“Индианаполис-500”, “Индикар” уралдааны аварга, нэрт тамирчин Дэн Уэлдон өчигдөр Лас-Вегаст болсон “Индикар”-ын уралдаанд оролцож байгаад осолд орж, амь эрсдсэн эмгэнэлт явдал гарлаа.200 тойрог уралдах ёстой уралдааны 13 дугаар тойрогт 15 машин мөргөлдөж, томоохон осол гарахад Дэн Уэлдоний машин хана руу шидэгджээ. Эмнэлэгт яаралтай хүргэсэн ч гэсэн амийг нь аварч чадаагүй байна.
Түүний гэгээн дурсгалыг хүндэтгэж хамтдаа уралдсан тамирчид хүндэтгэлийн таван тойрог хийсэн байна. Дэн Уэлдоны эхнэр болон хоёр нялх хүүхэд нь өнчрөн хоцорлоо.
Эх сурвалж: mass.mn
Фото:







