Би зургаан автомашин хилээр оруулж ирж борлуулсан юм. Хүн амын орлогын албан татвар төлөхдөө автомашины нийт үнийн дүнгээс төлөх үү. Эсвэл олсон ашгаасаа татвар төлөх үү?
Хан-Уул дүүрэг Г.Гансүх-Автомашин борлуулж олсон ашгаасаа хүн амын орлогын албан татвар болох арван хувийг төлдөг. Олсон ашгаа тодорхойлохдоо автомашин борлуулсан үнээсээ авсан үнэ, хил гаалийн татвар, замын зардал хүн хөлсөлсөн бол хөлсийг нь гэх мэтээр гаргасан зардлыг нь хасаж үлдсэн нь ашиг гэж эцэст хувь хүний орлого тодорхойлох хуудас дээрээ энэ бүх зардал, ашгаа тооцож бичиж татвараа төлдөг. Заавал жилийн эцэст гэлтгүй урьдчилаад төлөөд явж болно.
Татварын ерөнхий газрын Татвар төлөгчидтэй харилцах хэлтсийн дарга Д.Баяраа
Эх сурвалж: Үндэсний шуудан



