Хэвлэгч машин, төхөөрөмжид гэмтэл гарсны улмаас хүлээгдээд байсан 14500 орчим жолооны үнэмлэхийг хэвлэх ажил эхэлсэн тухай Замын цагдаагийн газраас мэдээллээ. Эвдэрсэн хэвлэгч машины сэлбэг эд анги, дагалдах хэрэгслийг энэ сарын 18-нд захиалгаар авчирч ажиллагаанд оруулсан байна. Мөн шинээр "Toppan CP-400" хэмээх шинэ загварын хэвлэх машин суурилуулсан юм байна. Жолооны үнэмлэхийг 24 цагийн турш тасралтгүй хэвлэж эхэлсэн бөгөөд эхний ээлжинд үрэгдүүлсэн, ангилал ахиулсан болон солиулахаар егсөн үнэмлэхийг хэвлэж дуусгахаар ажиллаж буй гэнэ. Харин шинээр жолооны үнэмлэх авч буй иргэдийн үнэмлэхийг арав хоногт багтаан хэвлэх ажээ.Эх сурвалж:Үндэсний шуудан
Г.Болд



