Явган хүний зам дээр нялх хүүхдээ тэргэнд суулган түрж явсан эмэгтэй гэнэт газар цөмөрч орсон аймшигтай хэрэг хойд хөршийн Брянск хотод гарчээ. Эмэгтэй цөмөрсөн газрын ирмэгээс барьж арайхийн тогтож амжсан бол ой гарантай хүү нь газар дорх усны урсгалд автан хөрсөн доогуур орж алга болсон байна. Хүүгийн цогцсыг одоо болтол олоогүй байгаа ажээ.
Хэрэг өчигдөр орон нутгийн цагаар 14.00 цагт гарсан байна. Залуу эх хотын гол сүлд мод, Нисэгчдийн хөшөөний хажуугаар өнгөрч явтал дээрх харамсалтай хэрэг гарчээ. Олон зуун жилийн түүхтэй хотод газар доогуурх байгууламжийг барьсан бетон урт хугацааны туршид элэгдэлд орсоор цөмөрч, нурах тохиолдол цөөнгүй гарсан байна. Эмэгтэй чухам ийм тохиолдлын хохирогч болжээ. Энэ хэргийн талаар бас нэгэн мэдээлэл байгаа нь эмэгтэй нөхөртэйгөө явж байсан гэх мэдээлэл юм. Тэрбээр цагдаагийн ажилтан бөгөөд хэрэг гарах үед хамт явж байсан аж. Харамсалтай нь эхнэрээ татаж гаргаад дараа нь тэргийг гаргахад хүүхэд сугаран унасан байжээ. Онцгой байдлын албаныхан хайгуулыг үргэлжлүүлсээр байгаа бөгөөд амьд олдох найдлага бараг тасарсан гэж мэдэгдэж байгаа аж.
Брянск хотын захиргаа газар доогуурх орхигдсон хонгилуудыг судалж, эмгэнэлт явдлыг дахин давтагдахгүй байх талаас нь бүх арга хэмжээг авна гэж мэдэгдсэн байна.
Х.Сайхан
Эх сурвалж: Монголын Мэдээ



