Претори /РОЙТЕР/. Нигерийн Ерөнхийлөгч Гудлак Жонатан тус улсад болж буй бүх нийтийн ажил хаялтыг зогсоохын тулд бензиний үнийг 30 хувиар бууруулахаа мэдэгджээ.Бүх нийтийн ажил хаялт өнгөрсөн долоо хоногт эрх баригчид автомашины түлшинд олгодог татаасыг хүчингүй болгох шийдвэр гаргасны дараа эхэлсэн юм. Ийм шийдвэр гаргасны улмаас нэг литр бензиний үнэ 64 найраас 150 /0,93 орчим доллар/ болтлоо өсчээ.
Өнгөрсөн долоо хоногт мөн Нигерийн хотуудад хэдэн мянган хүн оролцсон жагсаал цуглаан болсон бөгөөд жагсагчид болон цагдаа нарын хооронд болсон мөргөлдөөний үеэр хэд хэдэн хүн амиа алдаж, хэдэн зуун хүн гэмтэж бэртсэн байна.
Харин Ерөнхийлөгч бензиний үнийг буулгах тухай мэдэгдэл хийсэнтэй холбогдуулан Нигерийн Үйлдвэрчний эвлэлүүд даваа гарагаас эхлэн ажил хаялтаа зогсоожээ.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ



