Сангийн сайд Д.Хаянхярваа "Шатахууны үнийг бууруулах талаар тодорхой арга хэмжээ авч байгаа" гэж мэдээллээ. Автобензин, дизелийн түлш, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үнийг тогтворжуулах хөтөлбөрийг зохион байгуулах, хяналт тавих зөвлөлийнхөн шатахуун импортлогч компанийн удирдлагуудтай уулзаж үнийг буулгах боломж хэр байгааг ярилцсан аж. Харамсалтай нь "Яг одоо шатахууны үнийг төд орчим төгрөгөөр бууруулъя" гэж хэлэх хүн гараагүй байна. Ямартай ч Сангийн яамнаас шатахууны үнийг одоогийнхоос нь 100 хүртэл төгрөгөөр бууруулах боломжтой гэсэн судалгаа хийжээ. Мөн шатахуун нөөцлөх 60 тоннын багтаамжтай агуулахыг концессийн гэрээгээр бариулах талаар ч ярилцаж байгаа ажээ.
Эх сурвалж: Улс төрийн тойм сонин



