Автомашин сонирхогч залууст зориулан “Shuud.mn” сайт лхагва гараг бүр уншигчиддаа “Гражиндаа” буланг хүргэж байхаар боллоо. Монголдоо төдийгүй дэлхийд цөөхөн хийгдсэн төмөр хүлгүүдээр Улаанбаатараар салхи татуулан давхиж, автомашиныг үнэн голоосоо сонирхож цуглуулдаг залуустай уншигчдаа бид энэ булангаар уулзуулж байх юм. Дугаарын анхны зочноор “Хутагт” группын захирал М.Хүдэрбаатарыг урилаа. Тэрбээр одоо Японд захилагаар хийлгэсэн алтлаг өнгийн “Lexus Cygnus” маркийн автомашин унаж байгаа. Үүнээс гадна “Hummer”, “H2”, “Land”, “Benz” зэрэг автомашинтай юм билээ. Ингээд түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.-Өөрийг таны автомашин нэлээд сонирхдог гэж сонссон. Автомашин өөрийн тань хувьд хобби юу эсвэл зүгээр хэрэглээ юу?
-Намайг машингүйгээр төсөөлөхөд хэцүү.
-Одоо унаж байгаа алтлаг өнгийг “Lexus”-ыг Японд захиалгаар хийлгэсэн гэл үү?
-2009 онд Японд захиалгаар хийлгэсэн. Хүмүүс үүнийг “Lexus -570″ байна гэж андуураад байдаг юм. Японд гадна талыг “Lexus”-ыг эмбелем энэ тэртэй нь хийдэг. Минийх дотроо өндөрлөгөөтэй гэдгээгээ ялгаатай.
-Үнэ өртөгийн хувьд?
-Анх үйлдвэрээс гарсан үнэ нь найман сая 400 мянган иень гэхээр тухайн үедээ 110 гаруй мянган ам.доллар болж байсан. Нэмэлт тоноглол энэ тэрний үнийг тооцвол бас нэг “Lexus-570” авах дайны юм болоод байгаа. Өөрөө сонирхолтой болохоор явах болгондоо л нэг юм чирж ирдэг.
-Нэмж суурилуулсан ямар ямар тоноглол байна вэ?
-Сая АНУ-аас би гэрэлнүүд захиалгаар авч ирсэн. Өнгөнүүд нь орой их гоё харагддаг юм. Хормойнууд нь дангаараа 1.7 сая, оролтууд нь илүү үнэтэй. Машиныхаа хажуу талд өөрийн төрсөн өдрийг “Swarovski”-гоор бичүүлсэн. Ингэж бичүүлэхэд 50, 60 ам.доллар л болж байсан. Никиль гишгүүрүүд маань бол Монголд байхгүй.
-Өнгөний хувьд их гоё юм. Энэ будгийг Монголд хийх боломж бий юу?
-Монголд будуулж чаддаггүй юм. Эхэндээ онгоцоор будгийг нь зөөгөөд байдаг байсан. Харин одоо онгоцонд будаг авч явах боломжгүй болсон. Монголд хийсэн будаг ялгараад арай бараан харагдаад байгаа.
-Таны машинтай яг ижилхэн загвар хийгдсэн үү?
-Миний машин Монголд битгий хэл, Японд ганцхан хийгдсэн.
-Японоос ерөнхийдөө машинаа болон эд ангийг нь авдаг юм шиг байна. Ямар дэлгүүрээр үйлчилүүлж байна?
-Би Япон руу байнга ажлаар явдаг учраас ирэх болгондоо л машиндаа нэг юм авч ирдэг юм. Японы “Branew” гэдэг дэлгүүрээр байнга үйлчилүүлдэг. Энэ дэлгүүр “Benz”, “Land” энэ тэрийг маш гоё тоноглодог. Миний машин одоо энэ сэтгүүл дээрхээс илүү тоноглолтой болсон.
-Сэлбэг, тоноглолуудыг дунджаар хэдээр авч байна вэ?
-Урд талын “Front Spoiler” л гэхэд 84 мянган иень буюу төгрөгөөр сая гаран юм уу даа. Зөвхөн тормозын шар тоноглол 787 мянга 500 иень гэхээр 12-13 сая төгрөг гэсэн үг. Би өөрөө дуртай болохоор үнэтэй ч гэсэн чирээд явдаг юм.
-Доторхи салоны хувьд?
-Одоогоор салоны талаархи юмнууд гараагүй байна. Салондоо нэг их зүйл хийгээгүй. Гоё тоноглолууд гарвал бид дор нь авна л даа.
-Энэ машин дөрвөн яндантай байсан. Гол давуу тал нь юу вэ?
-Машины амьсгалах эрхтэн нь яндан. Дөрвөн яндангаар зэрэг амьсгална гэхээр ядарч, цуцахгүй гэсэн үг. Хар ухаанаар яривал ийм байна. Энэ V-8 цилендртэй гэхэд энийг унаж, байгаад V-12-ыг унахад сул санагдаад байдаг юм. V-12 бол гишгэсэн болоод л алга болж өгдөг. Гэхдээ миний энэ сэтгүүл дотор байгаа машинуудаа бодвол их хурдан шүү дээ. V-12-ын мотор нь 6000 болохоор шал өөр.
-Шатахуун 100-д хэд иддэг вэ?
-Гайгүй. Хүмүүс мотор нь томрохоор шатахуун их иддэг гэсэн ойлголттой байдаг. Шулуун замд 17-18, хот дотор 20 гаруй л иддэг. Сүүлийн үед хийгдэж байгаа машинууд энэ тал дээр гайгүй болсон.
-Монголд гоё нүд унагахаар машин хэр олныг харсан бэ?
-Нэг аятайхан цагаан өнгийн бенз явж байсан. Нээх гоё “G” явж байсан.
-Манайд гаднаас машин оруулж ирж байгаа олон компани байгаа. Тэд нарын машин ямархуу санагддаг вэ?
-Санаанд хүрэх юм ерөөсөө оруулж ирэхгүй байна. Тэд нар чинь мөнгөндөө гоё машин оруулж ирэхгүй байгаа. Оруулаад ирлээ ч гэсэн манайхан худалдаж авахдаа тааруу байна шүү дээ. Наад зах нь манайд “Land” унаад бүлт, бүлт үсрээд байгаа нөхдүүд ийм тоноглолуудыг авахгүй шүү дээ. Тэрний оронд нэг машин аваад унасан нь дээр гэж ярина биз. Энэ яах аргагүй хүний сонирхол л доо. Би бол үнэхээр дуртай болохоор нэг явахдаа л хэд хэдэн юм чирж ирж байна.
-Манайд машин цуглуулдаг залуус нэлээд байдаг болсон байна. Дуучин Д.Болд л гэхэд сүүлд өгсөн нэг ярилцлагадаа надад 100 машин байгаа гэсэн байсан. Гэхдээ тэр нь өөр машин л даа. Манайд байгаа хамгийн гоё машины цуглуулгатай хүн чиний мэдэхээр хэн бэ?
-Д.Болдод 100 автомашин байдаг юм уу. Миний нэр дээр явдаг машинууд 11-77 гээд зөндөө л байна. Машин яривал олон байна. Би дандаа 11-77 гэсэн улсын дугаартай машин унадаг.
-Одоо унаж байгаа машиныхаа дугаарыг хэдээр авсан бэ?
-Үүнийг дугаар холиж солиж байх үед УБИ-г нь тоогоор 800 мянган төгрөгөөр авсан. Одоо бүр солихоо болчихоод байгаа юм. Энэ дугаар надад хоёр жил болж байгаа.
-Машины хамгийн гоё чимэглэл таны хувьд юу вэ?
-Хүч чадал, гадаад үзэмж хоёр л хамгийн гол үзүүлэлт. Миний машин долоон секундэд 100 метрийн хурд авдаг.
-Хамгийн анх ямар машин авч байсан бэ?
-Японы “Cygnus” гээд машины спорт загварынхыг нь авч ирж байсан. 2008 онд японоос ирэхдээ 30 гаран саяар авч ирж байсан.
-Энэ машинаас өөр ямар ямар машин бий вэ?
-“Hummer”, “H-2”, “Land”, “Range rover” авсан чинь шинээрээ шахам тормоз нь эвдрээд буцаагаад өгсөн. Бас 2007 оны “Benz” байгаа. Хоёр хаалгатай тэр “Benz”-ийг Японд очихоороо унадаг.
-Таныхаар хамгийн гоё машин ямар машин бэ?
-Хамгийн гоё машинууд “Benz” л байна. “Renge rover” энэ тэрд сүжиг буурсан. Дэндүү комьютержээд, нялхарсан санагдаад байдаг юм.
Эх сурвалж: shuud.mn

















