Баннер
Баннер

Феттелийн ялалт багт нь цом авчирлаа

Хэвлэх PDF
129335831“Формула нэг”-ийн хөтөлбөрт ороод удаагүй байгаа Өмнөд Солонгосын гран-при уралдаан өчигдөр боллоо. Энэ гран-прид зохион бүтээгчдийн цомын эзэн баг тодорхой болжээ.

Өмнөд Солонгосын Ионамд байрлах Олон улсын авто тойргуулгад болсон уралдааныг Льюис Хэмильтон, Себаятьан Феттель нар тэргүүн эгнээнээс эхлүүлжээ. Хэдийгээр эхний эргэлт дээр Хэмильтон байраа хадгалж чадсан ч удалгүй Феттель түүний дотор талаар нь гүйцэж түрүүлсэн байна.

“Макларен”-ы нэг нисгэгч ийнхүү тэргүүн байрын төлөө өрсөлдөж байхад, нөгөө нь шагналын тавцанд гарахын төлөө тэмцэж байсан. 14 дэх тойрогт Питлэйнээс Нико Росбергийн хамтаар гарахдаа шахуулсан ч удалгүй өмнө нь гарч чадсан. “Мерседес”-ийнхний аюултай уралдаан үүгээр дууссангүй. Виталий Петров Михаиль Шумахерыг мөргөж уралдаанаас гаргасан бол өөрөө дараагийн тойрогт замаас гарчээ. Ингээд аюулгүй машин гарч ирсэнээр нисгэгчдийн хоорондох зайг үгүй хийсэн. 21 дэх тойрогт уралдаан үргэлжилж эхлэхэд Феттель алдаа гаргалгүй байраа хадгалсан бол түүний багийнд анд Уэббер Баттоныг ардаа хийн гуравт орж ирсэн байна. Ерөнхийдөө Солонгосын гран-пригийн тэргүүн эгнээнд “Рэд Булл”, “Макларен” багууд явсан. Харин “Феррари”-гийн хоёр тав, зургадугаар байрыг эзэлжээ. Тэргүүлэгчийн өрсөлдөөнд ямар нэгэн өөрчлөлт гарсангүй. Себастьян Феттель энэ оны 10 дахь түрүүгээ авснаар багтаа зохион бүтээгчдийн цомыг нь авчирсан бол Хэмильтон удаалж, гуравт Марк Уэббер оржээ.

“Рэд Булл” зохион бүтээгчдийн цомд 140 онооны давуутай болсон байна.

Эх сурвалж: Score Studio

Фото:
bd4b2d28249863165c6e20f961046950-getty-129337330D0A8D88B613FB30B77DFA6E9DE4Ered-bull-racing-at-the-2011-formula-1-belgian-gp_100361140_msouth-korea-f1-gp-auto-racing-2011-7-10-4-30-6
Түгээх Biznetwork сүлжээнд санал болгох
Twitter сүлжээнд цацах

Бусад шинэхэн мэдээллүүд!

article thumbnailГадаад МэдээToyota-ийн эрлийз тэрэг 4 сая борлогджээ1997 онд анхны Prius танилцуулагдсанаас хойш 4 сая ширхэг эрлийз автомашин борлогдсон байна. Гэхдээ энэ бүхнийг г ..
article thumbnailДотоод мэдээТээврийн хэрэгслийн албан татвар төлөх хугацаа ирэх сарын 1-нд дууснаТээврийн хэрэгслийн албан татвар төлөх хугацаа ирэх зургадугаар сарын нэгэн хүртэл үргэлжлэх бөгөөд ЗЦГ-аас ..
article thumbnailҮйл ажиллагааБайкалМоторШоу 20122012 оны 5-р сарын 26-27-нд Эрхүү хотод болох Байкал Мотор Шоу арга хэмжээнд монголоос баг оролцох гэж байна.

2005 оно ..

article thumbnailДотоод мэдээ“Татварын тэмдэгт бол хөдөлгөөнд оролцох эрх биш”Авто тээврийн улсын үзлэг, оношилгоо эхэлснээс хойш чамгүй хугацаа өнгөрлөө. Сая гаруй хүн амтай их хотод гу ..
article thumbnailДотоод мэдээ''Энгельсийн" гүүрний ажил 80 хувьтай байна-Энэ жил зам засварын ажлыг хугацаанд нь дуусгах төлөвлөгөөтэй байгаа-

Хотын хөгжлийг илтгэх авто замын засв ..

article thumbnailДотоод мэдээ"Хот бол хүн, судас нь замын хөдөлгөөн"Хотын дарга Г.Мөнхбаярын санаачилгаар “Хот ба сэтгүүлч уулзалт” жил бүр болдог. Энэ жилийнх саяхан болсон б ..
article thumbnailГудамжинд» ''Toyota'' компани тэргүүлж байнаЯпоны ''Toyota'' компани 2012 оны нэгдүгээр улиралд дэлхий даяар 2.49 сая ширхэг автомашин борлуулжээ. Харин хоёрдуга ..
article thumbnailГудамжинд"Toyota"-гийн анхны цахилгаан жип15 жилийн өмнөөс цахилгаанаар ажилладаг суудлын хөнгөн автомашин үйлдвэрлэж эхэлсэн "Toyota" концерн алдарт RAV4 ж ..
article thumbnailДотоод мэдээГудамжны камерт талархъяУлаанбаатар хот сая гаруй хүн амтай, 300 гаруй мянган машинтай. Бас өдөр болгон бараг цаг минут тутамд осол гар ..
article thumbnailГадаад МэдээНефть хямдарчээДэлхийн зах зээл дэх хар алтны ханш өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ялимгүй хямдарсан шалтгаан нь Америк дах ..
article thumbnailДотоод мэдээСтандартын шаардлага зөрчсөн тээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохгүйНийтийн эзэмшлийн замаар хүнд даацын ачааны автомашинууд явснаас үүдэн авто замд эвдрэл гэмтэл үүсдэг. Гэтэ ..
article thumbnailДотоод мэдээТа сонгосон цэгтээ татвараа төлөөрэйТа машиныхаа татварыг төлж, оношлуулсан уу. Жолооч нар үүргээ чанд биелүүлдэг болчихвол бидний явах дургүй э ..