Жолооны үнэмлэх хэвлэдэг машинууд эвдрээд багагүй хугацаа өнгөрчээ. Үүнээс болж олон мянган жолоочийн үнэмлэх хүлээгдээд байгаа аж. Энэ талаар Замын цагдаагийн газрын хэвлэл мэдээллийн ажилтан, цагдаагийн дэслэгч Б.Сүрэнжаваас тодрууллаа.
-Жолооны үнэмлэх хэвлэдэг машинууд эвдрээд багагүй хугацаа өнгөрсөн гэнэ. Машинуудын заримыг зассан гэж сонслоо. Жолоочийн үнэмлэхийг хэзээнээс хэвлэх вэ?
-Жолооны үнэмлэх хэвлэдэг таван машины дөрөв нь 14 хоногийн өмнө эвдэрсэн. Хоёрыг нь зассан байгаа. Өнөөдрийн байдлаар гурван машинаар жолооны үнэмлэх хэвлэж байна.
-Шинээр хэвлэх машин авахаар болсон гэсэн. Хэзээ ирэх вэ?
-Одоо байгаа хэвлэх машинууд дээр нэмж таван машин авахаар захиалсан. Яг хэзээ ирэхийг мэдэхгүй.
-Одоогоор хэчнээн жолоочийн үнэмлэх хүлээгдэж байна?
-Хэвлэлтэд 12 мянган жолооны үнэмлэх хүлээгдэж байгаа. Өдөрт 300 үнэмлэхийг хэвлэн гаргаж байгаа учраас дээрх үнэмлэхүүдийг цагаан сараас өмнө хэвлэж дуусахгүй.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
О.Эрдэнэ



