Мотоциклийн бартаат замын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний дөрөв дэх цуврал Иран улсын Тегеран хотноо боллоо. Уралдаанд 11 орны тамирчид хоёр ангилалд өрсөлдсөн бөгөөд тэмцээний 85 сс ангилалд залуу тамирчин Мөнхболор амжилттай уралдаж гурав, дөрөвдүгээр байрт Филиппиний тамирчинтай ижил оноотой болов. Тэрбээр, өмнөх гарааны нийлбэр дүнгээр 12 дугаарт бичигдэж байсан юм. Харин 125 сс ангилалд залуу тамирчин Д.Нямдаваа шагналт байрт шалгарсан байна. Шийдвэрлэх гараа ирэх 12 дугаар сарын 18-нд Тайланд улсад явагдаж Ази тивийн 2011 оны аварга болон медальтнууд тодорно.Эх сурвалж:Монцамэ Д.Өлзий




