Баннер
Баннер

Ангараг гариг руу робот машин илгээв

Хэвлэх PDF
234555imagesАмерикийн сансар судлалын агентлаг НАСА Ангараг гариг дээр газардах хамгийн сүүлийн үеийн технологиор бүтээсэн машиныг хөөргөлөө. Ойролцоогоор нэг тонн жинтэй, бүхээг дотроо эвхэгддэг уг хайгуулын машиныг өчигдөр Флорида мужаас “Atlas 5” пуужингаар орон нутгийн цагаар 10.02 цагт хөөргөсөн байна. “Сониуч” хэмээх хочтой уг робот машин Ангараг гариг дээр найман сар хагас хайгуул шинжилгээ хийх юм байна. Хэрэв уг робот машин ирэх наймдугаар сард зорьсон газраа амжилттай газардаж чадвал тус гаригийн гадаргуу дээрх хад чулуу, хөрснөөс дээж авч, бичил биет үүсэх боломжтой эсэхийг судлах ажээ. Уг төсөлд 2.5 тэрбум ам.доллар зарцуулсан гэнэ.

Робот машинд  дор хаяж 14 жил цахилгаан, дулаан ялгаруулах плутони генератор суурилуулсан гэнэ. Машин дахь ашигтай ачааны хэмжээ 75 кг бөгөөд өмнө сансарт илгээж байсан роботуудаас арав дахин их ажээ. Түүнээс гадна робот машиныг хөрснөөс дээж авч, ангилж, химийн найрлагыг нь шинжлэхэд  зориулсан өрөм, багс зэрэг олон хэрэгслээр тоноглосон байна. Улаан нүдэн гаригийн тойрог замд орохдоо уг робот машин 10 км/сек хурдтай байх юм.

Төслийн менежер Петр Тейсингер хэлэхдээ “Бидний хөлөг Ангараг гариг хүрэх замдаа хэдийнэ орсон” гэжээ. Америкийн сансар судлалын НАСА агентлаг робот машиныг хөөргөснөөс хойш 50 минутын дараа хөлгөөс анхны мэдээг авсан байна. Ангараг гариг дээрх шинжлэх ухааны лаборатори болох уг робот машин 2012 оны наймдугаар сарын 6-нд зорьсон газраа хүрэх гэнэ.

Эх сурвалж: News.mn Н.Энх
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах

Бусад шинэхэн мэдээллүүд!

article thumbnailГадаад МэдээToyota-ийн эрлийз тэрэг 4 сая борлогджээ1997 онд анхны Prius танилцуулагдсанаас хойш 4 сая ширхэг эрлийз автомашин борлогдсон байна. Гэхдээ энэ бүхнийг г ..
article thumbnailДотоод мэдээТээврийн хэрэгслийн албан татвар төлөх хугацаа ирэх сарын 1-нд дууснаТээврийн хэрэгслийн албан татвар төлөх хугацаа ирэх зургадугаар сарын нэгэн хүртэл үргэлжлэх бөгөөд ЗЦГ-аас ..
article thumbnailҮйл ажиллагааБайкалМоторШоу 20122012 оны 5-р сарын 26-27-нд Эрхүү хотод болох Байкал Мотор Шоу арга хэмжээнд монголоос баг оролцох гэж байна.

2005 оно ..

article thumbnailДотоод мэдээ“Татварын тэмдэгт бол хөдөлгөөнд оролцох эрх биш”Авто тээврийн улсын үзлэг, оношилгоо эхэлснээс хойш чамгүй хугацаа өнгөрлөө. Сая гаруй хүн амтай их хотод гу ..
article thumbnailДотоод мэдээ''Энгельсийн" гүүрний ажил 80 хувьтай байна-Энэ жил зам засварын ажлыг хугацаанд нь дуусгах төлөвлөгөөтэй байгаа-

Хотын хөгжлийг илтгэх авто замын засв ..

article thumbnailДотоод мэдээ"Хот бол хүн, судас нь замын хөдөлгөөн"Хотын дарга Г.Мөнхбаярын санаачилгаар “Хот ба сэтгүүлч уулзалт” жил бүр болдог. Энэ жилийнх саяхан болсон б ..
article thumbnailГудамжинд» ''Toyota'' компани тэргүүлж байнаЯпоны ''Toyota'' компани 2012 оны нэгдүгээр улиралд дэлхий даяар 2.49 сая ширхэг автомашин борлуулжээ. Харин хоёрдуга ..
article thumbnailГудамжинд"Toyota"-гийн анхны цахилгаан жип15 жилийн өмнөөс цахилгаанаар ажилладаг суудлын хөнгөн автомашин үйлдвэрлэж эхэлсэн "Toyota" концерн алдарт RAV4 ж ..
article thumbnailДотоод мэдээГудамжны камерт талархъяУлаанбаатар хот сая гаруй хүн амтай, 300 гаруй мянган машинтай. Бас өдөр болгон бараг цаг минут тутамд осол гар ..
article thumbnailГадаад МэдээНефть хямдарчээДэлхийн зах зээл дэх хар алтны ханш өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ялимгүй хямдарсан шалтгаан нь Америк дах ..
article thumbnailДотоод мэдээСтандартын шаардлага зөрчсөн тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохгүйНийтийн эзэмшлийн замаар хүнд даацын ачааны автомашинууд явснаас үүдэн авто замд эвдрэл гэмтэл үүсдэг. Гэтэ ..
article thumbnailДотоод мэдээТа сонгосон цэгтээ татвараа төлөөрэйТа машиныхаа татварыг төлж, оношлуулсан уу. Жолооч нар үүргээ чанд биелүүлдэг болчихвол бидний явах дургүй э ..