Тендер шалгаруулалтын дугаар: АЗБ/УТ/ТГ-2011/01
Нийслэлийн Авто замын газар дээрх авто замын шинэчлэлтийн ажлын зураг төсөл, инженерийн тооцоо судалгаа, шийдэл гарган, уг авто замыг барьж ашиглалтанд бэлэн болгон хүлээлгэн өгөх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэл бүрийг нь 150 000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерийн хамт ирүүлcэн үнийн саналын 1.0 хувьтай тэнцэх дүнтэй төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2012 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн Улаанбаатарын цагаар 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2012 оны хоёрдугаар сарын 20-ны 10 цаг 30 минутанд нээнэ.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хаяг: Улаанбаатар хот. Чингэлтэй дүүрэг, Жигжиджавын гудамж-9, Нутгийн захиргааны нэгдсэн байр, Хангарьд ордон, 7-р давхар, Нийслэлийн Авто замын газар, 701 тоо төрөө, Б.Энхмандах Холбоо барих утасны дугаар: 11-32-36-62



