Баннер
Баннер

Шинэ жолооч нарт өгөх зөвлөгөө

Хэвлэх PDF
new_driver-300bwCap бvр жолооны ямар ч туршлагагvй мянга мянган шинэ жолооч нар замд гардаг. Ийм учраас танд эдгээр зөвлөмж тус болно. Юун тvрvvнд та өөрийгөө "шинэ жолооч" гэдгийг хvлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ямар ч шинэ жолооч машин унаж эхлэхээсээ өмнө өөрийнхөө сэтгэл зvйн айдсыг даван туулж, өөрийгөө туршлага багатай байгаагаа хvлээн зөвшөөрч сурах хэрэгтэй болдог. Тэгээд ч "Шинэ жолооч эсвэл "Бусад аюул" гэх мэт тэмдгийг машиныхаа арын шилэн дээр наах нь зvйтэй.

Учир нь таны эргэн тойронд явж байгаа жолооч нар тухайн тэмдгийг хараад таны гаргах жижиг алдаануудад бусад vеийг бодвол арай хvлцэнгvй хандаж, таныг ойлгож, болгоомжтой байх болно. Гэхдээ мэдээж та ингэж тэмдэг тавьснаараа өөрт ногдох хариуцлагаас чөлөөлөгдөхгvй.

Ер нь машин жолоодож байгаа хvн vргэлж сурч байдаг. Авто сургууль, авто курсууд зөвхөн хамгийн анхны ерөнхий жолооны мэдлэг л өгдөг. Ийм учраас шинэ жолооч хотын эрчимт замын хөдөлгөөнд орохоос өмнө өөрийн машины талаар бvрэн мэдлэгтэй болсон байх хэрэгтэй.

Тухайлбал, машины овор хэмжээ, удирдлагын хөшvvргийг мэдрэх чадвартай болох, хойшоо ухралгvйгээр дов толгод руу өгсөх, араар ухрах, эргэх хөдөлгөөн хийх, огцом зогсох, хязгаарлагдмал орчинд маневрлах. Энэ бvхнийг хийж сурахдаа аль болох хvн багатай мухар гудамжийг сонгож, өглөөний хvнгvй vед хийвэл тохиромжтой.

Хэт өөртөө итгэлтэй байх нь туршлагагvй байхаас илvv аюултай. Айж, болгоомжлолгvй, харин өөртөө хэт итгэлтэй шинэ жолооч нарын эхний 5-7 мянган километрт осол аваар гаргах магадлал өндөр байдаг. Шинэ жолооч өөрийн олж авсан мэдлэгийг бусдад харуулах, нотлохыг хичээж эхэлдэг. Тэд "давхих" дуртай зарим нэгнийг дуурайж огцом хөдлөх, шууд хурдаа нэмэх зэрэг vйлдэл хийж алддаг.

Тэгээд ч энэ өөртөө хэт итгэлтэй байдал нь тэдэнд маш сургамж болох нь бий. Жолоо барих vедээ тайван байх хэрэгтэй. Ер нь шинэ Жолоочийн эзэмших ёстой хамгийн чухал чанар бол өөрийн сэтгэл хөдлөлийг бvрэн хянаж сурах явдал юм. Жолоодохдоо тайван байна гэдэг нь анхаарлаа сулруулж, анзааргагvй болно гэсэн vг биш юм.

Гэрлээр эсвэл дуут дохио өгөх мөчид та тайван байдлаа хадгалж сурах хэрэгтэй. Учир нь ингэж дохио өгөхөд туршлагагvй жолооч эрс маневрлах, алдаа хийх мөргөх зэрэг буруу vйлдэл хийдэг. Vvнээс гадна зарим соёлгvй жолооч бvдvvлгээр дохиж зангах vед ч гэсэн юу ч болоогvй юм шиг тайван байж сурах хэрэгтэй бөгөөд хэзээ ч тэдний бvдvvлэг vйлдэлд тэдэн шиг хариу бvv өг, мөн бvv тэдэнтэй битгий хэрэлдэж байгаарай.

Эгнээгээ барьж сур. Шинэ жолооч нар тээврийн нягт урсгал, олон эгнээ хөдөлгөөнтэй гудамжинд эгнээгээ барьж сурах нь чухал байдаг. Өөрийн эгнээг эзэлсний дараа хоорондын зайг нарийн баримталж хөдлөөрэй. Хэрэв хэд хэдэн эгнээнд зэрэг эргэлт хийх хэрэгтэй байвал зэргэлдээх эгнээнд оролгvйгээр өгөгдсөн радиусын дагуу эргэ. Машин жолоодох vедээ хийх маневруудыг яаралгvй аажуухан хийгээрэй. Таны хийх гэж байгаа vйлдэл бусдад ойлгомжтой байх ёстой тул эргэлтийн заагчийг цаг тухайд нь зөв ашиглах ёстой шvv.
Зорчигчид. Эхний удаа машин унаж хөдөлгөөнд оролцохдоо зорчигчгvй яв. Хажууд чинь хvмvvс байвал таны анхаарал тэдэн рvv хандах, биеэ барих байдал ажиглагдахаас гадна, мөн тэдэнд өөрийгөө харуулж гайхуулах гэсэн хvсэл төрдөг.

Харилцан зөрvvдлэх. Энэ байдал нь хотын жолоо чнарын дунд эгнээгээ барих, тээврийн урсгалд орох гэх мэт бусад тохиолдолд тvгээмэл ажиглагддаг. Жолооч нар бие биедээ харилцан эелдэг хандсанаар замын хөдөлгөөнд гардаг олон хvнд асуудлыг гаргахгvй байх боломжтой. Хэрэв ямар нэгэн жолооч танд зам тавьж өгвөл та тvvнд ямар нэгэн байдлаар зангаж заавал талархаарай. Таньд зам тавьж өгсөн шиг та ч бас бусдад тавьж өгөөрэй.

Явган зорчигчид. Ямар ч жолооч явган зорчигч байж vзсэн тул явган зорчигч, жолооч хоёрын хоорондын харьцааны талаар ойлголттой байдаг. Жолооч нар явган зорчигчдын гарцыг vл тоомсорлодог шиг, явган зорчигчид газар доорх гарцыг ч бас vл тоомсорлодог. Оросын явган зорчигчид жолооч нараасаа илvv соёлгvй байдаг. Ихэнх нь явж буй тээврийн хэрэгслийн аюулын хэр хэмжээг дутуу vнэлдэг.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах

Бусад шинэхэн мэдээллүүд!

article thumbnailГадаад МэдээToyota-ийн эрлийз тэрэг 4 сая борлогджээ1997 онд анхны Prius танилцуулагдсанаас хойш 4 сая ширхэг эрлийз автомашин борлогдсон байна. Гэхдээ энэ бүхнийг г ..
article thumbnailДотоод мэдээТээврийн хэрэгслийн албан татвар төлөх хугацаа ирэх сарын 1-нд дууснаТээврийн хэрэгслийн албан татвар төлөх хугацаа ирэх зургадугаар сарын нэгэн хүртэл үргэлжлэх бөгөөд ЗЦГ-аас ..
article thumbnailҮйл ажиллагааБайкалМоторШоу 20122012 оны 5-р сарын 26-27-нд Эрхүү хотод болох Байкал Мотор Шоу арга хэмжээнд монголоос баг оролцох гэж байна.

2005 оно ..

article thumbnailДотоод мэдээ“Татварын тэмдэгт бол хөдөлгөөнд оролцох эрх биш”Авто тээврийн улсын үзлэг, оношилгоо эхэлснээс хойш чамгүй хугацаа өнгөрлөө. Сая гаруй хүн амтай их хотод гу ..
article thumbnailДотоод мэдээ''Энгельсийн" гүүрний ажил 80 хувьтай байна-Энэ жил зам засварын ажлыг хугацаанд нь дуусгах төлөвлөгөөтэй байгаа-

Хотын хөгжлийг илтгэх авто замын засв ..

article thumbnailДотоод мэдээ"Хот бол хүн, судас нь замын хөдөлгөөн"Хотын дарга Г.Мөнхбаярын санаачилгаар “Хот ба сэтгүүлч уулзалт” жил бүр болдог. Энэ жилийнх саяхан болсон б ..
article thumbnailГудамжинд» ''Toyota'' компани тэргүүлж байнаЯпоны ''Toyota'' компани 2012 оны нэгдүгээр улиралд дэлхий даяар 2.49 сая ширхэг автомашин борлуулжээ. Харин хоёрдуга ..
article thumbnailГудамжинд"Toyota"-гийн анхны цахилгаан жип15 жилийн өмнөөс цахилгаанаар ажилладаг суудлын хөнгөн автомашин үйлдвэрлэж эхэлсэн "Toyota" концерн алдарт RAV4 ж ..
article thumbnailДотоод мэдээГудамжны камерт талархъяУлаанбаатар хот сая гаруй хүн амтай, 300 гаруй мянган машинтай. Бас өдөр болгон бараг цаг минут тутамд осол гар ..
article thumbnailГадаад МэдээНефть хямдарчээДэлхийн зах зээл дэх хар алтны ханш өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ялимгүй хямдарсан шалтгаан нь Америк дах ..
article thumbnailДотоод мэдээСтандартын шаардлага зөрчсөн тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохгүйНийтийн эзэмшлийн замаар хүнд даацын ачааны автомашинууд явснаас үүдэн авто замд эвдрэл гэмтэл үүсдэг. Гэтэ ..
article thumbnailДотоод мэдээТа сонгосон цэгтээ татвараа төлөөрэйТа машиныхаа татварыг төлж, оношлуулсан уу. Жолооч нар үүргээ чанд биелүүлдэг болчихвол бидний явах дургүй э ..