Канадын "Motive" компани нь Ванкувер хотноо болж буй "EV 2010 VE Conference and Tadesshow" үзэсгэлэнд шинэ бүтээлээ толилуулсан байна. "Kerstel" машин нь цахилгаанаар ажилладаг бөгөөд гадна талыг нь элсний ширхгээр хийсэн тусгай материалаар хийжээ. Энэ материал нь бат бөхөөс гадна дахин боловсруулан ашиглах боломжтой . Машины аккумулятор нь йоноор ажиллаж моторыг цахилгаанаар хангах гэнэ. "Kerstel" машин нь нэг удаа цэнэглээд 160 километр замыг туулах бөгөөд 135 км/цаг хурдтай. Дөрвөн хүний суудалтай машин нь 850 килограмм жинтэй юм байна. "Motive" компани нь цахилгаанаар ажилладаг машины доторх эд ангиудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Ямар ч байсан ирэх жилийн дундуур гэхэд машины үйлдвэрийг барих ажлыг дуусгаад 2012 оны сүүлчээс "Kerstel"-ийг зах зээлд нийлүүлж эхлэхээр төлөвлөсөн байна.Эх сурвалж: dailynews.mn



