“Toyota” компани ирэх онд дэлхий дахинд худалдаалагдаж байгаа автомашинуудынхаа үнийг 20 хувиар хямдруулахаар болжээ. Энэ нь Японд өнгөрсөн гуравдугаар сард болсон газар хөдлөлт, цунамийн гамшгийн улмаас компани алдагдалд орсноос үүдэлтэй..“Toyota” компани энэ онд 8.48 сая автомашин үйлдвэрлэсэн бөгөөд дийлэнх нь суудлын автомашин аж. 2013 онд 8.98 сая автомашиныг үйлдвэрлэхээр зэхэж байгааг компанийн ажилтан ярив.
Тус компани ганцаараа ийм хямдрал зарлаагүй. “Дайцү” болон “Хино” компани 24 хувийн хямдрал зарлаж байжээ. Сүүлийн зургаан сар авто үйлдвэрлэгчид алдагдалтай ажилласан байна.
Т.Арьяа



