Баннер
Баннер

Эмэгтэй хүний тэрэг

Хэвлэх PDF
woman-car-mudЭрчүүд    эмэгтэйчүүдийг автомашин худалдаж авч мэддэггүй, машины давуу ба дутагдалтай талуудыг харгалзан үзэхийн оронд яг л шүхэр, цүнх авч байгаа юм шиг өөрсдийн өмсөж буй хувцас, гуталд тохируулан авдаг гэлцдэг. Ямартай ч эрчүүд болон эмэгтэйчүүдийн сонголтод байгалиас заяасан араншин нь нөлөөлдөг бололтой.
Аюулгүй байдал
IIHS_gallery_639_2Машин сонгоход хөдөлгүүрийн эзлэхүүн, хурд зэрэг нь эрчүүдийн хувьд маш чухал үзүүлэлтүүд байдаг. Яагаад гэвэл тэдний түрэмгий догшин авир жолооны ард ч илэрч байдаг. Харин эмэгтэйчүүдийн хувьд аюулгүй байдал бүхнээс чухал билээ. Учир нь тэд машинаараа өөрсдөө ажилдаа явахаас гадна хүүхдүүдээ сургуульд зөөж, өвөө эмээгээ зусланд хүргэх хэрэгтэй болдог. Эмэгтэйчүүд арын биш харин урд дамжуулгатай машин худалдаж авахыг эрмэлздэг. Энэ нь ч ашигтай, урд дамжуулгатай машин харьцангуй тогтвортой тул шарвалт бараг өгдөггүй. Аюулгүй байдлыг чухалчлагч эмэгтэйчүүддээ зөвлөхөд, та машин сонгохдоо аюулгүйн дэр байгаа эсэх, мөргөлдөх үед төмөр корпус хэр гэмтдэг эсэх талаар лавлаарай. Мөн машины үйлдвэрийн туршилтын тестийн үр дүнг судлаарай.
Ая тух
girls-and-carsЭнд их олон зүйл багтдаг. Суухад эвтэй сандал, халаагуур, сэнс, хөгжим, олон янзын хайрцаг, шургуулга гээд. Эмэгтэйчүүд толгойн түшлэгтэй хатуу сандалд дуртай, ийм сандал нуруу болон хүзүүний булчинг бага ядраадаг сайн талтай. Ихэнх эмэгтэй жолооч өндөр сандалд дуртай байдаг. Учир нь эргэн тойрон илүү сайн харагддаг.
Үнэ
Зарим эмэгтэй тансаг машинаа бараг л бурхан мэт бишрэн тахидаг. Гэхдээ ихэнх эмэгтэйчүүд машиныг хөдөлгөөний хэрэгсэл гэж үздэг. Иймээс та гурав дахин их үнэ төлөх хэрэггүй. Энэ тал дээр эмэгтэйчүүд эрчүүдээс эрс ялгаатай. Эрчүүд өндөр үнэтэй машинаа ганган rap утас, чамин тамхины асаагуур шигээ гайхуулж, өөрийгөө бусдад бишрүүлэх гэдэг. Харин эмэгтэйчүүдийн 40 хувь нь хямдавтар үнэтэй машин худалдаж авахыг эрмэлздэг. Тиймээс үрэмхий зан бол эмэгтэйчүүдийнх гэхээсээ илүү эрчүүдэд байдаг гэж хэлж болно.
Хэмжээ
Эрчүүд мэдээж том маа дуртай. Харин хүүхнүүд бага оврын жийп эсвэл жижгэвтэр машиныг голдуу сонгодог. Машин жижиг тусмаа замын хөдөлгөөнд оролцоход хялбар, мөн машинаа зогсоолд байрлуулахад xялбар. Тэгээд ч жижиг машин илүү тухлаг эмэгтэйчүүд бид төрөлхийн тухыг эрхэмлэдэг улс.
Кузов
Эмэгтэйчүүдийн 5-30 хувь нь гадаад үзэмжийг харж, машинаа сонгодог гэнэ. Гэхдээ хүүхнүүд машины өнгийг биш харин кузовын өвөрмөц байдал, мөлгөр гадаргууг чухалчилдаг. Эмэгтэйчүүд зэвэрсэн машинд дургүй, тэдний бодлоор машин орчны хүмүүст таатай сэтгэгдэл төрүүлэх ёстой. Харин эрчүүд хар өнгийн бууралттай шил бүхий цонхтой байх дуртай. Түүнээс гадна өөрийнх нь догшин ширүүнийг харуулсан янз бүрийн чимэг өлгөх дуртай.
Өнгө
2010-Fiat-500-Pink-Front-Picture-500x316Ихэнх бүсгүйчүүд завсрын өнгийн оронд тод өнгийг сонгодог. Яагаад гэвэл эмс олны анхаарлын төвд байх дуртай. Харин бизнесмэн хатагтай нар буурь сууриа илэрхийлэх гэж хар, мөнгөлөг өнгийн автомашиныг сонгодог.
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах

Бусад шинэхэн мэдээллүүд!

article thumbnailГадаад МэдээToyota-ийн эрлийз тэрэг 4 сая борлогджээ1997 онд анхны Prius танилцуулагдсанаас хойш 4 сая ширхэг эрлийз автомашин борлогдсон байна. Гэхдээ энэ бүхнийг г ..
article thumbnailДотоод мэдээТээврийн хэрэгслийн албан татвар төлөх хугацаа ирэх сарын 1-нд дууснаТээврийн хэрэгслийн албан татвар төлөх хугацаа ирэх зургадугаар сарын нэгэн хүртэл үргэлжлэх бөгөөд ЗЦГ-аас ..
article thumbnailҮйл ажиллагааБайкалМоторШоу 20122012 оны 5-р сарын 26-27-нд Эрхүү хотод болох Байкал Мотор Шоу арга хэмжээнд монголоос баг оролцох гэж байна.

2005 оно ..

article thumbnailДотоод мэдээ“Татварын тэмдэгт бол хөдөлгөөнд оролцох эрх биш”Авто тээврийн улсын үзлэг, оношилгоо эхэлснээс хойш чамгүй хугацаа өнгөрлөө. Сая гаруй хүн амтай их хотод гу ..
article thumbnailДотоод мэдээ''Энгельсийн" гүүрний ажил 80 хувьтай байна-Энэ жил зам засварын ажлыг хугацаанд нь дуусгах төлөвлөгөөтэй байгаа-

Хотын хөгжлийг илтгэх авто замын засв ..

article thumbnailДотоод мэдээ"Хот бол хүн, судас нь замын хөдөлгөөн"Хотын дарга Г.Мөнхбаярын санаачилгаар “Хот ба сэтгүүлч уулзалт” жил бүр болдог. Энэ жилийнх саяхан болсон б ..
article thumbnailГудамжинд» ''Toyota'' компани тэргүүлж байнаЯпоны ''Toyota'' компани 2012 оны нэгдүгээр улиралд дэлхий даяар 2.49 сая ширхэг автомашин борлуулжээ. Харин хоёрдуга ..
article thumbnailГудамжинд"Toyota"-гийн анхны цахилгаан жип15 жилийн өмнөөс цахилгаанаар ажилладаг суудлын хөнгөн автомашин үйлдвэрлэж эхэлсэн "Toyota" концерн алдарт RAV4 ж ..
article thumbnailДотоод мэдээГудамжны камерт талархъяУлаанбаатар хот сая гаруй хүн амтай, 300 гаруй мянган машинтай. Бас өдөр болгон бараг цаг минут тутамд осол гар ..
article thumbnailГадаад МэдээНефть хямдарчээДэлхийн зах зээл дэх хар алтны ханш өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ялимгүй хямдарсан шалтгаан нь Америк дах ..
article thumbnailДотоод мэдээСтандартын шаардлага зөрчсөн тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохгүйНийтийн эзэмшлийн замаар хүнд даацын ачааны автомашинууд явснаас үүдэн авто замд эвдрэл гэмтэл үүсдэг. Гэтэ ..
article thumbnailДотоод мэдээТа сонгосон цэгтээ татвараа төлөөрэйТа машиныхаа татварыг төлж, оношлуулсан уу. Жолооч нар үүргээ чанд биелүүлдэг болчихвол бидний явах дургүй э ..