Авто, мото спортын улсын аварга шалгаруулах"Монгол ралли" холын зайн уралдаан өчигдөр Сүхбаатарын талбайгаас хөдөллөө. Улаанбаатар, Эрдэнэт, Архангай, Өвөрхангай гэсэн чиглэлээр 1300 км зам туулах уг уралдаанд автомашин, мотоциклийн төрлөөр 10 багийн 30 тамирчин оролцож буй. "Монгол ралли" холын зайн уралдааныг 1995 оноос хойш жил бүр зохиож байгаа бөгөөд авто машины төрөлд зөвхөн УАЗ маркийн машинаар уралддаг байсан бол энэ жил жийп машин оролцож буйгаараа онцлог. Энэ удаагийн уралдаанд өнгөрсөн оны мотоциклийн спортын улсын аварга А.Пүрэвдорж, авто спортын Х.Сүх-Очир, С.Эрдэнэчулуун, Б.Батзаяа нарын шилдгүүд уралдаж байгаа. Тамирчид маргааш Өвөрхангай аймаг барианд орж аваргаа шалгаруулах юм. Мөн Өвөрхангай аймгийн 80 жилийн ойн хүрээнд энэ сарын 28-нд Арвайхээр хотод УАЗ автомашин болон мотоциклийн бартаат замын олон улсын нөхөрсөг уулзалт, тэмцээн, мотоциклийн уран жолоодлогын тэмцээн болно.А.Амина
Эх сурвалж: Өнөөдөр




