Оросын нийслэл Москва хот даваа гаригт Улаан талбайн ойролцоох бүх замыг хаажээ. Учир нь, тус замд "Формула 1 "-ийн үзүүлэх уралдаан болсон юм. Энэ нь авто спортын элит ангилал болох "Формула 1"-ийн уралдааны хуваарьт Оросын гранпри нэмэгдсэнтэй холбоотой хийж буй сурталчилгааны ажил ажээ. Кремлиэс ердөө хэдэн зуун мертийн зайд "Феррари" багийн туршин нисгэгч ЖианКарло Физикилла, "Макларен"-ий Женсон Баттон, "Лотус" багийн туршин нисгэгчид болох Рикардо Тексейра, Карун Чандхок нар хурд хүчний гайхамшгийг үзүүлсэн байна. "Макларен"-ий нисгэгч Женсон Баттон энэ өдрийн гол баатар нь байлаа. Гэрээ ёсоор олимпийн наадам болох Хар тэнгисийн эрэг дэх Сочи хотод 2014 онд "Формула 1"-ийн анхны Оросын гранпри явагдах юм.Фото:















