Жолоо барьдаг хэн боловч замд гарахаасаа өмнө ямар нэгэн эм уух шаардлага гарвал:Тайвшруулах эм бэлдмэл уухаас зайлсхий. Ийм эмийн улмаас зам тээврийн осол 2-5 дахин ихэсдэг гэсэн судалгааг Германы эрдэмтэд гаргасан байдаг. Европын орнуудад автозамын аваар ослын 10 хувь нь тайвшруулах эм уусан үедээ жолоо барьснаас үүдсэн болох нь тогтоогджээ. Тиймээс ямар ч эм уухаасаа өмнө заавартай нь уншиж танилц. Хэрэв эмийн заалт дээр "Тухайн эмийг хэрэглэсний дараа тээврийн хэрэгсэл жолоодох болон бусад өндөр анхаарал шаардсан ажил хөдөлмөр эрхлэхгүй байхыг анхаар" гэсэн байвал зааврыг хатуу дагах хэрэгтэй.
Хэрэв нойрсуулах, тайвшруулах, стресс тайлах зэрэг үйлчлэлтэй гэж зааварт нь дурьдсан эм уусан бол жолооны ард огт суухгүй байсан нь дээр.
Ядаргааны эсрэг болон өвчин намдаах эм уусны дараа биед нойр хүрэх, нозоорох байдал мэдрэгдвэл жолоо барихаа хойшлуулах нь зүйтэй. Учир нь тухайн эм өөр ямар үйлчлэл үзүүлж болохыг харзнах шаардлагатай гэсэн үг. Ер нь тайвшруулах янз бүрийн эм нь анхаарал төвлөрлийг сулруулж, хөдөлгөөний баримжааг алдагдуулах магадлал ихтэй байдаг.



