авсан банкны мэдээллийг хамт оруулж зарах ёстой юм. Таны машин банкны мэдэлд байгаа учир зээл төлж дууссан үед л машин хүний нэр дээр очих болно. Тиймээс та энэ тухайгаа зээл авсан газартаа мэдэгдэх хэрэгтэй. Харин тэд үлдсэн ажлыг тань зохицуулаад өгөх болно.Эх сурвалж: www.tsahim.net



