Баннер
Баннер

Жолооч нар камерт бичигдсэн гээд ослын газрыг орхиж болохгүй

Хэвлэх PDF

osolУлаанбаатар сая хол давсан хүн амтай, 300 гаруй мянган автомашинтай болж, дэлхийн томоохон хотуудын тоонд зүй ёсоор бүртгэгдэх болсон. Гэтэл нийслэлийн хэмжээнд он гарсаар зам тээврийн ослоор 104 хүн нас барж, 3482 хүн гэмтэж бэртсэн судалгаа гарсан. Тиймээс Замын цагдаагийн газраас дүрэм зөрчдөг жолооч нарт тооцдог хариуцлагыг чангатгасан. Өөрөөр хэлбэл, замын хөдөлгөөн зөрчсөн жолооч жолоодох эрхээ хасуулах уу, дүрмээ ягштал баримталж сурах уу гэсэн зарчим үйлчилж эхэлсэн гэхэд болно. Энэ талаар ЗЦГ-ын Хэвлэл мэдээлэл хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Сүрэнжаваас тодрууллаа.

-Жолооч ямар зөрчил гаргасан тохиолдолд машиныг нь журмын хашаанд хийдэг юм бэ. Зарим жолооч "Миний машиныг журамлах ёсгүй байтал журамласан" гэх юм?

-Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд"... зам, тээврийн осол гаргасан, согтуугаар болон хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй бүрэн бус, улсын дугааргүй, шилжилт хөдөлгөөн хийгдээгүй тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочийн үнэмлэх, талон, техникийн бичиг баримтыг түр хурааж, зөрчлийг шийдвэрлэж дуустал тээврийн хэрэгслийг тусгай хашаа /талбай/-нд байлгана" гэж дурдсан байгаа.

-Тэгвэл "Журмын хашаанд машиныг маань 30 хоног журамласан гэж гомдоллох жолооч байдаг. Энэ ямар учиртай юм бол?

-Дээрх хуульд тухайн зөрчил гаргасан жолоочийн үнэмлэх, талон, техникийн бичиг баримтыг түр хурааж, зөрчлийг шийдвэрлэж дуустал тээврийн хэрэгслийг тусгай хашаа / талбай/-нд байлгана" гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл тухайн жолооч зөрчлөө арилгасан бол хэзээ ч машинаа авч болно. Харин зарим жолооч нар зөрчлийг арилгаад, машинаа ирж авахгүй удах тохиолдол байдаг.

-Тухайн үед хяналтын камерт бичигдсэн бол осол гаргасан жолооч ослын газрыг орхиж болох уу. Осол гарсан шалтгаан камерт бичигдсэн гэдэг үүднээс?

-Осол гаргасан жолооч ослын газраас хөдөлж болохгүй. Замын хөдөлгөөний тухай хуульд "Замын хөдөлгөөн бүрэн хаагдсан, осолд нэрвэгдсэн хунд яаралтай тусламж үзүүлэх зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд хэргийн газраас тээврийн хэрэгслийг хөдөлгөхгүй байх" гэж заасан байдаг. Түүнээс "Ослын шалтгаан камерт тодорхой бичигдсэн" гээд ослын газрыг орхивол тухайн жолооч буруутан болно. Мөн "Зам, тээврийн осол гарсан үед осолд нэрвэгдсэн хүнд тусламж үзүүлэх арга хэмжээ авч цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэнэ" гэж заасан байдгийг жолоочид санахад илүүдэхгүй.

Эх сурвалж:Монголын мэдээ сонин

Нийтлэлч:Д.Баатар

Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах

Бусад шинэхэн мэдээллүүд!

article thumbnailГадаад МэдээToyota-ийн эрлийз тэрэг 4 сая борлогджээ1997 онд анхны Prius танилцуулагдсанаас хойш 4 сая ширхэг эрлийз автомашин борлогдсон байна. Гэхдээ энэ бүхнийг г ..
article thumbnailДотоод мэдээТээврийн хэрэгслийн албан татвар төлөх хугацаа ирэх сарын 1-нд дууснаТээврийн хэрэгслийн албан татвар төлөх хугацаа ирэх зургадугаар сарын нэгэн хүртэл үргэлжлэх бөгөөд ЗЦГ-аас ..
article thumbnailҮйл ажиллагааБайкалМоторШоу 20122012 оны 5-р сарын 26-27-нд Эрхүү хотод болох Байкал Мотор Шоу арга хэмжээнд монголоос баг оролцох гэж байна.

2005 оно ..

article thumbnailДотоод мэдээ“Татварын тэмдэгт бол хөдөлгөөнд оролцох эрх биш”Авто тээврийн улсын үзлэг, оношилгоо эхэлснээс хойш чамгүй хугацаа өнгөрлөө. Сая гаруй хүн амтай их хотод гу ..
article thumbnailДотоод мэдээ''Энгельсийн" гүүрний ажил 80 хувьтай байна-Энэ жил зам засварын ажлыг хугацаанд нь дуусгах төлөвлөгөөтэй байгаа-

Хотын хөгжлийг илтгэх авто замын засв ..

article thumbnailДотоод мэдээ"Хот бол хүн, судас нь замын хөдөлгөөн"Хотын дарга Г.Мөнхбаярын санаачилгаар “Хот ба сэтгүүлч уулзалт” жил бүр болдог. Энэ жилийнх саяхан болсон б ..
article thumbnailГудамжинд» ''Toyota'' компани тэргүүлж байнаЯпоны ''Toyota'' компани 2012 оны нэгдүгээр улиралд дэлхий даяар 2.49 сая ширхэг автомашин борлуулжээ. Харин хоёрдуга ..
article thumbnailГудамжинд"Toyota"-гийн анхны цахилгаан жип15 жилийн өмнөөс цахилгаанаар ажилладаг суудлын хөнгөн автомашин үйлдвэрлэж эхэлсэн "Toyota" концерн алдарт RAV4 ж ..
article thumbnailДотоод мэдээГудамжны камерт талархъяУлаанбаатар хот сая гаруй хүн амтай, 300 гаруй мянган машинтай. Бас өдөр болгон бараг цаг минут тутамд осол гар ..
article thumbnailГадаад МэдээНефть хямдарчээДэлхийн зах зээл дэх хар алтны ханш өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ялимгүй хямдарсан шалтгаан нь Америк дах ..
article thumbnailДотоод мэдээСтандартын шаардлага зөрчсөн тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохгүйНийтийн эзэмшлийн замаар хүнд даацын ачааны автомашинууд явснаас үүдэн авто замд эвдрэл гэмтэл үүсдэг. Гэтэ ..
article thumbnailДотоод мэдээТа сонгосон цэгтээ татвараа төлөөрэйТа машиныхаа татварыг төлж, оношлуулсан уу. Жолооч нар үүргээ чанд биелүүлдэг болчихвол бидний явах дургүй э ..