Түүхэн хуудаснаас1849 онд VOLVO анхны суудлын бүсээр тоноглосон. Шведийн зохион бүтээгч Нилс Бохлин орчин автомашины стандарт суудлын бүсний хийцийг 1959 онд зохион бүтээсэн.
Аюулгүйн бүс хэрэглэх гол шалтгаан бол
Автомашинууд мөргөлдөх үед жолооч болон зорчигчдын аюулгүй байдлыг хамгаалах үндсэн асуудлын нэг нь машинд сууж байгаа хүмүүсийн хөдөлгөөнийг багасгах асуудал юм. Учир нь мөргөлдөх үед жолооч болон зорчигч суудлаасаа гулсдаг. Автомашин мөргөлдөх үед зорчигч чөлөөтэй хөдлөх орон зайтай бол автомашины мөргөлдөх үеийн инерцийн хурдаар урагш хөдлөн автомашины аль нэг эд зүйлийг мөргөнө.
Аюулгүйн бүсний хийцийн хувьд тавигдах шаардлага
Хөнгөн эвтэйхэн, амархан холбож салж болохоор ганц цоожлогчтой байх, автомашины жолоодлогод саад болохгүй байх ёстой.
Судалгаанаас харахад
Жолооч ба зорчигчийн аюулгүй байдлыг хангах үр дүнтэй хэрэгсэл бол аюулгүйн бүс юм. Судалгаанаас үзэхэд аюулгүйн бүс хэрэглэснээр гэмтэлийн тоог 62 - 75% бууруулж гэмтэлээс учрах хохиролыг эрс багасгаж болно.
3 цэгийн бэхэлгээтэй бүс нь
3 цэгийн бэхэлгээтэй бүс нь жолооч зорчигчдийг автомашинаас шидэгдэхгүй байх нөхцөлийг хангах бөгөөд мөрний бүс нь жолооч буюу зорчигч урагш тонгойх, толгойгоороо буюу цээжээрээ жолооны хүрд, хянах самбар салхины шилийг мөргөхөөс хамгаална.
Жишээ нь
Зам тээврийн ослын үед хурдтай явж байгаа машинд байгаа хүний биед хурдатгалын кинетик энерги нь гэмтлийн гол шалтгаан болдог. Жишээ нь 60 км/ц хурдтай явж байгаа автомашинд энэ энерги 75 кг жинтэй хүний хувьд 10 м өндрөөс унаж байгаатай адил бөгөөд 75 g тэнцэнэ. Тоормослох үед энэ энерги нь ажил болж хувирах бөгөөд 0.01 м замд тоормосны хүч нь 750 кгс, 0.1 м замд 75 кн, 1 м замд 7.5 кн болно. Энэ нь хүн 10 м өндрөөс асфальтан зам дээр унаж байгаатай адил. Аюулгүйн бүсгүй явахад хүн 20 км/ц-ын хурдтай яваад мөргөлдөхөд хүн үхдэг ба аюулгүйн бүстэй бол 95 км/ц-аас дээш хурдай явахад үхэх магадлалтай.
АЮУЛГҮЙН БҮСИЙГ ТА ЗҮҮСЭН ТОХИОЛДОЛД Л ТАНЫГ АВАРЧ ЧАДНА.
ТИЙМЭЭС СУУДЛЫН БҮСЭЭ ЗҮҮЦГЭЭЕ !!!
ТИЙМЭЭС СУУДЛЫН БҮСЭЭ ЗҮҮЦГЭЭЕ !!!
МИС-ийн багш А.Эрдэнэтуяа



