Баннер
Баннер

Агаар шүүгчийг 20000 км яваад солих ёстой

Хэвлэх PDF

agaar-111111111-2-3Агаар шүүгч нь хөдөлгүүрт тоос шороо, бохирдол орохоос сэргийлнэ. Агаар шүүгч бохирдсон үед хөдөлгүүр доголдож, түлш зарцуулалт нэмэгддэг.

Хэрэв агаар шүүгч гэмтсэн байх юм уу, эсвэл агаар шүүгчгүйгээр хөдөлгүүрийг ашиглавал хөдөлгүүрт нэвтрэн орсон шороо цилиндрийн ханыг их хэмжээгээр элэгдүүлэх тул өндөр үнэтэй засвар хийхэд хүрнэ.

Агаар шүүгчийг ихэвчлэн 20000 км яваад солих шаардлагатай. Гэвч тоосжилт ихтэй нөхцөлд ашигладаг автомашины хувьд үүнээс бага яваад сольж байх нь зүйтэй. Мөн тоос шороо ихтэй замаар яваад ирснийхээ дараа агаар шүүгчээ цэвэрлэж байх хэрэгтэй.

Дизель хөдөлгүүрийн түлшний шүүр
Түлшний шүүр нь түлш цацах системд бохир зүйл, механик хольц болон ус орохоос урьдчилан сэргийлнэ. Түлш цацах систем бохирдож, бөглөрвөл хөдөлгүүрийн ажиллагаа доголдож, ноцтой эвдрэлд хүрч болно. Шүүр бохирдоход түлш түүгээр чөлөөтэй нэвтэрч чадахгүйд хүрдэг. Түлшний шүүр нь ихэнхдээ шүүх элементээс гадна ус тунгаагууртай байдаг. Тунгаагуур нь тунасан усыг юүлэх бөглөөтэй байх бөгөөд энэ бөглөө нь тосны шүүрний доор байрлана. Тунасан усыг хагас жилд нэг удаа юм уу эсвэл 10000 км бүрд юүлнэ.Харин намрын улирал эхлэхэд гүйлт харгалзахгүйгээр тунасан усыг юүлж байгаарай. Хэрэв таны автомашины хянах самбарт "түлшиндус орсон" (water in fuel) гэсэн дохиоллын гэрэл байдаг бол уг гэрлийг асах үед усыг юүлж байх хэрэгтэй. Усыг юүлж авахдаа түлшний шүүрэн доор сав байрлуулж, бөглөөг тайлж цэвэр түлш гартал нь гоожуулна.

Түлшний шүүрийг үйлдвэрээс тогтоосон хугацаанд буюу гол төлөв 30000 км явсны дараа солино. Түлшний шүүрийг солих арга олонянз байдаг тул ашиглалтын зааврыг нь үзээрэй.

-Түлш дамжуулах хоолойнуудыг салгана.
Энэ үед түлш гоожиж асгарна гэдгийг тооцоорой. Буцааж зөв холбохын тулд хаанаас нь салгаж авснаа сайтар тогтоож аваарай.

-Шүүрийг солих үед түлшний системд агаар ордог тул түүнийг гаргах арга хэмжээ авах хэрэгтэй. Үүний тулд түлшний шүүрэн дээрх шахуургын товчлуур эсвэл түлш ирэх хоолой дээрх резин аягыг ашиглаарай.


Тоосны шүүр
Зарим автомашинд агааржуулах болон халаах системээр орох агаарыг шороо тоосноос цэвэрлэх шүүр байдаг. Тоосны шүүрний хэлбэр хэмжээ нь янз бүр байдаг бөгөөд түүнийг авахын тулд ихэвчлэн хянах самбарын арыг онгойлгох шаардлага гардаг. Тоосны шүүрийг үйлдвэрээс заасан хугацаанд ихэвчлэн 30000 км гүйлт бүрийн дараа буюу хоёр жилд нэг удаа солино. Энэ шүүр бохирдсон үед үлээлт муудаж, ялангуяа хүйтний улиралд дулаацуулах систем муу ажилладаг бөгөөд үүнээс болж эвдрэлийн шалтгааныг өөр зүйлээс хайж, нэмэлт ажил үүсгэдгийг анхаар.

Эх сурвалж:"Улаанбаатар Таймс" сонин

Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах

Бусад шинэхэн мэдээллүүд!

article thumbnailГадаад МэдээToyota-ийн эрлийз тэрэг 4 сая борлогджээ1997 онд анхны Prius танилцуулагдсанаас хойш 4 сая ширхэг эрлийз автомашин борлогдсон байна. Гэхдээ энэ бүхнийг г ..
article thumbnailДотоод мэдээТээврийн хэрэгслийн албан татвар төлөх хугацаа ирэх сарын 1-нд дууснаТээврийн хэрэгслийн албан татвар төлөх хугацаа ирэх зургадугаар сарын нэгэн хүртэл үргэлжлэх бөгөөд ЗЦГ-аас ..
article thumbnailҮйл ажиллагааБайкалМоторШоу 20122012 оны 5-р сарын 26-27-нд Эрхүү хотод болох Байкал Мотор Шоу арга хэмжээнд монголоос баг оролцох гэж байна.

2005 оно ..

article thumbnailДотоод мэдээ“Татварын тэмдэгт бол хөдөлгөөнд оролцох эрх биш”Авто тээврийн улсын үзлэг, оношилгоо эхэлснээс хойш чамгүй хугацаа өнгөрлөө. Сая гаруй хүн амтай их хотод гу ..
article thumbnailДотоод мэдээ''Энгельсийн" гүүрний ажил 80 хувьтай байна-Энэ жил зам засварын ажлыг хугацаанд нь дуусгах төлөвлөгөөтэй байгаа-

Хотын хөгжлийг илтгэх авто замын засв ..

article thumbnailДотоод мэдээ"Хот бол хүн, судас нь замын хөдөлгөөн"Хотын дарга Г.Мөнхбаярын санаачилгаар “Хот ба сэтгүүлч уулзалт” жил бүр болдог. Энэ жилийнх саяхан болсон б ..
article thumbnailГудамжинд» ''Toyota'' компани тэргүүлж байнаЯпоны ''Toyota'' компани 2012 оны нэгдүгээр улиралд дэлхий даяар 2.49 сая ширхэг автомашин борлуулжээ. Харин хоёрдуга ..
article thumbnailГудамжинд"Toyota"-гийн анхны цахилгаан жип15 жилийн өмнөөс цахилгаанаар ажилладаг суудлын хөнгөн автомашин үйлдвэрлэж эхэлсэн "Toyota" концерн алдарт RAV4 ж ..
article thumbnailДотоод мэдээГудамжны камерт талархъяУлаанбаатар хот сая гаруй хүн амтай, 300 гаруй мянган машинтай. Бас өдөр болгон бараг цаг минут тутамд осол гар ..
article thumbnailГадаад МэдээНефть хямдарчээДэлхийн зах зээл дэх хар алтны ханш өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ялимгүй хямдарсан шалтгаан нь Америк дах ..
article thumbnailДотоод мэдээСтандартын шаардлага зөрчсөн тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохгүйНийтийн эзэмшлийн замаар хүнд даацын ачааны автомашинууд явснаас үүдэн авто замд эвдрэл гэмтэл үүсдэг. Гэтэ ..
article thumbnailДотоод мэдээТа сонгосон цэгтээ татвараа төлөөрэйТа машиныхаа татварыг төлж, оношлуулсан уу. Жолооч нар үүргээ чанд биелүүлдэг болчихвол бидний явах дургүй э ..