Баннер
Баннер

Автомашины татвараас 12,5 тэрбум төгрөг төвлөрүүлнэ

Хэвлэх PDF
electric-car-tax-credit-calculatorАвтотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажил нэгдүгээр сарын эхнээс эхэлсэн билээ. Өнгөрсөн жилүүдэд хоёрдугаар сарын 1-нээс эхэлдэг байсан ажлыг ийнхүү эрт эхлүүлсэн нь замын сангийн хөрөнгийг эрт төвлөрүүлэх, улмаар энэ хөрөнгөөр хорооллын дундах замыг өргөтгөх, зам засвар, арчлалт, тэмдэг, тэмдэглэгээний ажлыг эрт дуусгах төлөвлөгөөтэй холбоотой юм байна. Албан татвар хураах ажлыг хоёр үе шаттай зохион байгуулах гэнэ. Эхний шат нэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 31-нд,  хоёр дахь буюу хяналтын үзлэг шалгалт зургадугаар сарын 4-18 хүртэл  үргэлжлэх юм байна. Энэ тухай өнөөдөр нийслэлийн ерөнхий менежер Ч.Бат, Тээврийн хэрэгслийн оношилгоо, хяналтын зохицуулах албаны дэд захирал Н.Зориг нар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр татвар хураахтай холбоотой асуудлаар Ч.Батаас зарим асуултад хариулт авлаа.

Жолооч нар албан татвараа хаана төлж болох вэ?
Нийслэлийн есөн дүүргийн татварын байранд татвар хураах ажлыг зохион байгуулж байгаа. Нийслэлд гурван оношилгооны төв ажиллаж байна. БЗД-ийн VIII хороо “Автовокзал”, БГД-ийн 20 дугаар хороо “Хөсөг трейд” ХХК-ийн байр, СХД-ийн 20 дугаар хороо “Автобус-2” компанийн хойд талд тус тус байрлана. Цаг хугацааны хувьд эрт эхэлж байгаа. Нөгөө талаар жолооч нар цагийг нь тулгахгүй бол дугаарлах асуудал гарахгүй.

Албан татвараа хугацаанд нь төлөөгүй тохиолдолд ямар хариуцлага тооцох вэ?
Албан татвараа төлөөгүй автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй. Харин зургадугаар сарын 1-нээс хойш оношилгоонд орох тээврийн хэрэгслүүд татварын албанд очихдоо тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ үзүүлж, өнгөрсөн жилийнхээ бичиг баримтаар татвараа төлөх  боломжтой.

Улсын хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн татвараас хэдий хэмжээний мөнгө төвлөрөх тооцоо байгаа вэ?
Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож байгаа 200 мянган тээврийн хэрэгслээс 12 тэрбум 495 сая төгрөгийг татвараас төвлөрүүлнэ гэсэн тооцоо байгаа. Авто тээврийн хуульд өөрчлөлт оруулснаар ачааны автомашины ангилал нэмэгдэж, нийтдээ есөн ангилал болсон. Тэгэхээр ачааны автомашин даацаасаа хамаараад харилцан адилгүй татвар төлнө гэсэн үг.

Дашрамд дуулгахад, улсын хэмжээнд 350 гаруй мянган автотээврийн хэрэгсэл бүртгүүлэх тооцоо байгаагийн 200 гаруй мянга нь нийслэлд бүртгэлтэй. Жилд дунджаар 80 гаруй мянган тээврийн хэрэгсэл импортоор орж ирж байгаагийн дийлэнх нь 5-6 жилийн насжилттай байна.

Д.Жаргалсүрэн
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах

Бусад шинэхэн мэдээллүүд!

article thumbnailГадаад МэдээToyota-ийн эрлийз тэрэг 4 сая борлогджээ1997 онд анхны Prius танилцуулагдсанаас хойш 4 сая ширхэг эрлийз автомашин борлогдсон байна. Гэхдээ энэ бүхнийг г ..
article thumbnailДотоод мэдээТээврийн хэрэгслийн албан татвар төлөх хугацаа ирэх сарын 1-нд дууснаТээврийн хэрэгслийн албан татвар төлөх хугацаа ирэх зургадугаар сарын нэгэн хүртэл үргэлжлэх бөгөөд ЗЦГ-аас ..
article thumbnailҮйл ажиллагааБайкалМоторШоу 20122012 оны 5-р сарын 26-27-нд Эрхүү хотод болох Байкал Мотор Шоу арга хэмжээнд монголоос баг оролцох гэж байна.

2005 оно ..

article thumbnailДотоод мэдээ“Татварын тэмдэгт бол хөдөлгөөнд оролцох эрх биш”Авто тээврийн улсын үзлэг, оношилгоо эхэлснээс хойш чамгүй хугацаа өнгөрлөө. Сая гаруй хүн амтай их хотод гу ..
article thumbnailДотоод мэдээ''Энгельсийн" гүүрний ажил 80 хувьтай байна-Энэ жил зам засварын ажлыг хугацаанд нь дуусгах төлөвлөгөөтэй байгаа-

Хотын хөгжлийг илтгэх авто замын засв ..

article thumbnailДотоод мэдээ"Хот бол хүн, судас нь замын хөдөлгөөн"Хотын дарга Г.Мөнхбаярын санаачилгаар “Хот ба сэтгүүлч уулзалт” жил бүр болдог. Энэ жилийнх саяхан болсон б ..
article thumbnailГудамжинд» ''Toyota'' компани тэргүүлж байнаЯпоны ''Toyota'' компани 2012 оны нэгдүгээр улиралд дэлхий даяар 2.49 сая ширхэг автомашин борлуулжээ. Харин хоёрдуга ..
article thumbnailГудамжинд"Toyota"-гийн анхны цахилгаан жип15 жилийн өмнөөс цахилгаанаар ажилладаг суудлын хөнгөн автомашин үйлдвэрлэж эхэлсэн "Toyota" концерн алдарт RAV4 ж ..
article thumbnailДотоод мэдээГудамжны камерт талархъяУлаанбаатар хот сая гаруй хүн амтай, 300 гаруй мянган машинтай. Бас өдөр болгон бараг цаг минут тутамд осол гар ..
article thumbnailГадаад МэдээНефть хямдарчээДэлхийн зах зээл дэх хар алтны ханш өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ялимгүй хямдарсан шалтгаан нь Америк дах ..
article thumbnailДотоод мэдээСтандартын шаардлага зөрчсөн тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохгүйНийтийн эзэмшлийн замаар хүнд даацын ачааны автомашинууд явснаас үүдэн авто замд эвдрэл гэмтэл үүсдэг. Гэтэ ..
article thumbnailДотоод мэдээТа сонгосон цэгтээ татвараа төлөөрэйТа машиныхаа татварыг төлж, оношлуулсан уу. Жолооч нар үүргээ чанд биелүүлдэг болчихвол бидний явах дургүй э ..