Льюис Хэмилтон Германы гранприд түрүүлж дэлхийн аваргын төлөөх тулаанд дахин нэрээ хадааж эхэллээ. Харин өөрийн нутгийн дэвжээндээ ганц ч түрүүлээгүй байгаа Феттельд энэ жил дахиад л боломж олдсонгүй. Тэрээр байрлал эзлэх шалгаруулалтад 3-р байрлалаас гараагаа хийсэн бөгөөд 4-р байрт шалгарсан юм.Уралдааны эхнээс Хэмилтон , Алонсо болон Уэббер нарын тэмцэл ширүүн өрнөж төгсгөлд нь Британи залуу түрүүлэв. Уралдааны дараа “ Ялалт бүр онцгой байдаг, гэхдээ энд илүү сэтгэл хөдлөм байна” “ Бид энд ийм хурдтай байна гэж тооцоолоогүй” гэж хэлжээ. Гараанд Уэббер Хэмилтонд гүйцэгдэж барианд түүнээс 9,7 секундээр , Испани нисгэгч Алонсо 3,9 секундээр сүүлдэж оржээ. Уг нь Ред Буллын нисгэгч эхний зогсолтоо хийсний дараа уралдааныг нэг хэсэг тэргүүлсэн юм. Гэвч түүнийг гуравдахь зогсолтоо хийсний дараа Хэмилтон нэг тойргын дараа дугуйгаа сольж өмнө гарч чадсан. Харин Алонсо хоёр тойргын сүүлд зогсолт хийсэн бөгөөд Хэмилтоны өмнө зогсоолоос гарсан хэдий ч түүнийг урдуураа дахин алдсан юм.
Феттель уралдааны нэгдүгээр хэсэгт гаргасан алдаанаасаа болж 10 –р байрлал хүртэл ухарсан юм . Тэрээр урагш довтолсоор Массатай 4-р байрын төлөө олон тойргын турш тэмцэлдэв. Уралдаан дуусахаас өмнө Масса болон Феттель заавал зогсож дугуйг солих ёстой байсан ба хамгийн сүүлийн 60 дахь тойрогт хоёулаа зогсоолд орж Феттель Массаг зогсоолд гүйцэж чадав. Шалтгаан нь Ред Буллын техникчид илүү шуурхай ажиллаж , Феррарид тохиодог азгүй явдал давтагдав. Массагийн машины зүүн урд дугуйны боолт эргэхгүй удсанаас болж ийнхүү тэд 3-р байраа гараасаа алдсан юм. Уралдааны дараа багийн дарга С. Доменикали энэ явдалд Массагаас уучлалт хүссэн юм.
Одоогоор Феттель (216 ) жагсаалтыг тэргүүлсэн хэвээр байгаа бөгөөд 77 оноогоор Уэбберээс (139) илүү байгаа юм. Тэдний араас Хэмилтон (134) болон Алонсо (130) нар удаалж байна. Хэмилтоны багийн хамтрагч Баттон хурдтай байсан боловч техникийн эвдрэлээс үүдэн уралдааныг орхисон юм. Энэ түүний дараалалж уралдаанаас гарсан тохиодол болж байна. Баттон 109 оноотой тавдугаар байрт яваа билээ.Германы гран пригийн топ 10-т дөрвөн Герман нисгэгч багтсан бөгөөд Феттель 4-т , Сутил болон Мерседесийн хоёр нисгэгч Росберг, Шумахер нар 6, 7, 8 дугаар байрыг эзэлсэн юм.
Себастьян Феттель
“Бид өнөөдрийн уралдаанд үнэхээр удаан байлаа. Бидний хүрсэн шугам буюу дөрөвдүгээр байр бол уралдааны хамгийн дээд үзүүлэлт байсан. Болсон явдлыг байгаа чигээр нь хүлээж авах зүйтэй. Хүсэж байсандаа хүрч чадахгүй байх нь таатай биш ч гэсэн ямар учир шалтгаан байгааг бид ойлгох хэрэгтэй байна” гэжээ.Фернандо Алонсо
“Бид байрлал эзлэх шалгаруулалтаа сайжруулах хэрэгтэй, тэгвэл уралдаанд хүчтэй оролцох суурь байна. Үүнд ямар ч эргэлзэх зүйл үгүй” гэжээ. “ Өнөөдөр бид Ред Буллтай харьцуулхад хамаагүй илүү байсан” гэв.Эх сурвалж: Үндэсний шуудан




