ЭБЭХЯ-ны хэвлэлийн албаны мэдээлснээр нефтийн бүтээгдэхүүнд дахин огцом өсөлтийг бий болгож болзошгүй учраас энэ төрлийн бүтээгдэхүүнд ногдуулдаг НӨАТ-ынхаа хувь хэмжээг бууруулах онцгой эрхийг Засгийн газраас авах болж байна. Урьд өмнө НӨАТ-ыг бууруулах асуудлыг Сангийн яам зөвшөөрөөгүй байсан юм.
Өөрөөр хэлбэл хоёрдугаар сард бүтээгдэхүүн орж ирсний дараа энэ асуудлыг Засгийн газарт оруулах аж. Түүнчлэн шатахууны үнийг дахин бууруулах боломж бий эсэхийг судлах баг ажиллаж эхэлжээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох Twitter сүлжээнд цацах