Лизингийн хүү 1,5 хувь болж хямдрав
Иргэд лизингээр автомашин худалдан авахын тулд банканд автомашины үнээс гадна хүүнд цалингийнхаа 20-40 хувийг төлдөг гэсэн судалгаа гарчээ. Өнгөрсөн онд бэлэн мөнгөний хомсдолоос болж хэд хэдэн банк энэ үйлчилгээгээ хаасан юм. Одоогоор "Да Хүрээ" захын автомашиныг ХААН, "Хас", "Хадгаламж" банкны лизингээр худалдан авах боломж-той. Банкнууд өнгөрсөн жил шинэ машинд гурван жил, хуучинд нь хоёр жилийн хугацаатай сарын 1.9 хувийн хүүтэй зээл олгож байсан. Энэ онд 1.5 хувь болон буурсан байна. Банкны лизингийн хүү буурах нь автомашины үнэд нөлөөлөхгүй гэдгийг эдийн засагчид онцлов. Гэхдээ энэ нь ченжүүдэд бараагаа сурталчлах нэг шалтгаан болдог гэж банкны мэргэжилтнүүд хэллээ.Э.Өнөр
Автомашинаа 6-8 сарын хүү төлөхгүйгээр аваарай
Автомашины лизингийн зээлийг банкнуудаас гадна санхүүгийн байгууллагууд олгож байна. Тэд энэ зээлийг арилжааны банкнуудаас өөр хэлбэрээр өгч байгаа. Тухайлбал, автомашины лизингийн зээлд 6-8 сарын хүү төлөхгүйгээр авах боломжтой. Мөн зээлийн хүүг cap бүр төлсөн тохиолдолд урьдчилгаа төлбөрт 5-10 хувийг авч байгаа аж. Харин банкнуудын автомашины зээлийн зээл олгож байгаа санхүүгийн байгууллагуудаас барьцаа хөрөнгөгүй, иргэний үнэмлэхтэйгээ очиж зээл авах боломжтой юм байна. Нийслэлд ийм хэлбэрээр автомашины лизингийн зээлийг доорх байгууллагууд олгож байна.Э.Солонго
Зарим шаардлагатай утаснууд
Таванбогд 99092361Онлайн экспресс 99031066
Им Ай Амка 50053211
Номин 99052315
Моннис 313283



