Монголын автомашин мотоциклийн спортын холбооны зохион явуулдаг уламжлалт "Монгол ралли" улсын аварга шалгаруулах холын зайн уралдаан энэ сарын 26-28-нд зохиогдохоор боллоо. 1995 оноос хойш тасралтгүй зохиогдож байгаа, адал явдалтай, адармаатай замд явагддаг энэхүү уралдааныг манай авто, мотоспортын тамирчид шимтэн хүлээдэг билээ. Наймдугаар сард Монгол улсад зохиогдох олон улсын RALLY MONGOLIA уралдааны өмнө зохиогдож байгаагаар онцлогтой уг уралдаанд тамирчид өөрсдийн техникээ шалгах томоохон боломж юм. Уралдаан ойролцоогоор 1300 км замд гурван ангиллаар өрсөлдөн дүнгээ гаргана.Эх сурвалж: Үндэсний шуудан




