Баннер
Баннер

Импортлогчид төрийн агентлаг хоёрын наадгай

Хэвлэх PDF
Gas-Rationing-T4564849849849849ehran4Өнгөрөгч 2011 оны зургадугаар сард  нефть импортлогч компаниуд шатахууны хомсдолд орж, шатахуун хязгаарлалттай үнээр иргэдэд олгож байсан. Гэвч хязгаарлалттай буюу зөвхөн картаар олгох нь иргэдийн эрх ашгийг хохироож байна гэж үзэн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас шалгалт хийж нефть импортлогч компаниуд нь зохиомлоор хязгаарлалт үүсгэсэн гэж үзэн торгууль ногдуулсан юм. “Петровис”, “Магнай трейд”, “Шунхлай”, “Жаст ойл” зэрэг компаниудад Өрсөлдөөний хуулийн 27.1.3-т заасны дагуу Хэрэглэгчийн эрх ашгийг хохироосон гэж 10 сая төгрөгийн торгуулийг ногдуулсан гэж  тухайн үедээ хэвлэлээр шуугиад өнгөрсөн билээ.  Гэвч импортлогч компаниуд уг шалгалтын дүнг эсэр­гүүцэн шүүхэд хандсан бөгөөд “Петровис” ХХК-иас бусад компаниуд нь ШӨХТГ-аас гаргасан шалгалтын дүн худлаа болох нь батлагдсан. Хамгийн сүүлд гэхэд “Жаст ойл” группын шүүх хурал оны өмнө буюу арваннэгдүгээр сарын дундуур болж 10 сая төгрөгний торгуулиас мултраад амжсан.

Харин “Петровис” ХХК-нийг зохиомлоор шатахууны хомсдол үүсгэсэн гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан билээ. Гэвч  тус компани анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан байсан бөгөөд  шүүх хурал өчигдөр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэнд болсон. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар “Петровис” ХХК –ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч М.Мөнхбаярт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч компанийн давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцсэн. Энэ хэргийг 2011 оны арвандүгээр сарын 22 –ны өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд “Петровис” ХХК –ийн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон аж. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хэргийг хянан хэлэлцээд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, улсын байцаагчийн шийдвэр хуульд нийцсэн гэж дүгнэсэн байна.

Улсын байцаагч нь  “Петровис” ХХК-д  АИ-92 маркийн авто бензин болон дизелийн түлшийг борлуулахдаа зөвхөн “тухайн компанийн карт эзэмшигч” болон “гэрээт байгууллагууддаа” худалдаалж байсан үйлдэл нь хууль зөрчиж байна гэж 2011 оны зургадугаар сарын 28–ны өдрийн дотор хууль бус үйлдлээ зогсоох шаардлага тавьсан боловч нэхэмжлэгч “Петровис” ХХК уг шаардлагыг биелүүлээгүй учир 2011 оны зургадугаар сарын 29-ний өдөр 10 сая төгрөгийн торгууль ногдууллаа гэсэн нэхэмжлэлтэй байж. Хэрэв “Петровис” ХХК  энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын гомдол гаргах эрхтэй бөгөөд эцсийн шийдвэр тэгэхэд гарна гэсэн дүгнэлтийг Захиргааны шүүхээс гаргасан.

Шударга өрсөлдөөн хэрэг­лэг­чийн төлөө газраас өмнө нь эдгээр компаниуд 10 сая төг­рөгний торгуулиа өгөөгүй гэсэн боловч гурван компани нь улсын байцаагчийн дүгнэлтийн дагуу 10 сая төгрөгийн торгууль ногдуулах нь хууль бус гэж шүүхийн шийдвэр гарсан байгаа юм.

Өнгөрсөн оны энэ хэрэг шийдэг­дээгүй байхад саяхан валютын ханш нэмэгдсэн гэсэн шалтгаанаар нефть импорлогч компаниуд 260-300 төгрөгөөр шатахууны үнээ нэмсэн.  Үнэ нэмэх болсон шалтгааныг ШӨХТГ-аас дахин шалгаж, үгсэн хуйвалдан үнэ нэмсэн гэсэн дүгнэлтийг гаргаж, захиргааны арга хэмжээ авахаа мэдэгдсэн байгаа. Гэтэл импорлогч компаниуд үүний эсрэг байгаа бөгөөд ам.долларын ханш нэмэгдсэн талаар олон удаа Засгийн газар болон албаныханд мэдээлж байсан бөгөөд ямар нэг хариу өгөөгүй. Үнэ тогтворжуулах ажлын хэсгийхэн хуралдаад үнэ нэм гэсэн зааврыг өгсөн гэж буй. Үүний гол буруутан нь Эрдэс баялаг эрчим хүчний дэд сайд Б.Ариунсан гэнэ. Учир нь шатахуун импортлогч компаниудыг үнэ нэмэхийн өмнө дуудаж хуралдаад үнээ нэм гэсэн зөвшөөрлийг нь олгосон гэдгийг импортлогч компаниудын төлөөлөл хэлж байна. Энэ талаар “Жаст ойл” группын хуулийн зөвлөх Ц.Цасчихэрээс зарим зүйлийг тодрууллаа.

Өнгөрсөн зургадугаар сард шатахууны зохиомол хомс­­дол үүсгэсэн гэсэн үндэс­лэлээр танай компанид 10 сая төгрөгийн торгууль ног­д­уулсан. Харин танай ком­панийн зүгээс энэхүү шийд­вэрийг буруу гэж үзэж, шүүхэд хандсан байгаа. Шүүхийн шийдвэр яаж гарсан юм бэ?
Зохиомлоор үнэ өсгөсөн гэж “Петровис”, “Магнай трейд”, “Шунхлай” болон “Жаст ойл” Тухайн үед зохиомол хомсдол үүсээгүй, ОХУ-аас нийлүүлэлтээ хязгаарласан тул дараагийн татан авалт хүртэл хязгаартай олгохоос өөр аргагүйд хүрсэн. Бид торгуулийг зөвшөөрөхгүй Захиргааны хэргийн шүүхэд хандаж шүүх хурал өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын 22-ний өдөр болж “Жаст ойл” ХХК үнэхээр хомсдол үүссэн, зайлшгүй хязгаарлах шаардлага байсныг тогтоож торгуулийг хүчингүй болгосон. “Магнай трейд”, “Шунхлай” ХХК-иудын шийдвэр  ч гэсэн тэгж гарсан.

Тэгэхээр танай компани болон бусад компаниуд зохиом­лоор шатахууны хомсдол үүс­гээгүй гэсэн үг үү?
Ер нь ямар ч хүн бодоход бизнесийн байгууллага чинь ашгийн төлөө байдаг шүү дээ. Тэгэхээр бараагаа хурдан зарахыг л бодно шүү дээ. Бид хомсдол үүсгэх шаардлага байхгүй, харин шатахууныг хяз­гаартай тухайн үед олгосон нь иргэ­дэд хүртээмжтэй болгох л зохицуулалт байсан. Шатахууны үнэ, нөө­цөд төр оролцдог. Хуулиндаа тийм байдаг бид дангаар шийдвэр гарга­даггүй.

Харин ШӨХТГ-аас зо­хиом­­лоор өсгөсөн гэж тог­тоон шийд­вэр гаргасан байгаа шүү дээ?
Бид шийдвэрийг үзсээн, шүү­хийн шийдвэр гарсан болохоор илүү тайлбар хэрэггүй байх.

Өнгөрсөн долоо хоногт гаргасан шатахууны үнийн өсөлтийг бас нефть импорт­логч компаниуд үшсэн хуйвал­дан үнэ өсгөсөн гэсэн шийдвэр ШӨХТГ-аас гаргасан байгаа. Мөн өнгөрсөн жилийн орло­гын 1.5-2 хувьтай тэнцэх тор­гууль ногдуулсан гэсэн тайл­барыг өгч байсан?
Бид үүнтэй санал нийлэхгүй байгаа Эрдэс баялаг эрчим хүчний  дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг хуралдаад үнэ нэмэх зөвшилцөлд хүрсэн. Төр нь өөрөө нэмэхийг нь зөвшөөрсөн хэрнээ торгууль тавьдаг нь хамгийн ойлгомжгүй асуудал байгаа юм. Тэр хурлыг хуйвалдаан гэж үзэж торгож байгаа бол төр өөрөө оролцсоныг юу гэж ойлгох вэ? Мөн тэр ажлын хэсгийг хоёр жилийн өмнө төр өөрөө санаачилж сайдын тушаалаар байгуулагдсан шүү дээ. Тэгэхээр төр өөрөө уриалан зохион байгуулсан шинжтэй харагдаж байна. Мөн энэ байдлаас харахад төрийн байгууллагауудын харилцан уялдаа байхгүйн илрэл юм болов уу даа. ШӨХТГ-т бид бүх материалыг гаргаж өгсөн. Үнийн талаар сайн судлаж шийдвэрээ гаргаач л гэж хэлэх байна. Манайд одоогоор торгуулсан талаар шийдвэр нь ирээгүй байна.

Шатахуун импортлогч компа­ниудын ярьж буйгаар бол өнгөрсөн онд шатахууны хомсдол үүсгээгүй бөгөөд энэ удаад ч мөн яамных нь зөвшөөрөлтэй үнээ нэмсэн гэлээ. Харин өнгөрсөн онд зохиомлоор хомсдол үүсгээгүй бөгөөд үүнийг нь ч шүүх шийдвэрлэчихсэн. Шатахуун импортлогчид нь ноёрхлоо тогтоо­чихсон юм уу эсвэл ШӨХТГ нь ажлаа хийж чадахгүй байна уу гэдэг нь бас асуулт. Нэг хэсэг нь шалгаад торгоод байдаг, харин нөгөө хэсэг нь торгуулсан ч шүүх нь торгох ёсгүй гээд тогтоочихдог энэ бас л сонин тогтолцоо шүү. Эсвэл зүгээр л хохироод үлдсэн ард түмнээрээ тоглоод ч байгаа юм шиг. Энэ удаад мөн үгсэн хуйвалдаж үнэ нэмсэн шалтгаанаар өнгөрсөн жилийн орлогын 1,5-2 хувьтай тэнцэх мөнгөн дүнгийн торгууль ногдуулсан байгаа. Харин ШӨХТГ ялах уу, нефть импортлогчид ялах болов уу.

Ш.Оюунчимэг
Эх сурвалж: Ардын эрх
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах

Бусад шинэхэн мэдээллүүд!

article thumbnailГадаад МэдээToyota-ийн эрлийз тэрэг 4 сая борлогджээ1997 онд анхны Prius танилцуулагдсанаас хойш 4 сая ширхэг эрлийз автомашин борлогдсон байна. Гэхдээ энэ бүхнийг г ..
article thumbnailДотоод мэдээТээврийн хэрэгслийн албан татвар төлөх хугацаа ирэх сарын 1-нд дууснаТээврийн хэрэгслийн албан татвар төлөх хугацаа ирэх зургадугаар сарын нэгэн хүртэл үргэлжлэх бөгөөд ЗЦГ-аас ..
article thumbnailҮйл ажиллагааБайкалМоторШоу 20122012 оны 5-р сарын 26-27-нд Эрхүү хотод болох Байкал Мотор Шоу арга хэмжээнд монголоос баг оролцох гэж байна.

2005 оно ..

article thumbnailДотоод мэдээ“Татварын тэмдэгт бол хөдөлгөөнд оролцох эрх биш”Авто тээврийн улсын үзлэг, оношилгоо эхэлснээс хойш чамгүй хугацаа өнгөрлөө. Сая гаруй хүн амтай их хотод гу ..
article thumbnailДотоод мэдээ''Энгельсийн" гүүрний ажил 80 хувьтай байна-Энэ жил зам засварын ажлыг хугацаанд нь дуусгах төлөвлөгөөтэй байгаа-

Хотын хөгжлийг илтгэх авто замын засв ..

article thumbnailДотоод мэдээ"Хот бол хүн, судас нь замын хөдөлгөөн"Хотын дарга Г.Мөнхбаярын санаачилгаар “Хот ба сэтгүүлч уулзалт” жил бүр болдог. Энэ жилийнх саяхан болсон б ..
article thumbnailГудамжинд» ''Toyota'' компани тэргүүлж байнаЯпоны ''Toyota'' компани 2012 оны нэгдүгээр улиралд дэлхий даяар 2.49 сая ширхэг автомашин борлуулжээ. Харин хоёрдуга ..
article thumbnailГудамжинд"Toyota"-гийн анхны цахилгаан жип15 жилийн өмнөөс цахилгаанаар ажилладаг суудлын хөнгөн автомашин үйлдвэрлэж эхэлсэн "Toyota" концерн алдарт RAV4 ж ..
article thumbnailДотоод мэдээГудамжны камерт талархъяУлаанбаатар хот сая гаруй хүн амтай, 300 гаруй мянган машинтай. Бас өдөр болгон бараг цаг минут тутамд осол гар ..
article thumbnailГадаад МэдээНефть хямдарчээДэлхийн зах зээл дэх хар алтны ханш өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ялимгүй хямдарсан шалтгаан нь Америк дах ..
article thumbnailДотоод мэдээСтандартын шаардлага зөрчсөн тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохгүйНийтийн эзэмшлийн замаар хүнд даацын ачааны автомашинууд явснаас үүдэн авто замд эвдрэл гэмтэл үүсдэг. Гэтэ ..
article thumbnailДотоод мэдээТа сонгосон цэгтээ татвараа төлөөрэйТа машиныхаа татварыг төлж, оношлуулсан уу. Жолооч нар үүргээ чанд биелүүлдэг болчихвол бидний явах дургүй э ..