Өнгөлөгч Машин
АНУ-ын сүүлийн үеийн хосолсон давхар эргэлттэй өнгөлөгч машин. Энэ нь халалт үүсгэж будаг шатаадаггүй. Мөн өнгөлгөөний дараа машинаас шалтгаалсан жижиг зураас гаргадаггүй. Энэ машин нь хамгийн аюулгүй өнгөлөгч машин гэж тодорхойлогдсон байдаг.
Жижиг зураас сарапан яаж үүсдэг вэ?
Голцуу арчилгаанаас болж иймэрхүү зүйл үүсдэг. Шороо тоостой байхад нь ширүүн, бохирдсон алчуураар арчих, эсвэл өнөөх "сэгсгэр” -ээр арчсанаас болж үүсдэг. Уул нь сэгсгэрээр даралт өгөхгүйгээр хөнгөхөн үсээр нь арчих ёстой байдаг ч манайхан дээрээс нь сайн дарж байгаад арчиж байгаа харагддаг. Түргэхэн зуур тоосыг нь арилгах гэсний улмаас сүүлд нь иймэрхүү зүйлтэй болж орхидог. Хурц нартай үед мөн шөнө машины гэрэл гэх мэт зүйлд машин чинь аалзны шүлсээр торлуулчихсан (Spider Web) юм шиг л харагддаг.
Хэдийгээр гүехэн сарапан ч энэ нь шөнө өөдөөс ирж байгаа машины гэрэл халтар салхины шилэн дээр тусч байгаа шиг ойсон гэрэл дүрсийг сарниулж, өнгийг хурц тод биш сааралтуулж харагдуулдаг.
Машинаар өнгөлөхөд ерөнхийдөө үндсэн 3 дараалал байдаг.

1-р үе: Өөртөө зүлгэх ширхэг агуулсан өнгөлөгч буюу сарапан арилгах зориулалттай шингэн төрлийн зүлгүүр. Энэ өнгөлөгчөөр машины будган дээрх жижиг сарапан, толбо, будгийн гадаргуун дээрх илүүдэл бохирдол г.м зүйлүүдийг зүлгэж арилгадаг хугацаа их шаардагдсан шат байдаг. Сарапангууд арилсанч зүлгүүрийн ширхэг том учраас будагны өнгө гандуу болдог.
2- үе: Зүлгэх ширхэг нь жижиг бөгөөд 1-р үеийн өнгөлөгчийн ширхгийг дарж өнгийг сэргээж өгдөг.
3-р үе: Будаг лакний өнгийг сэргээж гялалзуулах үүрэгтэй.
Энэ гурван үеийн дараагаар LSP буюу хамгаалалтын давхарга Wax тавигдах шаардлагатай байдаг. Өөртөө ямар нэг төрлийн зүлгэх ширхэг агуулаагүй, будаг лакний гадаргуун дээр нимгэн давхарга үүсгэдэг. Энэ нь гандалт, бороо цасны үлдэц (бороо цас зэрэг нь хүчил агуулж байдаг учраас будаг лакан дээр удаан тогтохдоо идэж гэмтээдэг) зэргээс хамгаалахаас гадна өнгийг улам гүн тод болгож байдаг.

Өнгөлөгч Бодисууд
Өнгөлөгч бодисууд нь Meguiars-ийн (since 1901) сүүлд гаргасан шинэхэн бүтээгдэхүүн. Бидний одоо байгаа өнгөлөгч нь дээрх 3 шатыг багасгаж 2 шаттай болгож өгсөн шинэ үеийн бүтээгдэхүүн юм. Бодисоос шалтгаалж гарах жижиг зураасны үлдцийг бүрэн шийдсэн. Scratch-Resistant буюу зурагдалтын хамгаалалтай болон энгийн лаканд зориулагдсанаараа давуу. Хамгийн гайхалтай гялгар гадаргууг бүтээж чадна.Өнгөлгөөний дараа би яах вэ, сэгсгэрээр арчиж болох уу, угаалгасны дараа би юугаар өнгөлүүлж хамгаалах вэ?
Ер нь машин шороо тоостой бохирдсон бол усаар угаалгаж л байсан нь дээр. Бүүр боломгүй бол сэгсгэрээр арчихдаа бүү даралт өг. Даралт өгснөөр шороо бохирдлыг чирч зураас үүсгэдэг. Сэгсгэрээ машиндаа наахгүйгээр зөвхөн үсээр нь хөнгөхөн гөвөх маягтай арчина. 2-3 удаа хөнгөхөн арчихад л тоос нь арилчихна. Үс нь өөрөөсөө тостой байдаг бөгөөд энэ нь шороо тоос бохирдлыг өөртөө наалдуулан авдаг. Жил тойрон нэг сэгсгэрээрээ битгий арч. Бохирдсон бол угаагаад зориулалтын шүршдэг тос нь байдаг, олдохгүй бол шинийг ав. Сэгсгэр бол үс нь унж дуустал хэрэглэдэг хогийн шүүр биш шүү дээ.Угаалгын дараах өнгөлгөөнд дээр дурдсан wax-ыг олж ав. Carnauba Wax Бразилийн carnauba буюу дал модноос гаргаж авдаг тос буюу нэг ёсондоо байгалийн цэвэр бүтээгдэхүүн гэж болно. Манайд голцуу байдаг нь 3M-ын Perfect-it Show Car PASTE WAX гэж байдаг. Wax-ыг түрхэхдээ машины гадаргуу хуурай, цэвэр, хүйтэн байх шаардлагатай байдаг. Маш нимгэнээр, түрхэгдэж байгаа гадаргууд жигд тарааж өгнө. Ямар нэг байдлаар wax-аараа зүлгээд байх шаардлаггүй. Тэгээд тос сайн авдаг зөөлөн даавуун алчуураар арчаад болно.
Эх сурвалж: E-Zone (http://ezone.ucoz.net/load/about_chrome/nglg/nglgnij_tukhaj/8-1-0-6)



