Баннер
Баннер

Хонгконгоос машин худалдаж авчирмаар байна уу?

Хэвлэх PDF
0630_car-sales_390x220Амралтаараа аятайхан шиг газар үзээд бас бус зүйл гэртээ авчирах хүсэлтэй хүмүүст зориулан Хонгконг ороод машин энэ тэр аваад ирэх зөвлөгөө бичье. Зардлаа аль болох хэмнэх үүднээс Улаанбаатараас Бээжин хүртэл яаж явахаа хүн бүхэн мэдэж байгаа байх, харин Бээжингээс Гонг Конг руу явахдаа Бээжингийн баруун вокзалаас Бээжин-Гонг Конг, Бээжин-Шеньжин-Гонг Конг гэсэн 2 маршрутаар явж болох бөгөөд ихэвчлэн зорчигчид 2 дахь маршрутыг сонгодог.

Бээжин-Шеньжиний суудал өдөр бүр байх бөгөөд Шеньжинд буугаад Гонг Конг руу алхаж орох, харин Бээжин-Гонг Конг гэсэн шууд маршрут бол Бээжингээс өдөр бүр Гонг Конг руу суудал байхгүй учраас Улаанбаатараас гарахдаа Бээжин-Гонг Конг чиглэлийн суудалд хоног тааруулах хэрэгтэй. Хэрвээ тааруулж очихгүй бол Бээжинд хонон хоног алдаж, зардал чинь нэмэгдэх болно. Гонг Конг руу хилээр ороход чинь очих газрын хаяг, бэлэн мөнгийг чинь гаалийн байцаагч шалгаж, визний хугацааг чинь 14 хоног, зарим тохиолдолд 1хоногоор ч өгч болох юм. Та Гонг Конг руу хилээр нэвтэрмэгц метрогоор 20 HKD төлж 1 буудал явж буугаад 18 дугаарын автобусаар “Камтин” дүүрэг орж машинаа сонгож худалдаж авна. Хэрвээ та англи хэлтэй бол орчуулагчийн хэрэг байхгүй, харин хэлгүй бол тэнд Шеньжин-Гонг Конг 2 ын хооронд зорчиж байдаг монголчуудаар хэлмэрч хийлгэх болно. Тэд хэлмэрч нэрээр таниас тодорхой хэмжээгээр мөнгө саана.

Гонг Конгод байх хугацаандаа та монголчуудаас хоногийн 10 USD-ын байр эсвэл пакистанчуудын бэлтгэсэн контейнерт 7 хоногийн 200 HKD-оор буудаллаж болох юм. Та контейнерт буудаллавал усанд орох боломжгүйгээс гадна, ор хөнжлийн даавуу ч байхгүй шүү, зөвхөн матрас л бий. Машин авахдаа хэлсэн үнэнээсээ зохих хэмжээгээр буулгаж болох боловч хэт их доош нь буулгах гэвэл Гонг Конг машины наймаачид уурлаж таныг хөөх ч тохиолдол гарна шүү. Та зөвхөн машин ч биш хуучин электрон бараа, унадаг дугуй, мотоцикл гэх мэт бараанууд худалдан авч болох юм.Машин болон хүссэн зүйлээ авч дуусмагц контейнерээ захиалж авчруулаад 2-3 хоногт ачна. Контейнер захиалахдаа контейнерын хэмжээндээ анхаараарай. Ачуулснаас хойш 1 сарын дараа монголд ачуулсан контейнер чинь ирэх бөгөөд, харьяалагдах гаалийн талбайд контейнер чинь буумагц тухайн тээвэр зуучийн компанид тээвэрлэлтийн хөлс 3700USD төлнө.

Гаалийн бүрдүүлэлт хийж өгөх компаниуд гаалийн газар байх бөгөөд тэнд цаанаас ирсэн материалын чинь дагуу бүрдүүлэлт хийнэ. Гэсэн хэдий боловч өндөр татвараас зайлсхийхийн тулд ачуулсан зүйлсийнхээ тоо хэмжээ, ачааны машины моторын багтаамж, ачаа тонн зэргийг багасгаж бичүүлж болно. Бүрдүүлэлтээ хийлгэсний дараа гаалийн байцаагчаар үнэлгээгээ хийлгээд, дараа нь контейнер буусан гаалийн талбай дээр очиж контейнерээс ачуулсан машин бусад зүйлсээ гаргаж талбайн гаалийн байцаагч нараар гаалийн бүрдүүлэлтэд бичигдсэнтэй контейнерээс гаргаж ирсэн таны эд зүйлстэй үнэн зөв таарч байгаагаа шалгуулаад л та машин эд зүйлсээ гаалийн талбайгаас авч гарна. Энд та нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Татвар бага төлөхийн тулд ихэнх тохиолдолд хүн бүхэн гаалийн бүрдүүлэлтээ багаар хийлгэх, үнэлгээний байцаагчаар багаар үнэлүүлэхийн тулд гарыг нь цайлгадаг. Ингээд зогсохгүй талбайн гаалийн байцаагчидын гарыг ч хүндрүүлнэ. Тэд ч таныг аятайхан шаналгаж байгаад хэдэн юм салгахаа мэднэ.

Эх сурвалж : http://automarket.mn
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах

Бусад шинэхэн мэдээллүүд!

article thumbnailГадаад МэдээToyota-ийн эрлийз тэрэг 4 сая борлогджээ1997 онд анхны Prius танилцуулагдсанаас хойш 4 сая ширхэг эрлийз автомашин борлогдсон байна. Гэхдээ энэ бүхнийг г ..
article thumbnailДотоод мэдээТээврийн хэрэгслийн албан татвар төлөх хугацаа ирэх сарын 1-нд дууснаТээврийн хэрэгслийн албан татвар төлөх хугацаа ирэх зургадугаар сарын нэгэн хүртэл үргэлжлэх бөгөөд ЗЦГ-аас ..
article thumbnailҮйл ажиллагааБайкалМоторШоу 20122012 оны 5-р сарын 26-27-нд Эрхүү хотод болох Байкал Мотор Шоу арга хэмжээнд монголоос баг оролцох гэж байна.

2005 оно ..

article thumbnailДотоод мэдээ“Татварын тэмдэгт бол хөдөлгөөнд оролцох эрх биш”Авто тээврийн улсын үзлэг, оношилгоо эхэлснээс хойш чамгүй хугацаа өнгөрлөө. Сая гаруй хүн амтай их хотод гу ..
article thumbnailДотоод мэдээ''Энгельсийн" гүүрний ажил 80 хувьтай байна-Энэ жил зам засварын ажлыг хугацаанд нь дуусгах төлөвлөгөөтэй байгаа-

Хотын хөгжлийг илтгэх авто замын засв ..

article thumbnailДотоод мэдээ"Хот бол хүн, судас нь замын хөдөлгөөн"Хотын дарга Г.Мөнхбаярын санаачилгаар “Хот ба сэтгүүлч уулзалт” жил бүр болдог. Энэ жилийнх саяхан болсон б ..
article thumbnailГудамжинд» ''Toyota'' компани тэргүүлж байнаЯпоны ''Toyota'' компани 2012 оны нэгдүгээр улиралд дэлхий даяар 2.49 сая ширхэг автомашин борлуулжээ. Харин хоёрдуга ..
article thumbnailГудамжинд"Toyota"-гийн анхны цахилгаан жип15 жилийн өмнөөс цахилгаанаар ажилладаг суудлын хөнгөн автомашин үйлдвэрлэж эхэлсэн "Toyota" концерн алдарт RAV4 ж ..
article thumbnailДотоод мэдээГудамжны камерт талархъяУлаанбаатар хот сая гаруй хүн амтай, 300 гаруй мянган машинтай. Бас өдөр болгон бараг цаг минут тутамд осол гар ..
article thumbnailГадаад МэдээНефть хямдарчээДэлхийн зах зээл дэх хар алтны ханш өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ялимгүй хямдарсан шалтгаан нь Америк дах ..
article thumbnailДотоод мэдээСтандартын шаардлага зөрчсөн тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохгүйНийтийн эзэмшлийн замаар хүнд даацын ачааны автомашинууд явснаас үүдэн авто замд эвдрэл гэмтэл үүсдэг. Гэтэ ..
article thumbnailДотоод мэдээТа сонгосон цэгтээ татвараа төлөөрэйТа машиныхаа татварыг төлж, оношлуулсан уу. Жолооч нар үүргээ чанд биелүүлдэг болчихвол бидний явах дургүй э ..