Ажил хэрэгч хүний эзэмшвэл зохих дэг жаягийн нэгээхэн хэсэг нь авто машинд сууж, буух ёс юм. Суудлын тэрэгний хүндтэй суудал нь жолоочийн эсрэг талын арын суудал юм. Хүндтэй суудалд суух хүн эхэлж машинд сууж, буудаг.Харин бартаат замын тэрэг буюу бидний нэрлэж заншсанаар жийп машинд жолоочийн хажуу талын суудал хүндтэй суудалд тооцогддог.
Ийнхүү ангилах нь зорчигчийн амь нас, тав тухыг харгалзсан үзсэн хэрэг юм. Угтан авч байгаа талын ахлагч машинаа өөрөө жолоодож яваа тохиолдолд хүндэтгэлтэй суудал нь жолоочийн зэрэгцээ суудал болдог. Зочин жолоочтой зэрэгцэн сууж яваа энэ үед аюулгүй байдлыг хангаж, хамгаалах бүсийг заавал бүслүүлэх шаардлагатай. Автомашины хаалгыг машин бүрэн зогссон үед нээдэг. Хаалгыг нэг удаагийн хөдөлгөөнөөр зөөлөн бөгөөд гүйцэд нээж, зочныг бүрэн сууж дууссанд итгэлтэй болсон үедээ хаах хэрэгтэй. Хаалга онгойлгож байгаа хүн эмэгтэй зочныг авто машинд сууж буухад нь маш хянамгай байж, өмссөн малгай, даашинзны хормойг хаалганд хавчихгүй байхыг анхаарах ёстой.



