Жолооч аюулгүй байдлыг сонсох буюу харж эхэлснээс удирдлагын механизм ажиллаж эхлэх агшинг хүртэлх ерөнхий хугацааг жолоочийн самбаачлах хугацаа гэх бөгөөд тэр нь хөдөлгөөний аюулгүй байдалд онцгой нөлөөтэй байдаг.Замын нөхцөл байдлын онцлог, түүний өөрчлөлт, хоногийн цаг, жолоочийн сэтгэл зүйн байдал зэрэг нь реакцийн хугацааг уртасгадаг. Алкоголь реакцын хугацааг огцом ихэсгэнэ. Эмийн зүйлсийн ихэнх нь тайвшруулах буюу реакцын хугацаа уртасгадаг муу талтай. Иймд аливаа эмийг хэрэглэхдээ түүний нөлөөллийн тухай эмчтэй сайн зөвлөх нь чухал.
Байнга, замын нөхцөл дэх олон өөрчлөгдөх обьектуудыг хяналтандаа байлгаж, боломжит олон хувилбарын сонголтуудаар үйл ажиллагаагаа гүйцэтгэдэг нь жолоочийн онцлог. Хариу үйлдэл нь цаг хугацаагаа олсон байх нь чухал. Учир нь замын нөхцөл байдал хурдан өөрчлөгдөх бөгөөд цаг алдаж гүйцэтгэсэн үйлдэл нь ЗТО-д хүргэдэг. Жолоочийн реакцийн хугацааны утга нь автомашины зогсох зайтай шууд хамааралтай бөгөөд энэ нь ослын нөхцөлд нөлөөлнө. Автомашиныг бүрэн зогсох хугацаанд жолооочийн реакцийн хугацаа ордог.
Реакцийн хугацаа нь жолоочийн анхаарлын эрчмээс шалтгаална. Хотын хөдөлгөөний урсгалд жолоочийн анхаарал байнга өндөр түвшинд байх учир түүний реакцийн хугацаа бага байдаг. Энэ нөхцөлд жолооч аливаа замын өөрчлөлтийг хурдан мэдрэх болно.
Өндөржүүлсэн анхааралтайгаар үйлдлийг гүйцэтгэж буй үед тоормослох үеийн реакцийн үргэлжлэх хугацаа 0.15сек байх ба харин анхаарал сарнисан үед уг үйлдлийн реакцийн үргэлжлэх хугацаа 1.5сек байдаг. Чехийн судлаачдын тогтоосноор бэлтгэлтэй хийгдсэн тоормослолтын реакцын хугацаа 0.6-0.8сек, анхаарал сарнисан үед 1.1-1.7сек байдаг.
Реакцийн хугацаа нь автомашины хурднаас шалтгаална. Хурд 50-70км/ц хүртэл ихсэхэд реакцийн хугацаа 1.1-1.7с болтол өсдөг. Хижээл насны жолоочийн хувьд хугацаа өсдөг. Улаан өнгөнд үзүүлэх реакцын хугацааны үзүүлэлт нь 18-22 насны хүмүүст 0,48-0,56сек, 45-60 насны хүмүүст 0.78-0.82сек байдаг.
Автомашин жолоодох үедээ чанга хөгжим сонсох нь реакцийг муутгаж ЗТО-д хүргэж болно. Ийм дүгнэлтэнд Канадын эрдэмтэд хүрсэн байна. Тэдний хийсэн судалгаагаар чанга хөгжим дор биеийн болон оюуны хөдөлмөр хийхэд ойролцоогоор 20% их цаг зардаг болох нь харагдсан байна. Чанга хөгжимийн дор хориглох гэрлэн дохиогоор явах магадлал 2 дахин ихэсдэг байна.
Жолоочийн реакци аль болох бага байхыг хүсэх боловч энэ хугацааг дуусах үеэр автомашины тоормослолт эхэлдэг байна. жишээ нь: хэрвээ автомашин 80 км/ц ийн хурдтай явж байна гэвэл автомашин 1 секундэнд 22.2 м явж өнгөрнө. Тэгэхээр хэрвээ жолоочийн самбаачлах хугацаа 1 сек тэнцүү гэвэл 22.2 м –ийн зайд автомашины тоормос ажиллаж эхлээгүй байна! Харин хэрвээ жолоочийн реакци 1.5 сек гэвэл жолооч зам дээр саадыг харсаны дараа 33.3 м яваад тоормослолт эхлэнэ.
Жолоочийн самбаачлах хугацаанд
автомашины туулах зам, [метр]
|
Автомашины хурд, км/ц |
Самбаачлах хугацаа /реакци/ |
||||
|
0.5 сек |
0.8 сек |
1.0 сек |
1.5 сек |
2.0 сек |
|
|
50 |
6.9 |
11.1 |
13.9 |
20.8 |
27.8 |
|
60 |
8.3 |
13.3 |
16.7 |
25.0 |
33.3 |
|
70 |
9.7 |
15.6 |
19.4 |
29.2 |
38.9 |
|
80 |
11.1 |
17.8 |
22.2 |
33.3 |
44.4 |
|
90 |
12.5 |
20.0 |
25.0 |
37.5 |
50.0 |
|
100 |
13.9 |
22.2 |
27.8 |
41.7 |
55.5 |
Реакцын хугацааны хэмжээ нь жолооч нарын мэргэжлийн бэлтгэлийг илтгэнэ. Иймд жолооч бүр өөрийн реакцийн хугацааг мэдэж , түүнийг багасгах хэрэгтэй.
Эх сурвалж: Механик инжинерийн сургууль А. Эрдэнэтуяа



