Toyota
Toyota Motor корпораци бол японд төвтэй олон улсад үйл ажиллагаа явуулдаг дэлхийн хамгийн том автомашин үйлдвэрлэгч юм. 2008 оны байдлаар Toyota-д ойролцоогоор 316 мянган хүн ажиллаж байна. Эдгээр хүмүүс дэлхий даяар тархан байрладаг.1934 онд Toyota Industries гэсэн компанийн нэгэн хэлтэс анхны Type A хэмээх А төрлийн хөдөлгүүрээ бүтээсэн юм. Тэгээд 1936 онд анхны зорчигч тээврийн Toyota AA хэмээх машиныг бүтээсэн түүхтэй. Ингээд Kiichiro Toyoda хэмээх япон хүн 1937 онд эцгийнхээ компаниас салж зөвхөн автомашин үйлдвэрлэхээр өөрийн компанийг байгуулсан ажээ. Тэгвэл өнөөдөр Toyota корпораци нь Lexus, Scion гэсэн брэндүүдийг болон Daihatsu Motors компанийн ихэнх хувьцааг эзэмшдэг. Түүнчлэн автомашинаас гадна Fuji Heavy Industries Isuzu Motors, Yamaha Motors гэсэн компаниудаас хувьцаатай. Ер нь бол Toyota корпораци нь 522 дэд хэлтэс газруудтай юм. Хичнээн аварга гэдэг нь эндээс харагдаж байгаа биз ээ.
Toyota-ийн гол төв нь Toyota City болон Nagoya хотуудад байрладаг. Бас Tokyo-д бий. Toyota нь орчин үеийн шаардлагын дагуу зөвхөн автомашин үйлдвэрлэхээс гадна санхүүгийн үйлчилгээ үзүүлэх Toyota Financial Service гэдэг том компанитай бөгөөд бас орчин үеийн робот бүтээх төсөл дээр ажилладаг. Ер нь бол бүгд нийлээд Toyota Group гэж нэрлэгддэг.
Toyota Motor компани нь 1980 онд анх удаагаа Japanese Quality Control Award хэмээх шагналыг авсан юм. Ингэснээр тэд чанартаа гойд их анхаардаг болох нь батлагдсан. 1973 оноос эхлэн америкт газрын тосны үймээн дэгдсэн бөгөөд тэр цагаас эхлэн хэрэглэгчид эдийн засагт хэмнэлттэй, бензин бага хэрэглэдэг, жижигхэн машин сонирхож эхэлсэн. Хэдийгээр америкийн машин үйлдвэрлэгчид жижигхэн машин үйлдвэрлэж эхэлсэн боловч дөнгөж эхлэл төдий байлаа. Өөрөөр хэлбэл чанар муутай машинууд байсан юм.
Яг энэ үеэр буюу 1982 онд Toyota Motor болон Toyota Motor Sales гэсэн компаниуд нэгдэж Toyota Motor корпораци боллоо. 2 жилийн дараа Toyota маань General Motors той хамтарч NUMMI (New United Motor Manufacturing, Inc) гэсэн хамтрал байгуулаад 2 жилийн турш хэрэглэхгүй хаасан байсан General Motors-ийн хуучин үйлдвэрийг сэргээн засварлаж шинэ үйлдвэр босгосон. Энэ үйлдвэртээ шинэ брэндийн машин үйлдвэрлэсэн бөгөөд эдгээр нь дандаа хямд үнэтэй машинууд байсан бол 1989 оноос эхлэн арай тансаг зэрэглэлийн Lexus брэндийн машин үйлдвэрлэж эхэлсэн.
1990 оноос эхлэн жижигхэн машины зах зээлд давамгайлдаг байсан тэд фокусаа арай өөрчлөн илүү тансаг зэрэглэлийн машины зах зээлийг онилж эхэлсэн. Ингээд том хэмжээний pickup (T100 дараа нь Tundra болсон), том жип, спорт маягийн Camry, Scion брэндийн машинууд үйлдвэрлэж эхэлсэн байна. Эдгээр машинуудыг залуухан эцэг эхчүүдэд зориулж байсан нь үнэхээр алсыг харсан хэрэг болсон бөгөөд эдгээр залуус өнөөдөр ч гэсэн Toyota-ийн үнэнч хэрэглэгчид байсаар л байгаа юм.
Ингээд 1997 онд бас нэг том цохилт хийсэн нь эрлийз машин болох Prius юм. Өнөөдрийг хүртэл дэлхий даяар маш олон бас амжилттай зарагдсан машины нэг юм.
2007 онд өнөөдөр яг моодонд ороод байгаа аварга том хэмжээтэй Tundra хэмээх pickup-ийг үйлдвэрлэн гаргасан юм. Энэ бол Toyota нь үргэлж хямдхан, эдийн засгийн хэмнэлттэй машин үйлдвэрлэдэг гэсэн имижийг нь өөрчлөхөд тус болж байгаа билээ. Tundra загвар нь “Оны шилдэг тэрэг” гэсэн шагналыг хэд хэдэн сэтгүүлээс авсан байна. Тэгвэл 2007 оны Toyota Camry нь “Оны тэрэг” гэсэн шагналыг бас хүртсэн. Ер нь бол дэлхий даяар RAV4, Camry, Corolla, Land Cruiser гэсэн тэргүүд маш өндөр нэр хүндтэй байдаг. Сүүлийн жилүүдэд Yaris (Vitz) гэсэн жижигхэн оврын тэргийн маш их сонирхож байгаа.
| Нийт 719 зар мэдээлэл - яг одоо харагдаж байгаа нь 1 - 30 |
Эрэмбэлэх
|
|
| « Өмнөх 1 2 3 4 5 6 7 ... 24 Дараах » | ||
|
|||||
|
|||||
|
|||||
|
|||||
|
|||||
|
|||||
|
|||||
|
|||||
|
|||||
|
|||||
|
|||||
|
|||||
|
|||||
|
|||||
|
|||||
|
|||||
|
|||||
|
|||||
|
|||||
|
|||||
|
|||||
|
|||||
|
|||||
|
|||||
|
|||||
|
|||||
|
|||||
|
|||||
|
|||||
|
|||||
|
| Нийт 719 зар мэдээлэл - яг одоо харагдаж байгаа нь 1 - 30 | Хуудсанд харагдах тоо: | « Өмнөх 1 2 3 4 5 6 7 ... 24 Дараах » |














