Баннер
Баннер

Амаржиныг хэрхэн зөв сонгон авах вэ?

Хэвлэх PDF
12312345314serjimagesБүтэц зохиомжийн хувьд ердийн машинд зориулсан амаржины үндсэн хэсэг нь тосон, хийн-тосон буюу хүмүүс хийн гэж нэрлэдэг хоёр хэсэгт хуваагддаг: Эхнийхэд нь ажиллах бие болж тос ашиглагддаг бол хоёрдахид нь тосон дээр нэмж хий шахсан байдаг. Энэ онцлогийг нь хэрэглэгчийн үүднээс сонирхон үзье. Хийтосны амаржин нь тосон амаржиныг бодвол гуч орчим хувиар илүү үнэтэй байдаг. Харин тэд нь юугаараа сайн бэ гэвэл, хий-тосны амаржин нь хөндлөн жижиг зураас үүссэн дэржигнүүртэй замд илүү сайн. Ийм амаржин дэржигнүүртэй замд дугуйг зам руу сайн шахаж өгдөг тул эргэлт хийх боломж илүү. Муу замаар өндөр хурдтай явж байх үедээ замын эргэлтэнд багтах үед энэ чанар нь тод илэрдэг. Тийм учраас жолоодлогыг эрхэмлэн эргэлт нугачаанд машинаа зөв залж байхыг хүсдэг хүмүүс хий-тосны амаржиныг илүүд үздэг нь ойлгомжтой. Гэхдээ энэ хоёр төрлийн амаржины хоорондын ялгаа тийм ч их биш тул тосны амаржин ч тав тухыг хангаж чадна.
Ихэнхи пүүс компаниуд түрэмгий явах дуртай, спортын жолоодлогыг эрхэмлэдэг хүмүүст зориулан агших ба түлхэх хүчийг нь нэмэгдүүлсэн тусгай ангийн амаржин үйлдвэрлэдэг. Ийм амаржинтай машин донсолгоо эргэлттэй замд хурдан явах үед тогтвор сайтай байх боловч нэлээд хатуу явалттай болж тохь тух алдагдах нь бий. Ийм маягийн амаржины тоонд Rancho брэндийн Rs9000 болон Kayaba пүүсийн Ultra SR гэх мэт бүтээгдэхүүнүүд орно. Тюнинг-д зориулсан тусгай амаржины ихэнхийг KONI ба BILSTEIN зэрэг пүүсүүд үйлдвэрлэдэг бөгөөд тэд нь хатуу, бат бөх ба үнэ ихтэй байдаг.
Ер нь амаржины үнийн тухай ярихад хүрвэл, өндөр чанартай, сайн амаржин хямд байна гэдэг үнэхээр худал бөгөөд уран зөгнөл хавьд л тийм байдаг байх. Тийм боловч бас сонголт хийх боломж бий.
Амаржин үйлдвэрлэгчдийн дотор хамгийн нэр хүндтэй нь дээр дурьдсан KONI ба BILSTEIN пүүсүүд маргаангүй мөн боловч тэрхүү өндөр чанартай үнэ ихтэй бүтээгдэхүүнийг заавал худалдан авна гэх нь тэр бүр зөв биш юм. Манайхны ихэнх жолоочийн хувьд тохь тух багатай ч гэсэн тогтвортой, жолоодоход хялбар байх нь гол шалгуур болдог.
Одоо амаржиныг солих тухай хэдэн үг хэлье. Хэрэв та тосон шахуургатай амаржиныг хий-тосон эргэдүүртэйгээр солихыг хүсч байгаа бол дөрвөн амаржинаа нэг зэрэг бүгдийг нь сольсон нь дээр. Харин нэг тэнхлэгт нь хий-тосон эргэдүүртэй, нөгөөд нь тосон эргэдүүртэй амаржинтай явах болвол машины төлөв байдалд өөрчлөлт гардаг. Энэ нь аюулд хүргэхгүй ч гэсэн технологийн хувьд маш буруу юм. Түүнээс гадна амаржинаа сольчихоод элэгдсэн бөөрөнхий суурь, хэмхэрхий дээд дэр, урагдсан тоосноос хамгаалагч, амаржин дээрх цохилт багасгагч зэргийг хэвээр үлдээх нь бүүр ч утгагүй юм. Тулгуурын эд анги элэгдэж хуучирсан бол шинэ амаржин чинь хэвийн биш нөхцөлд ажиллах болж, ачаалал нь ихэсч, жижигхэн хонхор гүдгэрт амаржин эцэстээ тултал чангарч явсаар амархан муудахад хүрдэг.
Мөн түүнчлэн амаржин тавих үед хийх үйлдлийн технологийг болон дэс дарааллыг хэрхэвч зөрчиж үл болно.

Эх сурвалж: Teever.gov.mn
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах

Бусад шинэхэн мэдээллүүд!

article thumbnailГадаад МэдээToyota-ийн эрлийз тэрэг 4 сая борлогджээ1997 онд анхны Prius танилцуулагдсанаас хойш 4 сая ширхэг эрлийз автомашин борлогдсон байна. Гэхдээ энэ бүхнийг г ..
article thumbnailДотоод мэдээТээврийн хэрэгслийн албан татвар төлөх хугацаа ирэх сарын 1-нд дууснаТээврийн хэрэгслийн албан татвар төлөх хугацаа ирэх зургадугаар сарын нэгэн хүртэл үргэлжлэх бөгөөд ЗЦГ-аас ..
article thumbnailҮйл ажиллагааБайкалМоторШоу 20122012 оны 5-р сарын 26-27-нд Эрхүү хотод болох Байкал Мотор Шоу арга хэмжээнд монголоос баг оролцох гэж байна.

2005 оно ..

article thumbnailДотоод мэдээ“Татварын тэмдэгт бол хөдөлгөөнд оролцох эрх биш”Авто тээврийн улсын үзлэг, оношилгоо эхэлснээс хойш чамгүй хугацаа өнгөрлөө. Сая гаруй хүн амтай их хотод гу ..
article thumbnailДотоод мэдээ''Энгельсийн" гүүрний ажил 80 хувьтай байна-Энэ жил зам засварын ажлыг хугацаанд нь дуусгах төлөвлөгөөтэй байгаа-

Хотын хөгжлийг илтгэх авто замын засв ..

article thumbnailДотоод мэдээ"Хот бол хүн, судас нь замын хөдөлгөөн"Хотын дарга Г.Мөнхбаярын санаачилгаар “Хот ба сэтгүүлч уулзалт” жил бүр болдог. Энэ жилийнх саяхан болсон б ..
article thumbnailГудамжинд» ''Toyota'' компани тэргүүлж байнаЯпоны ''Toyota'' компани 2012 оны нэгдүгээр улиралд дэлхий даяар 2.49 сая ширхэг автомашин борлуулжээ. Харин хоёрдуга ..
article thumbnailГудамжинд"Toyota"-гийн анхны цахилгаан жип15 жилийн өмнөөс цахилгаанаар ажилладаг суудлын хөнгөн автомашин үйлдвэрлэж эхэлсэн "Toyota" концерн алдарт RAV4 ж ..
article thumbnailДотоод мэдээГудамжны камерт талархъяУлаанбаатар хот сая гаруй хүн амтай, 300 гаруй мянган машинтай. Бас өдөр болгон бараг цаг минут тутамд осол гар ..
article thumbnailГадаад МэдээНефть хямдарчээДэлхийн зах зээл дэх хар алтны ханш өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ялимгүй хямдарсан шалтгаан нь Америк дах ..
article thumbnailДотоод мэдээСтандартын шаардлага зөрчсөн тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохгүйНийтийн эзэмшлийн замаар хүнд даацын ачааны автомашинууд явснаас үүдэн авто замд эвдрэл гэмтэл үүсдэг. Гэтэ ..
article thumbnailДотоод мэдээТа сонгосон цэгтээ татвараа төлөөрэйТа машиныхаа татварыг төлж, оношлуулсан уу. Жолооч нар үүргээ чанд биелүүлдэг болчихвол бидний явах дургүй э ..